Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө. "Хятадын эртний хөгжмийн зэмсэг" булангаар тантай дахин золгож байгаадаа баяртай байна. Өнөөдөр би тандаа Лю чинь гэдэг Хятадын чавхдаст хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн тухай улам гүнзгий ойлголттой болохын тулд бид хамтдаа урьдаар Лю чиниэр хөгжимдсөн нэг аялгууг сонсёо.
Эрхэм сонсогчид оо, та бүхний сонсож байгаа энэ ая нь Лю чиниэр хөгжимдсөн "Нутгийн Пипаагаараа хөгжимдөхөд" гэсэн ая байгаа юм. Лю чинь гэдэг хөгжмийн зэмсэг нь хэлбэр бүтцийн хувьд, өмнөх нэвтрүүлгээр танд танилцуулж байсан Пипатай маш дөсөрхүү байдаг. Уд мод гэдэг Хятадын нэг төрлийн модоор зохион бүтээдэг бөгөөд, гадар төрх нь уд модны навчтай төстөй байдаг ч болоод уу? Хүмүүс энэ хөгжмийн зэмсгийг "уд " буюу Лю чинь гэж нэрлэсэн аж. Эхний үедээ Лю чинь нь бүтцийн хувьдаа маш дөхөм авсаархан хийцтэй байжээ. Бие нь хулны хэлбэртэй, улаан буудайн эшээр хийсэн дууны өргүүлтэй. Дээр нь хоёр ширхэг чавхдас татсан байна. Харахад хийц нь бүдүүлэг мөртөө маш энгийн байдаг болохоор хүмүүс түүнийг бас "Нутгийн Пипа" ч гэцгээдэг юм.
Лю чинь хөгжим нь урт хугацааны турш Хятадын зүүн биеийн нутгийн Шань дүн болон Ань хүй, Жян сү зэрэг газруудад дэлгэрч, түүнийг орон нутгийн ший янгуу тоглоход хавсарган хөгжимдүүлдэг байсан юм гэнэ.
Шань дүн мужиар авч хэлэхэд, тухайн нутгийн "Лю чинь ший"-г тоглоход эрхбиш Лю чиниэр хавсарган хөгжимдүүлдэг юм байна. Лю чинь ший нь үүсэн бий болоод 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд, ая хөг нь цоглог цууриатай, орон нутгийн маш онцлогтой байдаг юм аж. Одоо бид Лю чиниэр хөгжимдсөн "Лю чинь шийгийн эхний ая" гэсэн хөгжим сонсно уу?
Эрхэм анд нөхөд өө. Лю чинь нь хэлбэрийн талд болон хөгжимдөх арга барьлын хувьд ч Пипатай ижил дөстөй байж, ганц адилгүй тал нь хөгжимдөхөд товшлуураар товшиж хөгжимдөдөг юм байна. Лю чинийг хөгжимдөхөд хөгжимчин нь төв сууж, товшуураа баруун гарын эрхий хуруу болон долообор хуруугаар чимхэж чавхдан хөгжимдөнө, ийн хөгжимдөж суусан уран саханчны бие галбир болон дөрөх нь маш гоо үзэсгэлэнтэй мөртөө эрхэмсэг сайхан харагддаг юм байна.
Эрхэм сонсогчид оо. Төгсгөлд нь та бүхэндээ Лю чиниэр хөгжимдсөн "Жаргалын булаг" гэсэн ая хүргэж байна. Яруухан уянглаг энэ хөгжимд амь насны урсгал дундрашгүй оргилж, ган хуурайг ундлан ангаа цангааг тайлж, сайн сайхан хүсэл тэмүүллийг хайж буй байдлыг илтгэсэн байна. \Орчуулан бэлтгэсэн Номин\
|