Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Ма Кай 6-нд Бээжинд хэлэхдээ: Өнгөрсөн 5 жилд Хятад улс макро зохицуулалтын бодлого хэрэгжүүлээд баялаг үр бүтээлтэй боллоо гэжээ.
Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ма Кай хэлэхдээ: Өнгөрсөн 5 жилд Хятадын улсын ардын аж ахуй түргэн, тогтвортой хөгжиж, эдийн засгийн өсөлт 5 жил дараалан 10 орчим хувийг баталсан байна. Эдийн засгийн эргэлтийн чанар сайн, үр ашиг ихээр нэмэгдсэн байна. Эдийн засгийн бүтэц сайжирсан бөгөөд ард иргэд нэн их үр өгөөж хүртэж байна. Хятадын макро зохицуулалтын чиг шугам, бодлого, арга хэмжээ бүрэн зөв байгааг энэ нь харуулж байна гэжээ.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|