Хятад улсын дарга Хү Жиньтао нарын зэрэг Хятадын удирдах хүмүүс 6-ны өдөр Бээжинд хуралдаж байгаа шинэ сонгуулийн АТИХ-ын анхдугаар чуулган болон УТЗЗ-ын жил тутмын чуулганы төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцсон байна.
Хү Жиньтао Түвдийн АТХИ-ын төлөөлөгчдийн ярилцах хуралд оролцож хэлэхдээ, ард түмний амьдрал ахуйг үнэнхүү сайжруулж, үндэстний цөөнхийн ажил болон шашны ажлыг эрчимжүүлж, Түвдийн нийгмийн эесэг тогтуун байхыг бүх хүчнээрээ хамгаалах хэрэгтэй гэжээ.
БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Гүйжөүгийн төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцож, Ерөнхий сайд Вэнь Жябао Гансү мужийн төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцсон байна. \ Пэрлаймаа орчуулав.\
|