• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 10:02:01    
Шан Сяоюнь

Хятадын Олон Улсын Радио

      Шан Сяоюнь (1900-1976) хан үндэстэн, Хэбэй мужийн Нань гүн сяний хүн, бээжин жүжгийн эмэгтэйн дүрд тоглодог жүжигчин.

      Шан Сяоюний эцэг бол хятад цэргийн гаралтай хүн, Наянтай вангийн ордны хамаарагчын ажилтай байв. Эцэг нь нас барсанаас хойш, түүний гэр бүлийн амьдрал маш муу болов. Бусад хүний танилцуулгаар эх нь түүнийг арав гаруй настай байхад нь Наяантай вангийн ордонд очуулан, Вангийн хүүд бараа болж бичиг сурах хүүхэд болгосон банйа. Шан Сяоюнь цэвэр цэмцгэр төрсөн бөгөөд ажил явдлыг хурдан шаламгай гүйцэтгэдэг болохоорНаяантай вангийн ордны хүмүүсийн хэн нь боловч түүнийг маш өхөөрдөн хайрлаж байдаг юм банйа. Шан Сяоюнь өдөртөө баярлан хөөрч, амандаа үргэлж дуу шуу аялан явдагыг хараад, нэг өдөр ээжийг нь дуудаж, энэ хүүхэд чинь ши янгуу дуулах авьяастай хүн юм байна. Түүнийг ши янгуу дуулах ангид хүргэж суралцуульяа, мөнгө төгрөгийг нь чи төлөх хэрэггүй, би мэдьеэ гэж хэлсэн гэнээ.

      Ээж нь Ван ноёны ингэж хэлэхийг сонсоод, хүү минь Вангийн хүүд бараа болж бичиг хар суурах юм бол хожим хойшид хэргтэй юм. Хэрбээ ши янгуу сайн сурч хожим хойшид нэртэй сайн жүжигчин болох юм бол ээж хүү бид хоёрт бас ч ашигтай явдал гэж бодоод Вангийн хэлсэнийг зөвшөөрчээ. Гэсэн ч Шан Сяо юний бие махбуд багаасаа бага буурай байсан тул ээж нь түүнийг баатар эрийн ши янгуу сурахыг шаардаж, үүнийг сурвал ядаж бие махбудаа ч бялдаржуулж болох юм гэж санал болгосон байлаа. Ши янгууны анги нь сурагчийнхаа бие бялдрыг нь харж юу сурахыг нь тогтоодог байсан боловч ван ноёны хэлсэн үгэнээс зөрж чадахгүй болохоор Шан Сяоюнийг баатар эрийн дүрд тоглох ши янгуу сургав. Сүүлээр нь Шан Сяо юнь ши янгууны дөрвөн том дүрийн дотор хамгаас сайн мэргэжил сурч, дэгдэж харайхаас аваад хүрвэж үсрэх бүх мэргэжил эзэмшиж, багш нартаа маш их сайшаагдсан байна. Өтлөө насан болоход нөгөө гурван гол дүрийн жүжигчин нь бүр мариалан махлаж, тоглоход бэрх болсон байна. Шан Сяоюнь нэрд гарсанаас хойш ээжтэйгээ хамт Ван болон түүний хатны төрсөн өдрийг бат цээжилж, настаны төрсөн өдөр болох бүр гэрт нь хүрч ши янгуу дуулж өгч байсан юм.

     Шан Сяоюнь бол Хятад улсад алдартай бээжин жүжгийн эмэгтэй хүний дүрд тоглодог жүжигчин хүн юм. \Пэрлаймаа найруулан орчуулав\