Эрхэм сонсогчид та бүхэн сайн байцгаана уу, тав тухтай сайхан хаваржиж байгаа уу, олимпийн мэдээлэл булагийнхаа шинэ дугаарыг редактор Баатар та бүхэндээ хүргэж байна. Бээжингийн олимпийн албаны талын сүлжээнд сүүлийн үе ийм нэг сонирхолтой мэдээлэл нийтлэгдсэн байна. 2008 оны Бээжингийн олимпийн ариун галыг орон нутгийн цагаар 3-р сарын 24-ний өдөр Грекийн Олимпия хотод асааж, урам зориг хөгжөөж, хүсэл мөрөөдлийг бадраах уриа бүхүй гал бамбар дамжуулах ажиллагаа эхэлж, улмаар Бээжингийн олипмийн анхны хөшгийг тэндээс нээх гэж байна. 2007 онд Грекийн Олимпия хотын эргэн торойронд түймэр гарч бага бус хохирол амссан боловч Бээжингийн олимпийн гал бамбарыг асаах бэлтгэлээ бүрэн хангачхаад байгааг сурвалжлагч саяхан Грекийн Олимпия хотын дарга Гиорги антонисыг сурдалжлахдаа ойлгосон байлаа.
2007 онд Грекийн Олимпия хотод гарсан түймэр нь 2008 оны Бээжингийн олимпийн ариун галыг асаахад хамгийн их бэрхшээл учруулсан боловч Олимпия хот ариун гал залах баялаг арга туршлагатай тул олимпийн ариун гал залах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, гал залах өдрийг өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж байна гэж Грекийн Олимпия хотын дарга сурвалжлагчид ярьж байлаа.
Түүний танилцуулснаар, Олимпиягийн эртний буурийн эргэн тойрны ургамалын нөмөргийг сэргээх ажил дуусаад, энгэрийн ногоо нь эрвийж, дэнжийн цэцэг нь дэрвийж эхэлсэн. Галын сор залах тэр өдөр даян дэлхийн үзэгчидийн өмнө ариун уулнаас ариун гал дүрэлзүүлэн залахыг үзүүлэх бүрэн боломжтой гэж тэр хөгсөн ярьж байлаа.
Даян дэлхийд бухиалан дамжуулах олимпийн ариун галын эх ундраа нь бэлэн болчхоод байгаа юм байна. Гэтэл анхны буухиаг хэн барьж гүйх вэ гэдэг асуудал бий. Урьд урьдын олимпийн уламжлалаар бол тухайн нутгийн хүн анхны бухиа дамжуулж байсан байна. Энэ удаад болхоор түүхэнд анх удаагаа анхны бухиаг зочлогч орны иргэн дамжуулах болсон нь Хятадын ард түмний дотнын анд нөхөр болох Грекчуудын сүү шиг сайхан сэтгэл байгаа юм гэж сэтгэл догдолон хэлэхээс өөр аргагүй. Үүгээр ч үл баран Хятадчуудыг нэн их баярлуулсан мэдээлэлийг Грекийн Олимпия хотын дарга Гиорги, Антонис хэллээ. Хүсэн хүлээсээр байсан 3-р сарын 24-ний өдөр хүрээд ирэхээр Олимпия хотынхон өвөрмөц арга хэмжээ зохиохоор базааж байгаа юм байна. Олимпия хотын даргын хэлж байгаагаар, тэд тухайн үед, хотоо онцгой гоё хээнцэр болгон чимэн гоёж, хотын захиргааны ёслолын танхимд жавхлан төгөлдөр нээлтийн ёслол хийх юм байна. Тухайн үед Грекийн ерөнийлөгч зэрэг хүндэт зочид урилгаар тэр ажиллагаанд оролцож, 2008 оны Бээжингийн олимп болон Хятадын ард түмэнд сайн сайхныг хүсэн ёрөөх болно.
Ариун галын анхны бухиаг Хятадын ямар иргэн дамжуулах бол гэж сурвалжлагч сониуч зангаасаа болж асуухад Олимпия хотын дарга цанаа нэг л учиртай мишээж, тодорхой хариу өгөөгүй, энэ асуулыг Хятадаас Грекэд суугаа элчин сайдын яам болон Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо л шийдэх байх гэж хэлсэн нь бидэнд тааруулж ядан тааж суух бас нэгэн хөөрхөн мөрөөдөл үлдээсэн хэрэг байлаа.
Грек Хятад хоёр орон хоюулаа дэлхийн эртний соёл иргэншилт улс болсны хувьд чин үнэнч найрамдал нөхөрлөлтэй юм. 2008 оны олимпийн наадам Бээжинд болох болсонд Грекийн ард түмэн чин үнэнээсээ бахархан баярлаж байгаа юм.
Сурвалжлага өндөрлөх үеэр Гирги Антонис өөрийнхөө хамгийн сайхан ёрөөлийг Бээжингийн олимпд өргөн дэмшүүллээ. Бээжингийн бэлтгэл ажил үр бүтэмжтэй хийгдсээр байна. Олимпийн наадмын заал талбайнуудын олонхи нь баригдаж дууссан байна. Шувууны үүр хэмээгдсэн олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн, барилгын тал, гоо сайхны талын алинаас нь авч хэлсэн ч энэ ордон маш гоё сайхан болсон байна. Бээжинд олимпийн ордон талбайтай танилцаж явахдаа би Хятадчууд өөрийнхөө хийсэн ногоон олимп, шинжлэх ухааны олимп, хүмүүнлэгийн олимп зохион явуулна гэсэн амлалтаа бодитойд хэрэгжүүлж байгааг сэтгэлээрээ мэдэрсэн. Эх орондоо хийх олимпийн тэмцээнд нэн өндөр амжилт байгуулж, аюулгүй, энх тайван, амжилттай олимп зохион явуулахыг хүсэн ёрөөлөө.
|