
34 настай Хү Шаоянь бол Хятадын баруун өмнөд нутгийн Сычань мужийн тариачин. 10 жилийн өмнө тэрээр гэр орноосоо салж, Хятадын эдийн засаг хамгийн их хөгжсэн ГуанДүн мужид хүрч ажил хийжээ. Одоо тэрээр өөр хоёр хот орж ажиллаж байгаа тариачинтай хамтаар ажиллаж байгаа муждаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, Хятадын 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ сонгуулийн хамгийн дээд эрхт байгууллагын нэг гишүүн болсон байна. Үүнийг Хятадын ардчлалын улс төрийн явц дахь чухал үйл хэрэг болох юм гэж хэлж болно.
Хятад улс 20-р зууны далаад оны эцсээс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүүлснээс хойш, эдийн засаг түргэн хөгжсэн байна. Үйлдвэрлэлийн зохицуулалтын дагуу, олон тариачид нутаг уснаасаа салж, хот орж ажилласны улмаар "Хот орж ажиллаж байгаа тариачин" давхарга бий болжээ. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Хятад улсын одоогийн байдлаар хот орж ажиллаж байгаа тариачдын тоо 130 сая орчим байгаа юм байна. Тэд голцуу барилга, аж үйлдвэр, тээвэр зэрэг салбарт ажиллаж, Хятадын аж үйлдвэрийн ажилчдын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, хотын бүтээн байгуулалт болон эдийн засаг нийгмийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулж байна.
Гэвч Хятад улс хот болон хөдөөгийн гэдэг өрх амын дүрэм хэрэгжүүлж байгаа тул хот орж ажиллаж байгаа тариачдын бодитой амьдралд нь олон асуудал тулгарсан байна. Жишээлбэл, гэгээрэл боловсрол, эмчилгээ, орон сууц, нийгмийн даатгал болон ажлаар хангагдах зэрэг талаар хотын хүмүүсийг хүрэхгүй зэрэг асуудалд нүүрлэсэн байна. Үүний зэрэгцээ соёлын төвшин доор, хуулийн ухамсар доор зэрэг шалтганаас болж хот орж ажиллаж байгаа зарим тариачдын хууль ёсны эрх ашгийг ажиллуулж байгаа байгуулага нь байнга зөрчдэг байна. Эдгээр байдал нь нийгмийн төв голч, шударга ёсыг нөлөөлж, улмаас улам Бүх Хятадын Ардын Их Хурал, Хятадын засгийн газар болон нийгмийн олон зүтгэлтнүүдийн анхаарлыг татах болсон байна.
Хот орж ажил хийж байгаа 3 тариачин БХАТИХ-ын төлөөлөгч болж, үндсэн хуулийн дагуу төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлж, төрийн үндсэн чиг бодлого тогтооход оролцсоноор, хот орж ажил хийж байгаа тариачдын амин чухал эрх ашиг болон хууль ёсны эрх ашиг нэн дээд хэмжээнд хамгаалагдаж, БХАТИХ-ын тогтолцооны ардчилалт чанар улам бүх талаар тусхагджээ.
Хот орж ажил хийж байгаа 3 тариачин ардын төлөөлөгч болсон нь тус удаагийн чуулганы төлөөлөгч бүрдсэн цорын ганц жишээ биш юм. Тус удаагийн АТИХ дээр өмнө фронтод ажиллаж байгаа ажилчдын төлөөлөгчийн тоо өнгөрсөн удаагийнхаас хоёр дахин гаруйгаар нэмэгдэж, анхан шатны тариачдын төлөөлгч өнгөрсөн удаагийнхаас 70 хувь гаруйгаар нэмэгджээ. Хятадын ардчилсан улс төрт ил тод өөрчлөлт гарсныг энэ нь харуулж байна.
Хятадын ардчилсан улс төрт дэвшилт гарсан нь өнөөдрөөс эхэлж байгаа биш, өнөөдөртөө зогсох ч биш гэдгийг хэлэх ёстой байна. Хувийн хэвшлийн аж ахуй хөгжихийн дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэд арав гаруй жилйи өмнөөс БХАТИХ-ын төлөөлөгч болсон юм. 2002 онд ХКН-ын 16-р их хурал хуралдахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн олон эзэн намын төлөөлөгч болсон. 2005 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 30 гаруй эзэн, хөдөөгөөс хот орж ажил хийж байгаа 23 тариачин "Бүх Хятадын хөдөлмөрийн жишээч"-д анх удаагаа нэр дэвшигдсэн. 2007 онд ХКН-ын бус зүтгэлтэн Шинжлэх Ухаан Техникийн Яам, Эрүүл Мэндийн Яамны сайдаар ажилласан нь хэдэн арван жилийн дүрэм гуримыг эвдсэн билээ. Эдгээрээс Хятадын ардчлалын улс төр тогтвортой ахиж байгаагаа тод ойлгож болно. \Баясгалан, Сайн-Өлзий орчуулж, хянав.\
|