• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-07 16:35:37    
Хятад улс Дарфурын асуудлаар өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн юм [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Дарфурын асуудлаарх Хятадын Засгийн газрын тусгай элч Лю Гүйжинь 7-ны үдээс өмнө Бээжтин хотноо Хятадын Гадаад Харилцааны Яаманд хийлгэсэн Дарфурын асуудлаарх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Дарфурын асуудлаар өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ. Дарфурын асуудлыг эртхэн зохицуулахад тус дөхөм үзүүлэхийн тулд, санал нэгдэлтэй байхыг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

      Лю Гүйжинь Их Британи, Судан, Чад болон Францад хийсэн айлчлалаа дусгаад 6-ны өдөр Бээжинд буцаж ирсэн юм. Тэрээр 7-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Дарфур район дахь НҮБ-ын болон Африкийн Холбооны энхийг сахиулах холимог хүчний ажиллагаа нь өнөө хүнд байдалд ороод байгаа болон улс төрийн үйл явц ахиц муутай байгаа байдалд түүний хийсэн айлчлал нь талуудтай санал бодлоо солилцон, хамгийн их хэмжээнд тэвцээртэй байж, Дарфурын асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх гэсэн зорилготой юм гэлээ.

      "Дарфурын асуудлыг зохицуулах талаарх Хятадын үндсэн зарчим нь өрнөдийн илээр мэдэгдсэн бодлоготой мөн чанарын зөрөө ялгаагүй юм гэж хэлэх ёстой. Өрнөдийн улс орнууд ч улс төрийн аргаар, цэрэг дайны бус аргаар Дарфурын асуудлыг зохицуулахыг зорьж байга бөгөөд бас НҮБ-ын болон Африкийн Холбооны энхийг дэмжин сахиулах хүчний ажиллагааг ахиулахаас гадна, улс төрийн үйл явцыг ахиулах хэрэгтэй гэж үзэж байна. Гэвч эдгээр зорилтуудад яаж хүрэх, Дарфурын асуудлыг хэрэн улс төрийн аргаар зохицуулах талаар чухалд үзэж бий тал, авч байгаа аргад нь адил бус зүйл байдаг. Хятад улс нь өрнөдийн улс орнууд, тухайлбал Америк, Их Британи, Франц болон Европын Холбоотой маш сайнаар харилцаж яриа хэлэлцэл хийж санал бодлоо зохицуулж байна. Ойлголцол, яриа хэлэлцэл хийж, Дарфурын асуудлыг зохицуулах ажилд нэн сайн тус дэмжлэг үзүүлж, ойлголцолд хүрэхийг Хятад улс хүсэж байна" гэж Лю Гүйжинь тэмдэглэжээ.

      Дарфурын асуудлыг зохицуулах явдал бол ээдрээн будлиантай ерөнхийлсөн ажил юм гэж Лю Гүйжинь тэмдэглэжээ.

      Суданд айлчилсан үеэр, элчин сайд Лю Гүйжинь Хятадаас өмнөд Дарфур районд хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр байгуулж байгаа барилгын ажилтай талнилцаж бас энхийн дэмжин сахиулах Хятадын цэрэг ангийнхны хуаранд хүрч офицер дайчдыг эргэн үзсэн байна. Лю Гүйжинь хэлэхддээ, Хятад улс Дарфурын асуудлыг зохицуулах явцад хувийн ашиг хайгаагүй бөгөөд уг асуудлыг эртхэн зохицуулахын төлөө өвөрмөц үүрэг гүйцэтгэхээр хүчин чармайлт бүхнийг гарган ажилласан юм гэжээ.

     "Дарфурын асуудлыг зохицуулах явцад Хятадын тал хувийн ашиг хайгаагүй, харин бодитойноор зохицуулж, эртхэн нэн сайн зохицуулахыг хичээсэн юм. Асуудлыг зохицуулж чадвал сая Суданы ашиг сонирхол, хөрш улс орнуудынх нь ашиг сонирхол баталгаажиж, Хятад улсыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхол сая хамгаалагдаж чадах юм. Хятадын ашиг сонирхол нь Африкийн ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолтой нэгдэлтэй, харин зөрчилгүй юм. Хятад улс болон Судан сайн сайхан харилцаатай, Хятад улс ажиллахдаа давуу талтай, эрх тэгш байдлаар санал сануулга дэвшүүлж, Суданы Засгийн газраас олон улсын хамтын нийгэмлэгт нэн сайнаар хамтран ажиллах байр суурь олохыг ахиулан, нэн их уян хатан чанартай байгаагаа харуулсан байна. Энэ утгаараа, Хятад улсыг өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно" гэж Лю Гүйжинь тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\