Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Турандотын үргэлжлэлийг 2 ч том зохиолч өөр өөрийн хувилбараар бичсэн байдаг. Харин Бээжин хотын дуурийн театрт тавигдахаар бэлтгэлээ базааж буй Турандот Хятадын хувилбар гэдгээрээ онцлог болсон юм. Хөгжмийн нэрт зохиолч Хао Вэйяа дэлхийд бол гуравдахь, Хятаддаа бол анхных болох Турандотын үргэлжлэлийг бичсэн нь энэ.
Турандот гүнжийн хувь заяаг 180 градусаар өөрчилсөн шинэ хувилбарт зохиолчийн асар их хөдөлмөр, ур ухаан, эр зориг шингэсэн нь мэдээж. Хятад зохиолчийн үргэлжлүүлэн бүтээсэн Турандот гүнж өмнөх дүрүүдээсээ илүү зөөлөн, уян талдаа бүтээгдсэн онцлогтой. Дуурийн "Анхны нулмис" ари гэхэд гүнжийн дотоод ертөнцийг нээн харуулах чухал хэсэг болсон юм.
1 2 3
|