Хятадын 11-дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган Бээжинд чуулж байна. 8-ны өдрийн үдийн хойно, 3000 орчим ардын төлөөлөгч БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүөгийн бүрэн эрхийн хугацаа нь удалдгүй дуусах гэж байгаа Арав дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны өмнөөс хийсэн ажлын тайланг сонслоо. Тайланд тоо баримт болон бодитой жишээгээр таван жилийн турших Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Байнгын хорооны ажлыг хуриангуйлан өгүүлсэн байна. Хууль тогттох юм уу хяналт тавих талаас гэсэнгүй Хятадын хамгийн дээд эрхэт байгууллага нь ардчлалын үзэл баримтлал болон " ард түмний ашиг тусын төлөө" гэсэн зорилтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэн бадраан баримталсаар ирлээ. Ү Бангүө хэлэхдээ:
Эрхэм төлөөлөгч нараа, миний бие арав дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны найдвараар чуулганд таван жил туршийн гол ажлыг тайлагнаж, дараачийн ажлаар санал дэвшүүлэх болно. Хянан хэлэлцэх болов уу? Гэжээ. Хууль тогтоох эрх бол Хятадын үндсэн хууль болон хууль БХАТИХ тэрчлэн Байнгын хороонд олгосон дархан үүрэг хариуцлага юм. Таван жилийн өмнө, арав дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хороо ажлаа эхлүүлэх үед "Хятадын онцлогтой социализмын хууль зүй тогтолцоо " болон "хуулийн чанарыг дээшлүүлэх"-ийг ирээдүйн хууль тогтоох ажлыг удирдах чухал зорилт болгосон юм. Тавн жилийн дараа олсон амжилтыг Ү Бангүа ингэж жагсаалаа.
1 2 3
|