• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-10 16:31:44    
Женевийн машины үзэсгэлэн дэх Хятадын хүчин чадал [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Женевийн олон улсын машины 78-р үзэсгэлэн 6-ны өдөр ажлаа эхэлсэн байна. 11 хоног ажиллах энэ үзэсгэлэнд бүх дэлхийн 30 гаруй орны 260 бизнес өөрсдийнхөө хамгийн шинэ техник, хамгийн шинэ зураг төсөлтэй 1000 гаруй машинаа авч үзэсгэлэнд оролцсон байна. Эдгээрт Хятадын Бриллянт машин болон BYD машин багтаж байна.

      Женевийн машины үзэсгэлэн 3 жилд нэг удаа ажилладаг. Энэ бол Европын хэдэн том машины үзэсгэлэнгийн дотор хамгийн эрт болж байдаг үзэсгэлэн юм. Энэ үзэсгэлэнг бүх дэлхийн машины зах зээлийн хөгжлийн хандлага болж байна гэж үздэг бөгөөд Европын зах зээлд орохыг хүсэж, мөн дэлхийн олон газарт борлуулах хүсэлтэй янз бүрийн шинэ загварын машинг харуулдаг хамгийн тохитой газар юм. Ноднин хүртэл энэ үзэсгэлэнд оролцож байгаагүй Хятадын авто машин нь Женевийн машины үзэсгэлэнд анх удаагаа оролцсон байна. Брилляант машин нь Женевийн угтан авсан Хятадын анхны авто машины брэндын хувиар, ноднины машины үзэсгэлэнгийн анхаарлыг хамгийн их татсан бүтээгдэхүүн болов. Харин энэ жил шинжлэх ухаан техникийн дээд агуулагдацтай BYD машин ч Женевийн машины үзэсгэлэнд тавигдаж, авто машины ажил төрөл дэх Хятадын хүчин чадлыг харуулсан байна. Сурвалжлагч үзэсгэлэнгийн 2-р танхимд байрлуулсан Брилляант машины үзэсгэлэнгийн тавцанд хүрэхэд, Хятадаас Швейцарт суугаа элчин сайд Жү Банзао гэргийтэйгээ машин сонирхож байлаа. Сайд Жү Банзао хэлэхдээ:

      " Маш гоё, тун эвтэйхэн хийсэн машин байна. Адил үнэтэй машинтай харьцуулбал, Европын машинаас ч давж байна" гэжээ.

      Элчин сайд Жү Банзаогийн үнэлгээг талбайд байсан Брилляант авто машины Европод борлуулах компанийн ерөнхий захирал Ханс-Улрич Сачс хүлээн зөвшөөрч байлаа. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ: энэ жил Хятадын Бриллиант суудын машин Женевийн үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байна. ноднины үзэсгэлэнд оролцсон машины хэлбэртэй адил боловч чанар нь нэлээд сайжирсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      Брилляант суудлын машины аюулгүйн чанар болон зураг төслийн талаар ихээхэн дээшиллээ гэж нотлон хэлж болох юм. Брилляант суудлын машины чанар нь Японы машины түвшинд хүрлээ гэж олон мэргэжилтэн үзэж байна гэжээ.

      Сачс хэлэхдээ: энэ удаагийн Женевийн машины үзэсгэлэнгээс ирээдүйн авто машины хөгжлийн чиг хандлагыг тодорхой харж болно гэжээ. Хятадын авто машины аж ахуйн нэгжид тэрээр өөрийн саналаа дэвшүүлжээ.

      Эрчим хүч хэмнэсэн, холимог түлштэй хөдөлгүүрийн цахилгаан үүсгүүр болон авто машин хөгжүүлэх хэрэгтэй. Эрчим хүч хэмнэсэн, жижиг оврын, хотын хэрэглээний машин нь ирээдүйн авто машины хөгжлийн чиглэл юм. Хятадын авто машины үйлдвэрийн бизнесмен энэ урсгалыг дагах ёстой гэж тэмдэглэжээ.

      Энэ удаагийн авто машины үзэсгэлэн дээр Европ Америк болон Японы авто машины том том компаниуд шинэ эрчим хүч ашигладаг шинэ машинаа дэлгэн үзүүлсэн байна. Батерайн техникийн талаар тэргүүлэх байр эзэлж байгаа Хятад улсын авто машины шинэ үйлдвэр BYD энэ удаа таван төрлийн шинэ машин дэлгэн үзүүлсний нэг нь холимог түлштэй цахилгаан хөдөлгүүрт авто машин болно. Уг машин нь батерайн салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн төмөр батерайг ашигласан байна. BYD компанийн зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал Ван Чуань-фү танилцуулж хэлэхдээ,

      Энэ машинг албан ажилтай хүмүүст зориулан бүтээсэн юм. Богино зайд 110 км явж болдог. Энэ нь даруй 110 км-ийн зайтай явахад нэг литр бензэн ч хэрэглэхгүй, батерайгаар ажиллана гэсэн үг. Учир нь гэрийн хэрэглээний цахилгаан тэжээлд залган батерайгаа цэнэглэж болно гэжээ.

      BYD нь техникийн нэлээд их давуу талтай боловч, энэ удаа үзэсгэлэнд оролцуулж байгаа хэдэн авто машинаа ойрын хоёр жил Европын зах зээлд борлуулах төлөвлөгөөгүй, зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээ харуулах гэсэн зорилготой юм. \Гэрэлт орчуулж, Буян хянав\