Олон түмний мэдээж элэгний вируст үрэвсэл болон ДОХ хүн төрөлхтний эрүүл мэндэд амь насанд хөнөөлтэй түрүүлэх арван өвчинд байдаг хоёр том халдварт өвчин билээ. Хятадын Гуан дүн мужийн Гуан жөү хотын 8-р Ардын эмнэлгийн дарга Тан Саопин энэ хоёр төрлийн халдварт өвчнийг өөрийн гол судлах мэргэжил болгон сонгожээ. Халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг 21 жил хийхдээ олон хатуу хөтүү хүндрэл бэрхшээл, аюул түгшүүрттэй бишгүй олон тулгарч байжээ. Гэхдээ цөхрөлтгүй чармайсны эцэст гарган аймшигт халдварт өвчнийг хяналтдаа авах бүр ялалт байгуулсандаа бахархах сэтгэл төрдэг гэж Тан Саопин хэлж байна.
2003 онд Гуан жөүгийнн Ардын 8-р эмнэлэг Дох өвчинтэй нэг жирэмсэн эмэгтэйг хүлээн авчээ. Энэ нь амаржих явцад цусаар халдварлах аюултай юм. Дох-ын вирус амаржих явцад халдварлахаас сэргийлэхийн төлөө ДОХ өвчний тасагт түр амаржуулах өрөө гаргаж, их эмч Тан Саопин өөрөө эх барихаар шийдсэн байна. Дох өвчин судалдаг мэргэжилтний хувьд тэр халдварлах аюулыг хэнээс ч тод ойлгож байна. Гэвч аюултай байдалд энэ ертөнцөд мэндлэх нялх амины төлөө тэр өөрт нь тулгарах аюул түгшүүрийг мартаж, зөвхөн нялх хүүхдийг хэрхэн аюулаас аврах вэ? гэдгийг л бодож явжээ. Тан Саопин энэ онцгой жирэмсэн эмэгтэйг амар тайван амаржуулсанд нялх хүүхдийн ээж, өвчтний гэр бүлийнхэн болон эмнэлгийн ажилтнууд түүний энэ хүн ардын эрүүл мэндийн төлөө амь хайргүй зүтгэсэн буянтай үйлст нь сэтгэл догдлон нулимс унагаж билээ.
Дох гэхээр хүнд айдас төрүүлдэг. Дох өвчинтэй хүмүүсийн сэтгэл ч их эмзэг байдаг. Өвчтний сэтгэлийн дарамтыг намдаахын тулд Тан Саопин ажил ихтэй байсан ч өдөр бүр зав зай гаргаж өрөөгөөр нь орж, тэдэнтэй гар атган мэндэлж, ярьж хөөрч суудаг. Баяр дурсгалын өдөр тохиолдвол цаг гаргаж тэд нартай хамт хоолонд ордог.
Эмнэлэгийн дарга Тан Саопингийн удирдлага дор Гуан жөүгийн Ардын 8-р эмнэлэг Дох өвчний тусгай тасгийг Хятадын хэмжээнд түрүүлэн байгуулж, мөн Хятадын өмнөд нутгийн хэмжээнд Дох өвчтнийг анхааран халамжлах анхны байгууллага—"улаан бүчийн гэр орон" байгуулсан гэж түүний хамтран зүтгэгч Шюй минь хэлж байна.
Хятадын халдварт өвчнөөс сэргийлэх салбарт их эмч Тан Саопин шиг махран ажиллаж байгаа эмч сувилагч олон бий. \ Урангоо орчуулж бэлтгэв\
|