• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-10 18:18:37    
Авилгатай тэмцэх нь хоёр чуулганы анхаарлын төвд дахин оров [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Арван нэгдэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өнөө Бээжинд чуулж байна. Энэ чуулган нь иргэдийн санал бодлыг сонсож, иргэдийн хүсэл санааг ойлгох хурал гэж энгийн иргэнээс засгийн газрын албан тушаалтан хүртэл хэлцгээж байна. Тэгвэл сүүлийн үеэс Хятадын иргэдийн анхаарал хандуулж байгаа халуун цэгийн асуудал нь юу вэ? Хятадын Синьхуа сүлжээний саяхан нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл, "юмны үнэ ", "орон сууц" зэрэг иргэдийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаас гадна, "авилгатай тэмцэж , ариун цэгчийн байгуулалт" нь дахин энэ жилийн хоёр чуулганы иргэдийн хамгийн анхаарал тавьж байгаа асуудлын нэг болжээ. Тэгвэл, иргэд чухам энэ асуудлыг хэрхэн үзэж байгаа вэ?

     Иргэд тэдний сонгосон улс төрийн төлөөлөгч--Ардын төлөөлөгч нь тэдний хүсч байгаа зүйлийг БХАТИХ-ын чуулган дээр авч хүрэхийг хүсч байна. Авилгач этгээдийг хэрхэн залхаах, авилгалалаас хэрхэн сэргийлэх, эрхийг хэрхэн ил тод хэрэгжүүлэх зэрэг нь бүх Хятадын ардын төлөөлөгчдийн халуун хөнжилтэй ярих сэдэв болжээ.

     БХАТИХ-ын төлөөлөгч, Сычуань мужийн Ардын прокурорын газрын дарга Дэн Чуань хэлэхдээ,

     Авилгатай тэмцэх ажлыг сайн хийхгүйд хүрвэл эдийн засгийн хөгжлийг нөлөөллж, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг нөлөөлнө. Ямар хүнтэй холбогдсон ч бид эрс шийдвэртэй байцаан шалгаж, авилгач этгээдийг хуулиар шийтгэн, шалган байцаах эрч хүчээ сулруулж болохгүй гэжээ.

      Энэ оны АТИХ-ын чуулганы хугацаанд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын Нарийн бичгийн дарга Хэ Гүөчян Хятадын авилгатай тэмцэх шийдвэр зоргийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ,

      Авилга өнөө нэмэгдэх хандлагтай байгаа, энэ байдалд заавал хатуу цохилт өгч, нэгийг илрүүлбэл нэгийг шийтгэж, огт өршөөхгүй гэжээ.
Хятадын Ардын дээд прокурорын дарга Жя Чүньван энэ чуулганд ажлын тайлан хийхдээ,

      Таван жилийн турш 100 мянган юмниас дээш хэмжээний хахууль авсан, албаны сая юаниас дээш хэмжээний мөнгийг шилжүүлэн хэрэглэсэн 35255 хэргийг шалгаж, гэмт хэрэгт холбогдсон Сянь, хэлтэсийн шатнаас дээших 13 мянга 929 хүний шалгасны дотор газрын шатны 930 хүн, муж яамны шатнаас дээших 35 хүн багтаж байна гэж хэлсэн байна. Энэ бүхэн нь ард түмний хүсэлсанаанд нийцэж. Хятадын засгийн газрын авилгалтай тэмцэж байгаа ажлын эрч хүч дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.

     Гэвч Хэ Гүөчянгийн хэлсэн шигээр авилгалтай тэмцэх бол зөвхөн нэг тал, нэн чухал нь урьдчилан сэргийлэх явдал болно. 2007 оны 9-р сард Хятадын авилгалаас урьдчилан сэргийлэх улсын зэргэллийн байгууллага -- Улсын авилгалаас урьдчилан сэргийлэх газар Бээжинд албан ёсоор байгуулагдсан байна.

      Ард түмэн засгийн газарт итгэл хүлээлгэж, засгийн газар нэн их зориг шийдсэн байна. Хятадын засгийн газар хойшид авилгалтай тэмцэх асуудлыг нэн чухал байр сууринд тавих болно гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао БХАТИХ-ын жил тудмын ээлжилд чуулганы нээлтийн ёслол дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа амласан юм Тэрээр хэлэхдээ,

      Авилгалтай тэмцэх, цэвэр цэгчийн байгуулалтыг нэн чухал байранд тавиж, авилгалтай эрэс тэмцэх болно. Ерөнхийд нь засах, шийтгэж илчлэх, урьдчлан сэргийлхээр гол болгох чиг бодлогыг баримтлаж, шийтгэх, сэргийлэхээр гол болгосон авилгалтай тэмцэх системийн байгуулалтыг ахиулах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\