• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-10 18:25:08    
Хүний эрхийг баталгаажуулав

Хятадын Олон Улсын Радио

       Өнөгрсөн таван жилд Хятадын шат бүрийн шүүх нь гэмт хэрэгтнийг яллан шийтгэх болон хүний эрхийг баталгаажуулахыг адилхан чухалд үзэж, гэрч баримтын дагуу таслан шийтгэх зарчмыг чанга мөрдөж, гэмт хэрэг хийгээгүй хүнээс эрүүгийн хэрэг нэхэхгүй байхыг баталсан байна гэж Хятадын Ардын дээд шүүхийн дарга Шяо Ян 10-ны өдөр Бээжинд хэллээ.

      Тэрээр БХАТИХ-ын жил тутмын чуулган дээр ажлын тайлан хийх үе хэлэхдээ, таван жилийн турш шат бүрийн шүүх нь эрүүгийн хэргээр заалдагдсан 14 мянган хүнийг ялгүй гэж тогтоов. Заалдагдсан хүний төрөл бүрийн эрхийг хуулийн дагуу баталж, хууль зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл хангасан 320 мянган заалдагдсан хүнд өмгөөлөгч хангасан нь үүнээс өмнөх таван жилийнхээс 3,3 дахинаар нэмэгдэв гэжээ.

      Таван жилийн турш Хятадын шат бүрийн шүүх нь эрүүгийн хэргийн тухай холбогдох бодлогыг хатуу мөрдөж, нийгмийн сөргөлдлийг хамгийн их хэмжээнд багасгасан байна гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\