• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 10:59:25    
Польшийн Зэвсэгт хүчнийг орчин үеийн болгоход Америк тусална [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Америкийн ерөнхийлөгч Ж.Буш айлчлахаар хүрэлцэн очсон Польшийн ерөнхий сайд Доналд Тусктай 10-нд Цагаан ордонд хэлэлцээ хийсний дараа хэлэхдээ: Польшийн цэргээ орчин үеийн зэвсэг техникээр шинчлэхэд ньАмерик туслана. Энэ нь Америк Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөний нэг хэсэг болох юм гэжээ. Энэ нь Америкийн дорнод Европт пуужинийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахыг түргэтгэхийн гол харш саадыг арилгав гэж шинжээчид үзэж байна.

     Хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ж.Буш хэлэхдээ: Америк Польшид цэргийн тусламж үзүүлэх нь хоёр орны Польшийн нутаг дэвсгэрт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах хэлэлцээрийн нэгэн хэсэг болно гэжээ. Америк Польшид пуужинийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахад Польшийн бүрэн эрхийг хүндэтгэх бөгөөд Польшуудын зүй зохисгүй ямарваа заналхийлэлд учрахгүйг баталгаажуулна гэж тэрээр онцолжээ. Бүрэн эрхийн хугацаандаа дэлгэрэнгүй төлөвлөгөө дэвшүүлж, Польшийн цэргийн орчин үеийн байгуулалтын үйл явцад тусална гэж Ж.Буш амласан юм гэж Польшийн ерөнхий сайд Доналд Туск мөн өдөр тэмдэглэжээ.

     Цэргийн тусламж олгох асуудлыг Америкт Польш шаардсан нь пуужинийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах хоёр талын хэлэлцээний гол саад байлаа. Польшийн нутаг дэвсгэрт Америк пуужинг тосох бааз байгуулбал цөмийн зэвсгээ Польшид чиглүүлнэ гэж Орос хэлсэн юм. Иймээс Америк, Польшийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой гэж Польшийн тал дэвшүүлжээ.

     Үүнээс өмнө пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах болон Польшид цэргийн тусламж үзүүлэх нь хоёр асуудал болохоор салгаж үзэх ёстой гэж Америк баримталсаар ирсэн бөгөөд Польшид цэргийн тусламж үзүүлэх талаар бөөрөнхий хандаж байжээ. Доналд Туск ерөнхий сайд болсноос хойш Польшийн талын байр суурь улмаар хатуу чанга болов. Польшийн цэргийн орчин үеийн байгуулалтыг биелүүлэхэд шаардлагатай тусламж үзүүлэхгүй бол Польшийн нутаг дэвсгэрт Америкийн пуужинийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахыг Польш зөвшөөрөхгүй гэж Польшийн Батлан хамгаалахын сайд саяхан илэрхийлсэн билээ. Иймээс хоёр талын хэлэлцээ нэг үе зогсонги байдалд орсон байна.

     Польшийн цэргийн ангид туслан дайчин хүчнийг нь хэрхэн дээшлүүлэхийг Америк 3 сар бодох шаардлагтай байна гэж Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс 10-ны өдөр амалсан нь үүнээс өмнө Америк 6 сар гэж амалснаас хол богино болсон байна. Польшийн ерөнхий сайд Доналд Туск нь Америкийн дэвшүүлсэн ямар ч саналыг нухацтай бодно гэж олон удаа илэрхийлсэн юм. Ийм байлаа ч гэсэн Америк, Польш хоёр тал мөн л маш олон асуудлаа зохицуулж чадаагүй байна.

      Эн тэргүүнд Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Польшийн хүн ард төдийлөн дэмжихгүй байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байршуулбал Оросын цөмийн зэвсгийн дайралтад өртөж мэднэ гэж маш олон хүн сэтгэл зовж байна.

      Дараа нь Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахыг Орос эрс эсэргүүцсэн юм. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төлөвлөгөө Орост чиглсэн биш гэж Америк олон удаа мэдэгдсэн боловч, Оросын хилийн ойролцоо пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах стстем байрлуулах нь Оросын аюулгүйн байдалд нөлөөлөх бөгөөд Оросын сүр хүчийг нөлөөлөх болно гэж Москвагийнхан үзэж байна. Америк нь Оросын хүлээн авч чадах төсөл дэвшүүлж чадах эсэх бол маш эргэлзээтэй асуудал юм. Цөмийн хүчирхэг том орон Оросын талаар, Польш нь Оросын байр суурийг бодохгүй байхын аргагүй юм.

      Үүнээс гадна Америк нь Польшид цэргийн тусламж үзүүлж, Америкийн асар их болсон цэргийн зардлын дарамтыг цаашид хүндрүүлэх болно. Америкийн эдийн засаг буурах ирмэг дээр хүрээд байгаа одоогийн байдалд, сөрөг намын шүүмжлэлд учрах нь гарцаагүй юм. Америкийн их сонгуулийн жилд, Цагаан ордныхон сонгуулийн хүчин зүйлийг бодохгүй байж болохгүй. Иймээс Бушийн засгийн газрын бүх хүчнээрээ хөгжүүлж байгаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь маш олон өөрчлөлттэй байдалд тулгарч байгаа юм.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\