Сүүлийн жилүүдэд Хятадын Тянь жинь хотын тэнгис дагуух эдийн засаг техникийн нээлттэй бүс түргэн хөгжиж, энэ газрын зочид буудлуудад хөгжлийн шинэ боломж авчирч өгсөн байна. Эдгээрийн нэг болох Вань ли тай да зочид буудал бол уг нээлттэй бүсийн хамгийн том нь болох 5 одон зэрэглэлийн зочид буудал юм. Энэ зочид буудлын эзэн бол Ханс Лоонтиенс гэдэг Белги хүн.
Ханс Лоонтиенс Тянь жиньд ирэхээсээ өмнө Египетэд нэг зочид буудлын эзэн байжээ. 2007 оны 11-р сард Тянь жиньд ирж ажилласан байлаа. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ, өнөө зочид буудлын маань төхөөрөмж үйлчилгээнээс өгсүүлээд бусдаас нэлээд давж байна. Иймээс бид энэ газартаа оройлогч болно гэдэгт итгэлтэй байна. Тэр мөртөө бид үйлчилгээний түвшнээ тасралтгүй дээшлүүлэх болно гэжээ. Ханс Лоонтиенс анх Тянь жиньд ирээд цаг агаар нь их л хүйтэн санагдаж байсан боловч удаж төдөлгүй тэнгис дагуух эдийн засаг техникийн нээлттэй бүсийн халуун өрнөлтөд дадаж иржээ. Энэ газарт дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн зонхилох нь энд салбар гаргасан бөгөөд үүнээс гадна бас бишгүй олон шилдэг аж ахуйн нэгжийн эзэд болон аралжааны салбарын сор бизнесменүүд цугларсан байна. Ингэснээр Ханс Лоонтиенс ажилдаа сэтгэл маш өндөр байна.
Тэрээр хэлэхдээ, засгийн газраас тэнгисийн эргийн шинэ районы хөгжлийг маш их чухалчилж байна. Энэ шиг ийм нэлээд түргэн хөгжиж байгаа районд ажиллахад урам зориг төрдөг. Зочид буудлын салбар нэлээд түргэн хөгжиж байгаа бөгөөд саруул сайхан хэтийн төлөвтэй газарт зочид буудлын эзэн сууна гэдэг хувь хүний амьдралд маш чухал өнгөрөөлт болно шүү дэ гэжээ.
Сүүлийн жилүүдэд бүс нутгийг олон улсад тэлэх хэмжээ тасралтгүй дээшлэхийн хирээр өнөө Хятадын Тянь жинь хотын тэнгис дагуух эдийн засаг техникийн нээлттэй бүс нь Тянь жинь хотын гадаадтай хэлхээ холбоо бүхий хамгийн том район болж, 33 улс орон газар нутгийн 2000 гаруй хүн энд урт хугацаагаар ажиллан амьдарч байгаа бөгөөд эндээ идээшин дасч, энэ нутгийн эзэн, бүтээн байгуулагч нь болж байна. Тэрээр Хятад орныг маш сайн ойлгоно. Өмнө нь Хятадын Шанхай зэрэг газарт арван хэдэн жил ажиллаж явсан аж. Хэдий тийм боловч Хятадын сүүлийн арван хэдийн жилийн өөрчлөлтийг маш их гайхан биширч байна. Түүний үзэхээр эдгээр өөрчлөлт нь хотын өнгө төрөх дээр илэрч байгаа төдийгүй ажил хэрэг гүйцэтгэх дэг журам дөхөм болсон дээр чилэрч байна.
Ханс Лоонтиенс хэлэхдээ, би Тянь жиньд ажиллаад удаагүй боловч Хятад хоорондын хэлхээ холбоо бол маш гүн юм. Учир нь миний гэргий бол хятадын Шанхай хүн, 23 жилийн өмнө Шанхайд ажиллаж байхдаа уулзсан хоёр, гэр бүл болоод 21 жил болж байна. Эхлээд хоюулаа Шанхайд ажиллаж байснаа хожим нь ажлын харгаагаар дэлхийн олон газраар явж ирсэн гэжээ.
|