• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 15:02:55    
Гуандүн мужийн үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа газар нутгийн хүүхдүүд их, дээд сургуулийн элсэлтэд хөнгөлөлттэй бодлогын харгалзал хүртэнэ

Хятадын Олон Улсын Радио

      Гуандүн мужийн Үндэстэн, Шашны Хэрэг Эрхлэх Хороо болон Гуандүн мужийн их, дээд сургуулийн оюутан элсэлтийн хэрэг эрхлэх хороо саяхан хамтран мэдэгдэл нийтэлж, 2008 онд Гуандүн мужийн үндэстний цөөнхийн төвлөрөн суугааа газар нутгийн үндэстний цөөнхийн хүүхдүүд энгийн их, дээд сургуулийн оюутан элсэлтийн шалгалтад оролцохдоо оноо нэмэх зэрэг хөнгөлөлттэй бодлогын харгалзал хүртэж, үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа газар нутгийн Хань үндэстний хүхдүүд ч зохих харгалзал хүртэнэ гэж тэмдэглэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Гуандүн мужийнхан 2008 онд их, дээд сургуульд оюутан элсэхдээ үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа газар нутгийн үндэстний цөөнхийн хүүхдүүдэд дараах харгалзал үзүүлэх юм байна. Энэ нь тухайлбал: Төвийн Үндэстний Их Сургуулийн үндсэн ангид элсэх шалгалтад оролцогсодод шалгалтын нийт дүн дээр нь 10 оноо нэмэх бөгөөд их, дээд сургууль нь шилдгийг нь сонгох хэлбэрээр оюутан элсэж авна. Үндэстний дээд сургууль, Гуандүн мужийн техникийн болон багшийн дээд сургуульд элсэх шалгалтад оролцогсодыг элсэлтийн тусгай онооны баримжааны дагуу элсэнэ. Бусад өндөр зэргийн сургуульд элсэхээр нэр мэдүүлэгчдийг шалгалтын дүнгийнх нь үндсэн дээр 20 оноо нэмэх бөгөөд элсэх сургууль нь шилдгийг нь сонгох хэлбэрээр элсэх болно.

      Үүнээс гадна, үндэстний цөөнхийн бэлтгэл анги, үндэстний цөөнхийн ангид оюутан элсэхдээ элсэх сургууль нь сургуулийнхаа элсэлтийн дарааллаар элсэнэ. Үндэстний цөөнхийн анги, тусгай мэргэжлийн бэлтгэл анги болон үндэстний цөөнхийн үндсэн ангийн элсэлтийн онооны шугам нь холбодох их, дээд сургуулийн Гуандүнгаас үндсэн, тусгай мэргэжлийн ангийн оюутан элсэх онооны шугмаас 80, 60, 40 оноо доор байж болохгүй аж.

      Гуандүн мужийн үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа газар нутгийн үндэстний цөөнхийн хүүхдүүд дунд сургуулийн шатандаа тухай нутгийнхаа бусад дунд сургуулиудад хүргэгдэн суралцах юм уу элсэгдэж суралцадаг боловч, байнгын оршин суугчдаар тухайн газарт бүртгэгдсэн байвал их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөх үндэстний цөөнхийн сурагчдын тухай бодлогын харгалзал хүртдэг байна. Бага сургууль, анх дунд сургуулийн шатандаа өөртөө засаах хошуу, шянь, үндэстний сум, шян болон үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа газар нутгийн тосгоны зөвлөлийн байгаа газарт дунд, бага сургуульд суралцан, өндөр зэргийн дунд сургуулийн шатанд аав, ээжээ даган шинэ нутагт шилжсэн байвал оршин суугчаар бүртгүүлсэн тэр газарт дунд сургуульд суралцана. Гуандүнгийн бус өөртөө засах жөү, өөртөө засах хошуу, шяний үндэстний цөөнхийн сурагчид бага сургууль, дунд сургуулийн шатандаа өөртөө засах жөү, өөртөө засах хошуу, шяньд бичиг үзэж, өндөр зэргийн дунд сургуулийн шатандаа аав, ээжээ даган Гуандүн мужийн нутагт шилжин ирж оршин суугчаар бүртгүүлсэн байвал тухайн газрын үндэстний цөөннхийн хүүхдүүдтэй адилаар элсэлтийн шалгалтад бодлогын хөнгөлөлт хүртэнэ.

      Амьдралын орчин ахуй болон боловсрол хүртэх нөхцөл боломж нь үндэстний цөөнхийн нутаг районы хүүхдүүдтэй адилхан байвал, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулийн шатны элсэлтийн явцад үндэстний цөөнхийн төвлөрөн суугаа газар нутгийн Хань үндэстний хүүхдүүдэд ч элсэлтийн нийт дүн дээр нь 20 оноо нэмэх бөгөөд элсэх сургууль нь шилдгийг нь сонгож элсэнэ.

      Үүний зэрэгцээ, энэ онд Гуандүн муж элсэлтийн мэдүүлгийн баримт бичгүүдийг хатуу шалгаж, хуурмагч баримт бичиг өгч хөнгөлөлт хүртэгчдийг илрүүлсэн тохиолдолд түүний тухайн жилд их, дээд сургуульд элсэх эрхийг нь хасах болно. Хэрэв сургуульд элсэгдсэн байвал элсэлтийг нь хүчингүй болгоно. Гуандүн муж 2008 онд үндэстний цөөнхийн хүүхдүүдийг их, дээд сургуульд элсэхэд үзүүлэх харгалзалын хүрээнд хамрагдсан өөртөө засах хошуу, шянь, сум, шян, тосгонуудын нэрсийг Гуандүн мужийн үндэстэн, шашин, боловсролын веб сайтаас хайж болох болгоно.