• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 16:33:09    
Хятадын шинэ үеийн зөөгч пуужин Чан Жэн 5 дугаарыг 2014 онд ашиглалтад оруулах болно

Хятадын Олон Улсын Радио

      Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын зөөгч пуужингийн техникийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга, дээд зэргийн инжнер Лиан Шяо-хун сайяхан сурвалжилагчид танилцуулж хэлэхдээ, Хятадын шинэ үеийн зөөгч пуужин Чан Жэн 5 дугаарыг 2014 онд ашиглалтад оруулах болно гэжээ.

      Лиан Шяо-хун хэлэхдээ, ноднины ХКН-ын Төв хороо Чан Жэн 5 дугаар зөөгч пуужингийн төслийг батлаж, Чан Жэн 5 дугаар зөөгч пуужингийн аж үйлдвэрийн баазыг Тяньжинь хотын Бин Хай шинэ дүүрэгт байгуулсан байна гэжээ.

      Пуужингийн даацыг 1.5 тонн байсныг 25 тонн болгох нь Хятадын ирээдүйн сансар огторгуй дахь хүчин чадлыг ихээхээн дээшлүүлэх болно. Одоо уг судалгааны хүрээлэн идэвхтэй судалгаа хийж байна гэж Лиан Шяо-хун танилцуулжээ.

      Чан Жэн 3 дугаар В зөөгч пуужинг энэ оны 3-р сарт үйлдвэрлэн гаргаж, 4-р сарт Ши Чангийн дагуул хөөргөх төвөөс хөөргөхөөр төлөвлөж байна. уг пуужин нь хоёр түлхэгч аппраттай бөгөөд 2.5 тонны дугуулыг хол зайн тойрог замд оруулах хүчин чадалтай юм. Одоо Хятадын зөөгч пуужингийн техникийн судалгааны хүрээлэнд 10 гаруй төрлийн зөөгч пуужинтай бөгөөд зохих цар хэмжээтэй болсон байна гэж Лиан Шяо-хун илэрхийлжээ.

      Хятад улс сансар судлалын алтан цагт ороод байна. Хятадын Сансар Судлалын Шинжлэх Ухаан Техникийн Корпорац Компанийн төлөвлөгөөгөөр бол Хятадын улс ардын эдийн засгийн хөгжил болон Хятадын сансарын судлалын хэрэгцээг хангахын төлөө сансарын аж үйлдвэрийн шинэ системийг байгуулахыг ахиулж байна гэж тэрээр бас илэрхийлжээ.

      Жижиг оврын зөөгч пуужинг энэ онд төсөл батлан хэрэгжүүлэхээр байна. түүнийг судлан бүтээвэл жижиг дагуул хөөргөөх зах зээлийн шаардалгыг хангах болно. Хоёр төрлийн зөөгч пуужинг зэрэгт нь судлан үйлдвэрлэх гэсэн бол Хятадын зөөгч пуужингийн техникийн судалгааны хүрээлэн байгуулагдсан 50 жилийн турш тохиолдож байгаагүй үйл хэрэг юм. Энэ нь Хятадын улс ардын эдийн засаг, шинжлэх ухаан техник, цогцолбор хүчин чадал хөгжөөд маш сайн цаг үед орсныг харуулж байна гэж тэрээр бас илэрхийллээ.

      Хятад улё том оврын, их хүчинтэй, найдвартай, үнэ хямд, бохирдолгүй зөөгч пуужин судлан үйлдвэрлэхийг чухалчилж, олон улсын худалдааны зориулалттай дагуул хөөргөх зах зээл болон Хятадын дагуул хөөргөх, гүн сансарт судалгаа хийх шаардалгыг хангахаар байна. 2007 оны 5-р сарын 10-ны өдөр Төрийн зөвлөлийн баталсан Сансарын хөгжлийн 11-р 5 жилийн төлөвлөөгөөнд шинэ зөөгч пуужин судлан хөгжүүлэхийг Хятадын сансарын чухал техникийн төслөөр тодорхойлсон байна.

      Одоо Хятадын Чан Жэн зөөгч пуужин нь Чан Жэн 1-р, Чан Жэн 2-р, Чан Жэн 3-р, Чан Жэн 4-р гэсэн дөрвөн том төрлийн бүтээгдэхүүн байж, олон орны үйлдвэрлэсэн 20 гаруй дагуулыг сансар огторгуйд амжилттай хөөргөөд байна.

      1970 оны 4-р сарын 24-ний өдөр Чан Жэн 1-р зөөгч пуужин Дүн Фан-хун 1-р дагуулыг амжилттай хөөрөгснөөр Хятадын Чан Жэн төрлийн зөөгч пуужин нь нэг пуужингаар нэг дагуул хөөрөгдөг байснаас нэг пуужингаар олон дагуул хөөргөх, дагуул хөөргөж байснаас сансарын аппрат хөөргөх техникийн төвшинтөй болж, олон тойрог замын сансарын аппратыг хөөргөх хүчин чадалтай болж, найдвартай чанар, аюулгүй чанар, амжилттай хөөргөх, тойрог зам дахь зөв оновчтой оруулах зэрэг талаар олон улсын тэргүүний төвшинтөй болсон байна.