• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 17:41:20    
Эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргах хэмжээг багасгах ажлыг хэлбэрэлтгүй баримтална [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Бээжинд чуулж байгаа Хятадын АТИХ болон УТЗЗ-ийн хоёр чуулган дээр эрчим хүч хэрхэн хэмнэн, бохир бодис гаргах хэмжээг багасгаж, агаараа нэн цэвэр, тэнгэрээ нэн цэлмэг, усаа нэн тунгалаг болгох тухай асуудал нь төлөөлөгч, гишүүдийн анхаарлыг татсан гол асуудал болсон байна.

      УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн Ван Ши бол байгаль орчныг хамгаалах талын мэргэжилтэн бөгөөд Хятадын эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргах хэмэжээгээ багасгах ажилд анхаарал хандуулсаар ирсэн хүн юм. Тэрээр хэлэхдээ,

      Эрчим хүч хэмнэж, бахир бодис гаргах хэмжээг багасгах ажил Хятадын газар бүхэнд өрнөж байна. 2007 онд манай улсын GDP-гийн нэгжийн эрчим хүчний зарцуулалт болон гол болох бохир бодис гаргах хэмжээ цөмөөрөө анх удаагаа буурсан байна. Эрчим хүч хэмнэж, бахир бодис гаргах хэмжээг багасгах бодлого үр дүнд хүрснийг энэ нь харуулж байна гэжээ.

      Энэ талын ажлыг Хятад улс бүр эртнээс хийж эхэлсэн юм. Засгийн газраас эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргах хэмжээг багасгах ажилд бүх талын байрлуулалт хийж, бүрэтгэх, хянан хэмжих, шалгах үзүүлэлтийн систем болон хариуцлага тогтоож үнэлэн шалгах дүрэм хэрэгжүүлж, бүтэцийн зохицуулалт хийх ажлаа эрчимжүүлсэн байна. Нэг талаар эрчим хүчний зарцуулга их, бохирдол ихтэй ажил төрлийн хөгжлийг хязгаарлаж, нөгөө талаар хоцрогдсон үйлдвэрлэх хүчнийг шигшигдүүлэх ажлаа эрчимжүүлсэн байна. Үүний зэрэгцээ мөн эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргах хэмжээг багасгахад ашигтай үнэ ханш, татавар хураамж, санхүүгийн бодлого хэрэгжүүлж, эрчим хүч хэмнэх тухай хууль тогтоож, хууль хэрэгжилтийг шалгах ажлаа чангатгасан байна.

      Орон нутгийн засгийн газар ч үүнийг ажлын гол агуулга болгож байна. Баруун хойд нутгийн Ганьсү мужийн аж үйлдвэр нь эрчим хүчний түүхий эдийн аж үйлдвэрээр гол болгож байдаг юм. БХАТИХ-ын төлөөлөгч, Ганьсү мужийн дага Шюй Шөүшэн хэлэхдээ,

      Бид бохирдол ихтэй, эрчим хүчний зарцуулалт ихтэй хэсэг аж ахуйн нэгжийг хаасан. Баруун хойд нутагт цаас хийх жижиг үйлдвэр ч олон байсан. Өнөө ийм жижиг үйдвэрүүдийг хаасан бөгөөд үйлдвэрлэлийн аюулгүй байдлын нөхцөл хангаагүй нүүрсний 1300 гаруй жижиг уурхайг ч хаасан байна гэжээ.

      Нийгэм нийтийн хамтын хүчин чармайлтаар, Хятадын эрчим хүчнийг хэмнэх бохирдлыг багасгах ажлын үр дүн тасралтгүй ил харагдах боллоо. 2007 онд бүх Хятадын дотоодын үйлдвэрлэлийн эрчим хүч зарцуулах нэгжийн хэмжээ 3.27 хувиар буурч, хөхүүрийн давхар исэл болон химийн бодисын хаягдлын нийт нь хэмжээ 4.66 хувь болон 3.14 хувиар тус тус буурч, анх удаа хос хосоороо буурахыг биелүүлсэн байна.

      Бохирдлыг багасгах хүчин чармайлт байгаль орчны бохирдлыг бууруулж чадсан байна. Бээжингээр жишээлээд хэлэхэд, тунгалаг өдрийн тоо 1998 онд 100 байсан бол өнгөрсөн онд нэмэгдээд 246 өдөр болжээ. Эрчим хүч хэмнэх бохирдлыг багасгах ажлын үр дүн тодорхой харагдаж байгаагийн зэрэгцээ зарим онц товойсон асуудлыг ч хайхрахгүй байж болохгүй юм. 11-ний өдөр 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хөгжил өөрчлөлтийн үндсний хорооны орлогч дарга Шэ Жэньхуа тэмдэглэхдээ, өнөө аж ахуйн нэгжийн саналын дагуу хоцрогдсон үйлдвэрлэх хүчнийг татан буулгах болон эрчим хүчний зарцуулга их, бохирдол их бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татан буулгах миханизм тогтоох хэрэгтэй гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао БХАТИХ-ын чуулганы нээлтийн ёслол дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа, эрчим хүч хэмнэх бохирдлыг багасгахыг түргэтгэх арван үр ашигтай арга замыг нэн тодорхой заасан байна. Үүнд хоцрогдсон үйлдвэрлэх хүчнийг татан буулгах механизм тогтоох, гол гол аж ахуйн нэгжийн эрчим хүч хэмнэх, чухал барилга байгуулалтыг сайтар атгах, эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах тэргүүний техникийг нээж нэвтрүүлэх зэрэг багтаж байна.

      Эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгахад тулгам хандах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэв.

       Бид бүх ард түмнийг нөөц баялгийг хэмнэх , байгаль орчинтойгоо зөв харрилцах нийгэм байгуулахад нэн идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Эрчим хүч хэмнэн байгаль орчноо хамгаалахад үе үеийн хүмүүс хэлбэрэлтгүй чармайх хэрэгтэй. гэжээ. \Урангоо, Цэцэн орчуулж, Урангоо, Сайн-Өлзий хянав.\