1982 оноос хойших Хятадын Төрийн зөвлөлийн байгууламжийн 6-р өөрчлөлт эхлэв. 11-ний өдөр мэдээлсэн Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслөөс үзвэл, Төрийн зөвлөл Аж үйлдвэр хийгээд мэдээлэлжилтийн яам, Зам харилцаа, тээврийн яам, Хүн хүчний нөөц баялаг хийгээд нийгмийн баталгааны яам, Байгаль орчныг хамгааалх яам, Орон сууц хийгээд хот хөдөөгийн байгуулалтын яамдыг шинээр байгуулах юм байна.
11-дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 11-ний үдээс хойш бүгд хурал хийж, Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийн тодорхойлолтыг сонсов. Энэ өөрчлөлтөөр нийт 15 байгууламжид зохицуулалт хийж, яамны шатны байгууламж 4-ээр багасах юм байна.
2020 онд Хятадын онцлогтой социалист засаг захиргааны удирдлагын нэлээд боловсронгуй тогтолцоо тогтооно гэж ХКН-ын 17-дах удаагаа сонгогдсон Төв хорооны 2-р бүгд хурал онцолсон юм. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|