• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-12 15:32:58    
Төрийн Зөвлөлийн байгууламжийг өөрчлөж эхэллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганы 11-ний өдрийн хурал дээр, Төрийн Зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийг Төрийн Зөвлөлөөс хуралд дэвшүүлж, төв Засгийн газрын байгууламжид 1982 оноос нааших зураа дахь өөрчлөлт хийхээр бэлтгэсэн байна. Энэ өөрчлөлт нь "Үйлчилгээний хэлбэрийн Засгийн газар байгуулах" гэсэн зорилготой Хятад улсын засаг захиргааны удирдалгын тогтолцооны өөрчлөлтийг урагш ахиулах болно гэж шинжээчид үзэж байгаа аж.

     Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн Зөвлөлийн ерөнхий нарин бичгийн дарга Хуа Жяньминь 11-ний өдөр Төрийн Зөвлөлийн өөрчлөлтийн төслийг хурал дээр танилцуулсан байна.

    "Төрийн Зөвлөлийн байгууламжид өөрчлөлт хийхийн гол үүрэг бол Засгийн газрын эрх үүргийг өөрчлөх, салбар байгууллагууд хоорондын үүрэг хариуцлагыг шуурхай болгох хүрээнд, эрх үүрэг үр ашигтай нэгдсэн том яам хороодын тогтолцоог хэрэгжүүлэхийг хайж, макро зохицуулалтын салбарын эрх үүргийг зохистой хуваарилж, эрчим хүч, байгаль орчны ажлын удирдлагын байгууламжийг эрчимжүүлж, аж үйлдвэржүүлэлт, мэдээлэлжүүлэлт, зам тээврийн салбарын удирдлагын тогтолцоог цэгцлэн, ард иргэдийн амьжиргааг сайжруулахаар гол талаа болгон, нийгмийн ажлын удирдлага болон олон нийтийн үйлчилгээний салбарыг эрчимжүүлэн цэгцэлнэ" гэж тэр тэмдэглэжээ.

      Өөрчлөлтийн бодитой агуулгад, Төрийн Зөвлөлөөс Аж Үйлдвэр, Мэдээлэлжилтийн Яам, Зам Тээврийн Яам, Хүний Нөөц, Нийгмийн Хамгааллын Яам, Байгаль Орчны Яам, Орон Сууц, Хот Хөдөөгийн Байгуулалтын Яам зэрэг 5 яамыг шинээр байгуулах болсон байна. Төрийн Зөвлөлөөс бас төрийн үйл хэргийг хэлэлцэн зохицуулах дээд зэрэглэлийн байгууламж болох Эрчим Хүчний Үндэсний Хороо байгуулна. Эрчим Хүчний Хэрэг Эрхэлэх Үндэсний Газрыг эмхлэн байгуулж, Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хороо түүнийг удирдана. Хүнс, Эм Бэлдмэлийн Ажлын Хяналт, Удирдлагын Үндэсний Газрыг Эрүүл Мэндийн Яамны харьяанд шилжүүлж, Эрүүл Мэндийн Яам нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн асуудлыг ерөнхийд нь зохицуулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой том ослыг шалган байцааж зохицуулах үүрэг хариуцалга хүлээнэ гэж тодорхой тогтоох болно. Өөрчлөлт хийсний дараа, Төрийн Зөвлөл нь 27 яам хорооноос бүрдэнэ.

     Төрийн Зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийн тайлбарт макро зохицуулалтын салбарын эрх үүргийг зохистой хуваарлах асуудлыг онцолсон байна. Хуа Жяньмэй хэлэхдээ:

     "Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хороо эрх үүргээ цаашид өөрчилж, макро зохицуулалтыг эрч хүчээ төвлөрүүлэн сайн хийж, улс ардын аж ахуйг ерөнхийд нь тэнцүүртэй байлгаж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, ерөнхийд нь зохицуулж, эдийн засгийн эргэлт явц дахь том том асуудлыг хамтран зохицуулж, урьдчилан мэдээлэх, урьдчилан сэрэмжлүүлэх болон мэдээллийн удирдамжийг эрчимжүүлж, бүс нутгийн зохицонгуй хөгжихөд тус төхөм үзүүлэх зэрэг ажлуудыг өрнүүлнэ. Үүний зэрэгцээ, Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны микро удирдлага болон бодитой хяналт зөвшөөрлийн ажлуудыг багасгана" гэжээ.

     Төрийн Зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийг БХАТИХ-ын төлөөлөгчид их дэмжиж байна. Ганьсү мужийн төлөөлөгч Лю Жи хэлэхдээ:

     "Байгууламжийн өөрчлөлтийн энэ төсөл нь улс орны алс холын хөгжлийн байдлыг харууллаа гэж ойлгож байна. Байгууламжийн өөрчлөлтөд улс орны макро зохицуулалт болон засаг захиргааны эрх үүргийг дахин зохицуулж хуваарлахыг гол харуулав. Хэдэн салбар гаргаж тохируулах нь маш сайн зүйл гэж бодож байна" гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, БХАТИХ-ын чуулган 15-ны өдөр Төрийн Зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийн асуудлаар санал хураана. Тус төсөл батлагдвал Төрийн Зөвлөлийн байгууламжийн шинэ өөрчлөлт албан ёсоор хэрэгжинэ. \Гэрэлт, Баясгалан нар орчуулж, О.Дарамбазар хянав.\