• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-12 17:15:46    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 8 дахь дугааар

Хятадын Олон Улсын Радио

     "Наран тойрог" нэвтрүүлэг өмнөх хоёр дугаараа "Өдрөөс өдөрт - Өндрөөс өндөрт" хэмээн нэрлэж Хятадын аварга том, тэнгэрт тэмүүлсэн барилга байгууламжийн талаар ярьсан. Өнөөдөр бид зам, тээврийн тухай товчхон өгүүлнэ.

      Зам хөгжил, дэвшил авч ирдэг.

      2008 он гарсны дараах нь Бээжинд болсон Төмөр зам, зам харилцаа, иргэний агаарын тээврийн салбарын ажилтны зөвлөлгөөн дээр Хятадын ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь "Өөрчлөлт хийж, нээлттэй байх болон бие дааж шинийг бүтээх эрч хүчээ нэмэгдүүлж, орчин үеийн тээврийн цогцолбор систем байгуулах ажлаа түргэтгэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн тухай Хятадын олон улсын радиогийн 1-р сарын 13-ны өдрийн мэдээнд өгүүлж байсан юм. Тэрээр цааш нь: "Өнгөрсөн жилд Хятадын төмөр замын тал бүрийн ажил ил тод үр дүнд хүрч,зам харилцааны салбарын хөгжлийн төлөвлөгөө түүний дотор тосгоны авто зам, тээврийн үйлчилгээ, аюулгүйн хяналт удирдлага, эрчим хүч хэмнэж бохирдлыг багасгах зэрэг үүргээ бүх талаар биелүүлж, иргэний агаарын тээвэр нь аюулгүй нислэг хийсэн шинэ амжилт тотоосон байна" гэж онцолж байсан. Хятадын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс эрхлэн гаргадаг "Солонго" сэтгүүлийн 2007 оны 12 дугаарт нийтэлсэн "Хятадын автомашины экспортын хэмжээ нэмэгдэж байна" өгүүлэлд "2007 оны 1-7 –р сард Хятадын авто машин болон түүний сэлбэгийн экспорт 12,62 тэрбум ам доллар буюу 4,78 хувиар өсөж экспортолсон хэмжээ нь 2006 оны бүтэн жилийн нийт дүнд ойртсон байна" гэж дурьджээ. Үүний дотор автомашины сэлбэгийн экспорт 8,85 тэрбум ам доллараар буюу 32,4 %-иар, автомашины экспорт 294 мянгаар буюу 70,3 %-иар өсчээ. Монголын МОНЦАМЭ агентлаги 2008 оны 1-р сарын 15-ны өдрийн гадаад үйл явдлын мэдээндээ "БНХАУ автомашины үйлдвэрлэлийн салбарт байр сууриа итгэлтэй олж, дэлхийн тэргүүлэх 3 орны тоонд багтаж байна. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээгээр өнгөрсөн онд машины үйлдвэрлэл, худалдаа бараг 22 хувиар өсчээ. Дэлхий хэмжээнд эрэлт буурах хандлага илэрч байгаа ч, Хятадад 2003 оноос автомашин борлуулах хэмжээ хоёр дахин нэмэгдэж, энэ үзүүлэлтээр БНХАУ, дэлхийд АНУ-ын дараа хоёрт орж байна. Харин машин үйлдвэрлэлийн тухайд гэвэл Хятад улс Япон, АНУ-ын дараа 3-рт орж" байгааг дурьдсан бий. Харин энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд Хятад автомашины хамгийн том зах зээлтэй орон гэдгийг тус улсын Худалдааны яамны сайд Бүө Шилай хэлж байсан. Нэгэнт авто машины үйлдвэрлэл, худалдаа борлуулалт, экспорт импортын хэмжээ сүүлийн жилүүдэд олон хувиар нэмэгдэж, дэлхийд тэргүүлэх хэмжээнд тулсан болохоор аль аль орнуудад ямар төрлийн машин экспортлов? Ямар ямар улсуудаас юуны зориулалттай машин тэрэг ихийг оруулж вэ? гэдгийг өгүүлэх учиртай. Гэлээ ч өнөөдөр зөвхөн замын тухай ярих зорилготой учраас дараагийн нэвтрүүлэг хүртэл энэ сэдвийг түр хойш тавья.

    "Зам хөгжил, дэвшил авч ирдэг" гэж гарчиг тавьчхаад нэгээхэн ч замын тухай өгүүлсэнгүй. Зам дагаж хөгжил ирдэг хуучны буурал үг. Дээр цагийн жингийн цуваа, өнөө үеийн машин, галт тэрэг, усан онгоц, агаарын харилцаа бүгд л замаар явдаг шүү дээ. Тэр бүгд хөгжил дэвшил юм. Хурд чанар юм. Хятад улс хот тосгоны хооронд авто замын чанартай сүлжээгээр холбогдож байгаагаас гадна, хил орчмын хотууд хөрш зэргэлдээ орнуудтайгаа орчин үеийн шаардлага хангасан авто замаар харилцаж байна. Хятадын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Районы төв Үрэмч хотоос Казакстаны Караганда хүрэх авто зам болон Шиньжяны Кашгар хот болоод Пакистаны нийслэл Исламбыг 2008 онд авто замаар холбох юм гэдэг. Шиньжян гэхэд л хил залгаа улс оронтойгоо улс хоорондын 101 авто замаар холбогдсон тухай уншигдаж байсан юмдаг. Шиньжян гэснээс он гарсны дараах өдрийн мэдээ санаанд буулаа. Тэр мэдээний гарчиг Шиньжяний хурдны зам 1000 км-ийг давлаа гэж байсан. Түүнд "Хурдны замууд цөл говийн дундах ногоон бүсүүдийг холбож, Шиньжяний ард иргэдийн аялан зорчих хүндрэлтэй байдлыг ихээхэн өөрчилсөн байна. Орон нутгийн зам харилцааны салбараас сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл 2007 онд Шиньжяний хурдны замын урт 1025 км-т хүрч, 5-н жилийн өмнөхөөс 136 хувиар нэмэгдсэн"-г тэмдэглэсэн байсан. Энэ мэдээллийг зориуд дурьдахын учир зам хөгжил дагуулдаг, зам дагаж хөгжил ирдэг, хөгжил дэвшил, хурд чанарын тухай л өгүүлж байгаа минь энэ. Үүн дээр нэмэлт тайлбар хийхийн хэрэг байна уу? даа. Авто зам, төмөр зам хоёрын ерөөс салгаж ярьж, салгаж ойлгож болохгүй юм. Энд дөнгөж саяхны мэдээ байна. Ланьжөүгээс Шиньжян, Кашгараас Хотойн хүрэх төмөр замын, Жя Юйгуанаас Алаг уулын ам хүрэх цахилгаанжсан төмөр замын байгуулалтын төслийг энэ онд эхлүүлэхээр байгааг Шиньжян Уйгарын өөртөө засах районы Хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдээллээ. Шиньжянд яг одоо байгуулж байгаа төмөр замын 5 шугамыг нэмбэл энэхүү 7 шугамын байгуулалтад нийт 43 тэрбум юаний хөрөнгө оруулна гэнэ. Энэ бол Шиньжяний түүхэнд урьд өмнө байгаагүй төмөр замын шугамын их бүтээн байгуулалт ажээ.

      Өнөө цагийн хөгжлийн хурд далайц, зам тээврийн харилцааг өдрөөс өдөрт сайжруулахыг шаардаж байгаа юм. Хятад улс ч энэ алхаатай хөл нийлүүлж хурдны төмөр зам тавих тухай ид ярьж байна. Дэлхийд тэргүүлэх түвшинд тооцогдох анхны хурдны төмөр зам Бээжин- Шанхайн хооронд тавигдана гэж Хятадын мэдээллийн хэрэгслэлүүд энэ оны 1-р сарын 13-ны өдөр шуугиж байсаан. Энэ хурдны төмөр зам хөрөнгө оруулалт хийгээд бүтээн босголтын цар хэмжээгээрээ "Төмөр замын сүлжээний дунд урт хугацааны төлөвлөгөө"-ний" хамгийн том, хамгийн орчин цагийн техник технилогийг ашигласан байгууламж байх юм. Нийт 1300 гаран км урттай уг төмөр замын байгууламжийг барихад 5-н жил зарцуулах бөгөөд Бээжин-Тяньжинь- Шанхай зэрэг 3 хотыг холбохдоо Хэбэй, Шаньдүн, Аньхүй, Жэжян 4-н мужийг дамжин өнгөрөх ажээ. Эдгээр муж, хотууд нь Хятадын эдийн засгийн хөгжилд маш чухал байр суурь эзэлдгийг сонсогчид та бүхэн мэдэж байгаа.

      2008 оны эхний мэдээнүүдээс үзэхэд Хятад улс төмөр замын салбартаа үлэмж их хөрөнгө оруулалт хийж, олон төсөл хэрэгжүүлэх нь ажиглагдаж байсан, энэ онд. ӨМӨЗР, энэ жил шинээр байгуулах болон шинэчлэн өргөтгөх төмөр замын нийт урт нь 6000 км-ээс хол давна. Энд шинээр төмөр зам тавих 8-н төсөл хэрэгжүүлж, 5256 км төмөр зам барих ажээ. Үүнээс гадна 900 км урт төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн сайжруулах бөгөөд ер нь 2008 онд энэ ажилд 16 тэрбум юань зарцуулахаар төлөвлөсөн нь өнгөрсөн оныхоос 23 хувиар нэмэгдэж байгаа гэж ӨМӨЗР-ны Хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдээлж байсан юм. Мөн ТӨЗР-ны нэгэн хариуцлагатан Хөхнуур-Түвдийн төмөр замын үргэлжлэл болох Лхас болон Шигааз хоорондын төмөр замын байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэх боломжтой гэж 1-р сарын дундуур мэдэгдэж байлаа. Энэ төмөр замын нийт урт нь 250 гаруй км бөгөөд замын зураг төсөл, байгаль орчны үнэлгээ зэргийг судлан улам боловсронгуй болгож, бусад бэлтгэл ажлууд нь ч эрчимтэй хийгдэж байгаа ажээ.Зам дагаж хөгжил ирдэг гэхийн учир, 2006 оны 7-р сард Хятадын Хөхнуур-Түвдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш 2007 оны жилийн эцсийн байдлаар уг замаар давхардсан тоогоор 6 сая зорчигч Түвд оронд жуулчилсан бөгөөд энэ хугацаанд Түвдэд жуулчилсан нийт хүмүүсийн 40 дээш хувийг эзэлж байгааг Хятадын ТӨЗР-ны Аялал Жуулчлалын Газраас хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хөхнуур- Түвдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш Түвдийн эдийн засгийн хөгжлийг боогдуулж байсан зам харилцааны саад бэрхшээл арилж байна.

      2008 онд Хятадын дорнот нутгийн Хөх нуурын бэлчрийн районд төмөр замын 10 шугам байгуулж, шинээр төмөр зам барих болон өөрчлөн засах төсөлд нийт 20 тэрбум юаний хөрөнгө оруулахаар төлөвлөсөнг Шанхай хотын төмөр замын товчоо мэдээлж байна. Төмөр замын энэ 10-н шугамд Нинбө, Ханжөүг холбосон, мөн Хөх мөрний бэлчрийн Шанхай, Наньжин, Ханжөү гурвыг холбосон хот хоорондын төмөр зам багтана.Өнгөрсөн жил зөвхөн Шанхай хотын Төмөр замын товчоо давхардсан тоогоор 200 сая гаруй зорчигч тээвэрлэсэн ажээ.

     "Наран тойрог" нэвтрүүлэг 8 дахь дугаараараа "Зам хөгжил, дэвшил авч ирдэг" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба. Найруулагч . . .