Хятадаас Монгол Улст суугаа элчин сайд Юй Хүняо 2-р сарын 19-ний өдөр Монгол Улсын Ар Хангай аймагийн Их Тамир сяньд айлчилах үе хэлэхдээ, Өвөр Монголын өөртөө Засах Районы Урдын Хойд хошуу болон Их Тамир сянь нь харилцан найрамдлын сянь болохыг Хятад Улс албан ёсоор зөвшөөрөв гэжээ.
Элчин сайд Юй Хүняо хэлэхдээ, Хятад Монголын энэ хоёр сянь түргэн зөвдөлцөн хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад Монголын найрамдлын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, Хятад Монгол хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсч байна гэжээ.
Их Тамир сяний дарга З.Ичинхорлоо хэлэхдээ, Их Тамир сянь Хятадын найрамдлын сянь болсонд маш баярлаж байна, Хятадаас Монголд суугаа элчин сайд ирж айлчилж байгаа нь Хятад Монгол хоёр орны харилцааны хөгжлийн түвшинг харуулж байна. Их Тамир сянь нь Урдын Хойд хошууны нийгэм эдийн засагийг хөгжүүлсэн туршлагыг суралцах болно гэжээ.
Үүний дараа элчин сайд Юй Хүняо уг сяний сургуультай танилцасан байна. Уг сургуулийн сурагчын төлөөлөгч хэлэхдээ, Их Тамир сянь Хятадын найрамдлын сянь болсон энэхүү боломж тохиолыг ашиглаж, хятад хэлийг сайн сурах болно гэжээ.
Их Тамир сяний хүн ам бараг 6000 байж, эдийн засаг нь мал аж ахуйгаар голдоно.
Хятад хэлний хичээл сургалт нээхийг Монгол Улсын Ар Хангай аймаг хүсч байна.
Монгол Улсын Ар Хангай аймагийн дарга Ж.Хүрэл-Сүх 2-р сарын 19-ний өдөр уг мужид айлчилж байгаа Хятадаас Монгол Улст суугаа элчин сайд Юй Хүняотой уулзах үе хэлэхдээ, тус мужын дунд бага сургуульд хятад хэлний хичээл сургалт нээхийг хүсч байна гэжээ.
Ж.Хүрэл-Сүх хэлэхдээ, өнөө Ар Хангай аймагт хятад хэлний хичээл сургалт эрхлэж байгаа сургууль байхгүй байна, харин Монгол Улс цаг үеийн шаардлагад нийцэсэн чадвартан хүмүүжүүлэхийг хүсч байна, хятад хэл сурах шаардлагатай болсон байна гэжээ.
Үүний зэрэгцээ тэрээр бас хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгж уг мужын уул уурхай болон дэд бүтэцийн салбарт хөрөнгө оруулахыг хүсч байна, хятад хэлтэй чадвартан хүмүүжүүлэх нь хоёр талын олон салбар дах солилцоо болон хамтын ажиллагааг ахиулахын төлөө юм гэжээ.
Элчин сайд Юй Хүняо хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа тасралтгүй хөгжиж байна, үүнд хоёр орны орон нутагийн хоорондын солилцоо алхам алхамаар нэмэгдэж байна, иймэрхүү солилцоо нь хоёр орны ард түмний харилцан ойлголцолыг ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын маш олон хүмүүс хятад хэл сурч эхэлж байна, бүх Монгол Улсын нийт 40 гаруй сургуульд хятад хэлний хичээл сургалт нээсэн байна.
|