• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-12 17:37:45    
Жуан үндэстний тянь чинь хөгжмийн залгамжлагч Чинь Хуабэй

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын баруун өмнөдийн Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы лун жю шяньд эртний үндэстний урлаг болох тянь чинь урлаг уламжлагдаж байдаг. Энэ жил 43 настай тянь чинь хөгжим хийдэг Чинь Хуабэй энэ урлагийг уламжилж дэлгэрүүлэхийн төлөө насаараа зүтгэж явсан юм. Тянь чинь гэдэг нь жуан үндэстний маш эртний товшуур хөгжим болно. Жуан үндэстний хэлээр дин дин гэдэг. Энэ хөгжим нь хөгжмийн эш, хөгжмийн хонгио, хөгжмийн утсаар бүрэлджээ. Хөгжмийн хонгио нь хагас бөмбөрцөг хэлбэртэй, хулны хальсаар хийсэн хийдэг. Тянь чинь хөгжмийг өнгөрсөнд шашин шүтэлгийн ажиллагаанд хэрэглэж байсан бол хожим нь нутгийн хүмүүс энэ хөгжмөөр ардын дууг хөгжимдөх болжээ.

      Чинь Хуабэй нь жуан үндэстэн бөгөөд мөн лун жю шяньд өсч төржээ. Түүний өвөө нь тянь чинь урлагчин юм, учир иймээс тэрээр багасаа энэ хөгжимд сонирхолтой байжээ. Өнгөрсөн зууны наяад онд Чинь Хуабэй тухайн нутгийн дуу бүжгийн чуулгад орж ажилласан юм, ажлын зав чөлөөгөөр тэрээр тянь чиньг өөрчлөн сайжруулах ажлыг хийсэн байна. Тухайн үед энэ эртний урлагийг нааштай хамгаалж чадаагүй учраас Чинь Хуабэй-гийн ажил зогсонгуй байдалд байсан юм. 21-р зуунд ороод лун жю шяний засгийн газар устах гэж байгаа тянь чинь урлагийг аврахын тулд асар их хүн хүч хөрөнгө мөнгө оруулжээ. 2003 онд дунджаар 21 настай 15 охиноор бүрэлдсэн тянь чинь охидын хамтлаг нь Хятадын Наннинд болсон олон улсын ардын дууны наадамд оролцож, олон үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Мөн тэр үеэс эхлэн, энэ залуу охидуудын хамтлаг нь Австри, Герман зэрэг орнуудад уригдан олон тоглож, Чинь Хуабэй-гийн хийсэн тянь чинь хөгжим ч Америк, Японд 1300 гаруй ширхэг борлуулагджээ.

      Тянь Чинь хөгжим нь ардын дундаас хөгжиж ирсэн болохоор хийц нь бүдүүлэг байж, дууны өнгө нь ч цээлгэн биш юм. Тянь чинь-г цаашид өөрчлөн сайжруулах нь Чинь Хуабэй-гийн олон жилийн мөрөөдөл болсоор иржээ. Тэрээр тасралтгүй туршилт хийж, дахин давтан нотолсноор эцсийн бүлэгт үзэсгэлэнтэй мөртөө бат бэх, дуу нь ч улам гоё болсон тянь чинь хөгжмийг хийж гаргажээ. Өнөөдрийн байдлаар, тухайн нутгийн холбогдох байгуулага тянь чинь соёлыг дэлгэрүүлэх ажлыг маш чухалд үзэж, адил бус насны урлагчдыг тодорхой бүртгүүлж, тянь чинь охидуудын хамтлагийг зохион байгуулснаар барахгүй тянь чиний шинэ хөгжмийг зохиож, бага сургууль, дунд сургуулийн хүүхдүүдэд заасан байна. Чинь Хуабэй-гийн 20 настай охин Чинь Ли ч эцгийнхээ үйлсийг залгамжлан, тянь чинь охидуудын хамтлагийн гол бүрэлдхүүн болжээ.

      2007 оны 6-р сард, Хятадын ардын соёлын тэргүүний уламжлагчийг томилох анхны их хурал Бээжингийн ардын их хурлын ордонд болсон байна. Чинь Хуабэй Хятадын орчин үеийн тянь чинь хөгжмийн цорийн ганц үүдэгч болсны хувьд бусад үндэстний 166 зүтгэлтэнтэй хамтаар Хятадын ардын урлагийн гарамгай төлөөлөгчөөр шагнагдсан байна.