Хятадын АТИХ болон УТЗЗ-ийн хоёр чуулган Бээжинд хуралдаж байна. Чуулганд оролцож байгаа хэдэн мянган төлөөлөгч, гишүүдийн дунд Буддын шашин, Бомбын шашин, Лалын шашин, Католик шишин, Христосын шашин зэрэг таван том шашины төллөөлч гишүүд олон нийтийн анхаарлыг их татаж байна. Эдгээр талаас бүрэлдсэн Хятадын Шашины салбарын Энх тайваны хороо нь Хятадын УТЗЗ-ийн гадаадтай харилцах чухал тавцан болсон юм.
Уг хороо 1994 онд байгуулагдаж, Хятадын шашины олон байгууллага тэрчлэн сүсэгтэн олны эрх ашгийг хамгаалах, дэлхийн энх тайваны үйл хэрэгт оролцож, дэлхийн олон орны шашины байгууллга болон холбогдох зүтгэлтнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлж, дэлхийн энх тайванг хамгаалан хөгжүүлэх нь түүний зорилт мөн.
Хятадын Шашины Салбарын Энх тайваны хороо жил болгон энх тайваны төлөө даатгах үйл ажиллагаа өрнүүлж, шашины байгууллгуудын энх тайваны хүмүүжлийг бадрахад тус дөхөм үзүүлэн, дэлхийн энх тайванг хамгаалах олон улсын хурал чуулганд оролцон, Хятадын шашины салбарынханы дайн дажныг эсрэгүүцэн энх тайванг эрхэмлэх дууныг илтгэдэг юм.
Хятадын Шашины Салбарын Энх тайваны хорооны байнгын хорооны орлогч дарга Хятадын Буддын шашины нийгэмлэгийн орлогч дарга Шэн Хүй хэлэхдээ, Хятадын ард түмний эх оронч нэгдмэл фронт—УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүний хувьд уг хорооны ажил бол УТЗЗ-ийн ажилд шинэ байдлыг бий болгох нь чухал тал мөн гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын Шашины Салбарын Энх тайваны хорооны дарга Дин Гуаншүнь болон уг хорооны тэргүүлэгчдийн хурлын удирдлага дор "энх тайван найрамдал, хөгжил, хамтын ажиллагааны зорилтын хүрээнд зарчмыг баримтлан, өргөн хүрээнд найз нөхдийн харилцаа тогтоон, шинэ ахиц гаргасан байна. Энх тайваны хороо нь Хятадын УТЗЗ-ийн гадаад орнуудтай харилцах чухал тавцан болсон байна гэжээ.
Энэ Энх тайваны хороо гадаадтай харилцаа өрнүүлэхэдээ Дэлхийн энх тайвны хурал, Азийн шишины болон энх тайваны хурал зэрэг олон улсын болон бүс нутгийн шашины байгууллагын зохион байгуулсан их хуралд оролцох нь чухал ажиллагааны нэг юм . УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн , Энх тайваны хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч номын багш Шюй Чэн 2006 онд Дэлхийн энх тайваны 8-р хуралд оролцсон байдлаа сансаар байна.
2006 онд Японд болсон дэлхийн энх тайваны 8-р хуралд манай таван том шашин нь Хятадын Шашины Салбарын Энх тайваны хорооны зохион байгуулалттайгаар энэ өргөн цуглаанд оролцсон юм. Хурал дээр миний бие уг хорооны өмнөөс "Шашины оюун ухааныг хамтаар хүртэн энх тайван аюулгүй байдлыг хамтаар эдлэе" гэсэн гарцагаар үг хэлж, дэлхийн олон орны шашины салбарын удирдагч найз нөхдийн таашаал үнэлэлтийг хүлээсэн юм гэжээ.
Хятадын өмнөөс Дэлхийн шашин болон энх тайваны байгууллагын ажиллагаанд оролцогч байгууллагын хувьд Энх тайваны хороо нь Хятадын шашины салбарынхны олон улсын ажиллагаа өрнүүлэх орон зайг өргөтгөж, Ази болон дэлхийн шишины салбар дахь Хятадын шашины салбарын байр суурийг цаашид тогтоосон байна. Энх тайваны хорооны байнгын орлогч дарга Хятадын Буддын шашины нийгэмлэгийн орлогч дарга Шэн Хүй хэлэхдээ,
Манай Энх тайваны хороо гадаадтай харилцаа өрнүүлэхэдээ эх орны нэгдлийг хамгаалан, нийгмийн нягтрал эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлэн, дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалах зэрэг талаар идэвхтэй ажил өрнүүлж, орлуулахын аргагүй онцгой үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. \Урангоо орчууллж, Цэцэн хянав\
|