Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газар 13-ны өдөр "2007 оны Америкийн хүний эрхийн тэмдэглэл" нийтлүүлж, Америкийн Төрийн департмент тун саяхан нийтлүүлсэн "2007 оны улс орнуудын хүний эрхийн тайлан"-даа Хятадын хүний эрхийн байдлыг дур мэдэн мушгин гуйвуулж, ёс бусаар зэмлэн буруушаасны хариу болгосон бөгөөд, олон улсын хамтын нийгэмлэгт хандан Америкийн хүний эрхийн үнэн байдлыг илчилсэн байна. Энэ бол Америкийн жил тутамд хийдэг улс орнуудын хүний эрхийн тайланд чиглүүлэн Хятад улс дараалан есдөх жилдээ Америкийн хүний эрхийн тэмдэлэл нийтлүүлж байгаа болно.
3-р сарын 11-ний өдөр Америкийн Төрийн департмент "2007 оны улс орнуудын хүний эрхийн тайлан" нийтлүүлж, Хятадыг багтаасан дэлхийн 190 гаруй улс орон, газар нутгийн хүний эрхийн байдлыг зэмлэн буруушаасан байтлаа харин өөрийн хүний эрхийн асуудлаа огт дурдсангүй. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган үүнтэй холбогдуулан 12-ны өдөр хэлэхдээ, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндэс дээр дэлхийн улс орнуудтай хүний эрхийн асуудлаар яриа хэлэлцээ, солилцоо хийхэд Хятад улс бэлэн байгаа боловч, ямар ч орон хүнийн эрхийн асуудлыг ашиглан бусад орны дотоод хэрэгт оролцлого хийхийг эрс эсэргүүцэнэ гэжээ.
Америкийн жил болгон нийтлүүлдэг "улс орнуудын хүний эрхийн тайлан" нь дандаа бусад орны хүний эрхийн байдлыг шүүмжилж байдаг. Гэтэл түүний өөрий хүний эрхийн үнэн байдал ямар байдаг бэ? Дэлхийн ард түмэнд Америкийн хүний эрхийн үнэн байдлыг ойлгуулахын зэрэгцээ, өөрийн хэргээ эргэн санхыг Америкт шаардхын төлөө, Хятадын Төрийн зөвлөл есдөх удаагаа Америкийн хүний эрхийн тэмдэлэл нийтлүүлж байгаа юм. Хятадын нийтлүүлсэн Америкийн хүний эрхийн тэмдэглэл нь давхар ач холбогдолтой юм гэж Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дүн Юньхү үзэж байна.
Нэгд дэлхийн улс түмэнд Америкийн хүний эрхийн байдлыг ажиглах цонх хангаж, "Хүний эрхийн хамгаалагч" гэдэг Америкийн хүний эрхийн үнэн бодитой байдлыг хүмүүст үзүүлэв. Хоёрт Америкийн засгийн газарт өөрийгөө тольдох толь хангаж, өөрийн биед оршиж байгаа хүний эрхийн асуудалд зөвөөр хандаж, хүнйи эрхийн асуудлаар давхар баримжаа хэрэглэдэг ухаалаг бус аргаа хаяхыг Америкд шаардсан байна гэжээ.
Хятадын засгийн газрын нийтлүүлсэн Америкийн хүний эрхийн тэмдэлэл нь үнэн бодитой, Америкийн хүний эрхийн үнэн байдлыг хүмүүс ойлгоход тустай юм гэж тэрээр үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Энэ тэмдэлэл нь гэрч баримттай, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага болон Америкийн өөрийнх нь нийтлэсэн материалд тулгуурьласан учраас найдвартай гэж хэлэх ёстой. Америк өөрийгөө хүний эрхийн хамгаалагч гэж өргөмжилдөг хирнээ өөрт нь хүний эрхийн ноцтой асуудал оршиж байдаг болхоор Америкийн хүний эрхийн тэмдэглэл бол маш муухай юм. Түүний том гүрний байр суурьтай, ялангуяа өөрийгөө "хүний эрхийн хамгаалагч" гэж өргөмжилсөн дүр төрөхтэй нь харьцуулбал энэ нь маш зохицохгүй юм гэжээ.
Хятадын засгийн газар хүний төлөө байх эрх барих үзэл баримтлал баримталж, хүний эрхийг хуулийн дагуу хүндэтгэн баталгаажуулж, ардчлалыг өргөтгөж, хууль эрх зүйгээ эрчимжүүлж, хүний эрхэнд тус дөхөм үзүүлэхийн төлөө уйгагүй чармайж байгаа бөгөөд хүрсэн асар их амжилтыг олон улсын хамтын нийгэмлэг харж байгаа юм. Улс орон бүхэнд өөрийн орны хүний эрхэнд тус дөхөм үзүүлэн, түүнийг хамгаалхын төлөө чармайх хариуцлагтай, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээний үндэс дээр олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой гэж Хятадын засгийн газар мөн илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|