Эрхэм сонсогчидоо. "Хятадын хөгжмийн зэмсг"-ийн ээлжит нэвтрүүлгээр танд "Жин хү" гэдэг Хятадын үндэстний чавхдаст хөгжмийн зэмсгийг танилцуулья. Жин хүүгээр хөгжимдсөн нэг сайхан ая сонсохын зэрэгцээ та энэ хөгжмийн зэмсгийн үүсэл гарал, өвөрмөц онцлогоос нь танилцна уу?
Эрхэм анд нөхөдөө. Та бүхний сонсч байгаа энэ ая нь "Шийний хорхойтон" гэсэн нэг хөгжилтөй сайхан ая юм. Энэ аянд уламжлалт Бээжин ший сонсч байгаа шийний хорхойтнуудын баяр тавла бөгөөд баяр баясгалант байдлыг харуулсан юм.
Жин хү нь Хятадын уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг болох юм. 18-р зууны сүүлчээр Хятадын уламжлалт ший--Бээжин ший бүрэлдэн бий болохын хэрээр, Жин хү гэдэг хөгжмийн зэмсэг нь хуучрын үндсэн дээр өөрчлөгдөн бий болж билээ. Ингээд бодох юм бол Жин хү нь нэгэнт 200 гаруй жилийн түүхтэй болсон юм байна. Жин хү нь Бээжин шийгийн гол хавсарган хөгжимдөх хөгжмийн зэмсэг нь байж, Бээжин шийд хавсарган хөгжимдөх төдийгүй, гоцлол хөгжим, найрал хөгжмийг хөгжимдөж, эгэл жирийн л ардын хөгжим байснаасаа ардын урлагийн тайзанд чухал байр сууриа эзэлсэн байна.
Жин хү нь анх бий болсон үедэ толгой нь богинохон, бие нь жижигхэн байсан бөгөөд хялгасан хөвчтөй байсан юм. Тухайн үед хүмүүс Жин хүүг бас "Зөөлхөн хөвчтэй хуучир" гэж ч нэрлэж байсан. Харин 19-р зуунаас хойш, Жин хүг аажим аажимдаа хатуу хөвчөөр татах болсон бөгөөд, толгой бие нь ч өмнөх үеэ бодвол томорсон байгаа юм. Жин хү нь олон нутгуудаар таран дэлгэрч, онцгойлон Бээжин хотод их дэлгэрсэн байжээ. Таны одоогоор сонсч байгаа ая бол "Шөний нам гүм" гэсэн ая болох юм. Энэ ая нь Хятадын эрт дээр үеийн "Күнь чүй" гэдэг нэг төрлийн шийний ая дээр үндэслэн зохиогдсон бөгөөд, олон үеийн урлагийн мастерийн өөрчлөлт оруулан баяжуулалахаар дамжаад, айзам эгшиг нь уянгалаг гойд, дэс дараалал нь тод чамбай болж, энэ ая нь хүний эрс шийдэмгий зоригийг илтгэсэн шилдэг ая болон уламжлагдан үлдсэн байна.
Жин хү нь толгой, бие, нум хөвч зэргээс бүрэлдсэн. Жин хүгийн бие нь бөөрөнхийдүү хэлбэртэй, жингэнсэн тод дуутай. Түүнийг хөгжимдөхдөө зүүн өвдөг дээр тавьж, зүүн гарын хуруугаар чавхдасыг дарж, баруун гараар нумын хөвчийг татна. Эрт дээр үедээ Жин хү нь тогтсон хэмжээ дэмжээтэй байсан бол, Бээжин шийгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дагалдан том, жижиг гээд л олон хэмжээтэй болсон бөгөөд, олон төрлөөл хөгжимдөх арга барилууд бий болсон юм байна.
Эрхэм анд нөхөдөө, Сая танд Жин хү гэдэг хөгжмийн зэмсэг болон түүнээр хөгжимдсөн ая хөгжимөөс сонсголоо. Нэвтрүүлгийн төгөсгөлд тандаа Жин хүгээр хөгжимдсөн "Бээжин хотын дүүргээр зугаалсан нь" гэдэг нэг сайхан ая хүргэе. Энэ аянд Бээжин хотын дүүргийн байгалийн өнгө үзэмж болон хүн ардынх нь зан заншлыг харуулсан байгаа юм. \Номин орчуулан бэлтгэв\
|