Нутаг дэвсгэр: 196722 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар 11 сая. Нийт 20 гаруй үндстэн ястантай, гол нь Волов үндэстэн (нийт хүн амын 43 хувийг эзэлнэ), Пол үндэстэн(нийт хүн амын 24 хувийг эзэлнэ), Шелер үндэстэн(нийт хүн амын 15 хувийг эзэлнэ) зэрэг бий. Албаны хэл Франц хэл, хүн амын 80 хувь нь Волов хэлээр яридаг. Оршин суугчдын 90 хувь нь Исламын шашин, 5 хувь нь бодис шүтэх шашин шүтэж бусад нь Катулик шашин шүтдэг.
Нийслэл: Дакар, 2005 оны байдлаар 2 сая 352 мянган хүн амтай. 9 – 10-р сардаа хамгийн халуун, дунджаар 24 – 32 хэм, 1-р сардаа хамгийн сэрүүн, дунджаар 18 – 26 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Абдоулаие Ваде, 2000 оны 3-р сард сонгогдож, 4-р сарын 1-ний өдөр тушаалд оров. Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 4-р сарын 4-ний өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун өмнөд гүдгэр хэсгийн хамгийн баруун талд оршидог. Хойд талаараа Мавританитай, зүүн зүгтээ Малитай, өмнө биерээ Гвиней болон Бисау нийслэлтэй Гвенейтэй тус тус хиллэж, баруун талаараа Атлантын далай хүрч байна. 500 орчим км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жилд дунджаар 29 хэм халуун бөгөөд хамгийн халуундаа 45 хэм хүрдэг. 7 – 10 -р сардаа борооны улирал, 11 – 6-р сардаа хуурай улирал.
Манай тооллын 10-р зуунд Түкүлерчууд (хятад дуудлага) Тайклү (хятад дуудлага)вант улс байгуулж, 14-р зуун болон 16-р зуунд Мали вант улс болон Санхай вант улсад нэгдэв. 1864 онд Францын колони болов. 1909 онд Францын хария Баруун Африкт хамрагдав. 1958 оны 11-р сард "Францын хамтын нийгэмлэг"-ийн "өөртөө засах бүгд найрамдах улс" болов. 1959 оны 4-р сард Судантай(өнөөгийн Бүгд Найрамдах Мали Улс) Хобооны Мали Улс болон нэгдэв. 1960 оны 4-р сарын 4-ний өдөр Францтай "эрх шилжүүлэх" хэлэлцээр байгуулж, мөн оны 6-р сарын 20-ны өдөр Хобооны Мали Улсыг албан ёсоор тунхаглав. Мөн оны 8-р сарын 20-ны өдөр Сенегал уг холбооноос гарч, бие даасан бүгд найрамдах улс байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|