• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 18:02:46    
Өвөрмөц онцлогтой Бээжингийн Пань Жяюань хуучин барааны зах

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхийн бишгүй олон орон болон газар нутгийн хэвлэсэн Бээжин хотын жуулчлалын зураг дээр Урт цагаан хэрэм, Хааны ордон, И Хэюань цэцэрлэг зэрэг нэрт үзэмжит газрууд байдагаас гадна бас хүмүүсийн анхаарлыг татсан нэгэн зүйл гэвэл Бээжин хотын зүүн дүүрэгт байдаг Пань Жяюань хуучин барааны зах болох юм. Хагас сайн, бүтэн сайн болох бүр дэлхийн олон газар болон Хятадын дотоодын олон жуулчид энэ хуучин барааны захад ирж, өөрт нь таалагдсан хятадын олон газраас ирсэн хүмүүсийн хадгалсан хуучин бараа болон иргэдийн урлагийн бүдээгдэхүүнийг худалдан авдаг юм.

      Америкаас ирсэн хатагтай Гайл. Кохен бол эдгээр жуулчдын нэг болох юм. Тэрээр хэлэхдээ,

      Бээжинд жуулчлахыг жаасан зураг дээр энэ захыг тэмдэглэсэн байдаг юм. Би сая энд модны навчаар хийсэн зураг үзсэн, энэ нь миний сонирхолыг ихэд төрүүлэв гэжээ.

      Пань Жяюань хуучин барааны зах нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаагийн учир шалтгаан бол хүмүүс эндээс их хэмжээний сайн чанарын үнэ хямд иргэдийн гар урлагийн бүтээгдэхүүн болон уламжлан хадгалагдсан хуучин барааг худалдан авч болох бөгөөд маш хямд үнээр Хятадын нэрт хүмүүсийн зураг буюу жинхэнэ урлагийн бүтэгдэхүүн олддогоос болсон юм. Жишээлбэл зарим хүн эндээс 15 юаниар нэг эрдэнийн илд худалдан авч дараа нь үүнийгээ 150 мянган юаниар зарсан юм байна. Энд иймэрхүү жишээ маш олон байдаг юм.

      Пань Жяюань захыг удирдах ажлыг хариуцаж байгаа ноён Чүй Шинэмө сурвалжлагчид хандан хэлэхдээ, Ийм байдал гарч байгаагийн гол шалтгаан гэвэл, энэ захад зарж байгаа зүйлүүдийг бүр худалдаачид Хятадын олон газраас цуглуулан авчирсан юм. Худалдаачдын хянан таних чадавхий нь ихтэй багатай байдаг учир худалдан авагчидад "эрднийн зүйл олох" боломж олгосон байна гэжээ. Тэрээр бас танилцуулаж хэлэхдээ, Энэ захад өдөр бүр маш олон урлагийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулагчид лангуу болгоныг хянамгай ажиглаж байдаг бөгөөд томруулах шилээр бараа болгоныг шалган судалдаг юм. Маш олон хадгалагчид эндээс өөрийн сонирхолтой юмаа олсон юм байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Гярхай цуглуулан хадгалагч нар өглөө эртийн 4:30-д зах нээмэгч ирдэг байна. Тэд барааг хянан таниж чаддаг, тэдний цуглуулсан бараа нь ихээр нэмэгдэж байгаа нь бүр Пань Жяюань хуучин барааны захаас үүсэлтэй юм гэжээ.

      Өнөө тус захын талбай нь 50 мянган M²талбайтай, Хятадын хамгийн том хуучин барааг цуглуулах, хадгалах, иргэдийн урлагийн бүтээгдэхүүний зах болсон бөгөөд Азийн хамгийн том хуучин барааны зах болсон байна. Одоо тус зах нь 4000 гаруй тогтмол лангуутай байж, бараг 10 мянга шахам хүн ажиллаж байна.

      Чүй Шинэмө танилцуулж хэлэхдээ, худалдааны аз тохиол болон соёлын гүн гүнзгий учир утга харилцаа уялдаж, Пань Жяюань хуучин барааны зах дээр маш их хөгжлийн орон зай олгосон байна. Тус захын бараануудыг бүр гарсан нутгаас нь шууд оруулсан учир үнэ нь дэлгүүрээс их хямд байж, наймаа маш сайн байна. 2003 онд Пань Жяюань хуучин барааны захын жилийн борлуулалтын хэмжээ 400 сая юаниас давсан байна гэжээ.

      Пань Жяюань хуучин барааны захаас хүмүүс ховор эрдэнийн зүйл олж болох бөгөөд олон хэлбэр мягийн хятадын иргэдийн урлагийн бүтээгдэхүүнийг сонирхож болдог юм. Энд нарлиг хицтэй шаазан сав, өвөрмөц онцлогтой уран зураг, хөөрөг зэрэг зүйл байдаг. Эдгээр зүйлийн он жил удаагүй ч гэсэн аль нь ч гэсэн Хятадын уламжлалт онцлогтой юм. Уран зураг зардаг ноён Ван Зэньсэн хэлэхдээ,

      Миний зарж байгаа уран зургаар авч хэлэхэд голцуу өнгө будгаараа Хятадын эртний соёлыг харуулж байдаг юм. Зургийн тодрох бичлэг, бэх, өнгө будаг зэрэг нь жинхэнэ Хятадын эд юмс болохыг харуулж байдаг юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\