• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-13 18:20:22    
Шинжлэх ухааны үндсний төслүүд хэрэгжинэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын шинжлэх ухааны урт хугацааны төлөвлөгөөний хөтөлбөрт тогтоосон шинжлэх ухааны чухал төслүүд энэ онд бүхнээрээ эхлэн хэрэгжих болно гэж Хятадын Шинжлэх ухаан техникийн сайд Вань Ган 13-ны өдөр Бээжинд илэрхийллээ.

      Хятадын болон гадаадын сурвалжлагчид ярилцлага өгөх үед Вань Ган хэлэхдээ, өнөө Хятадын том оврын нисэх онгоц судлан үйлдэх, цөмийн цахилгаан хөгжүүлэх, чухал шинэ эм бэлдмэлийг судлан үйлдэх, нефтийн том орд тэрчлэн нүүрсний давхарагыг хийг нээж ашиглах зэрэг шинжлэх ухаан техникийн том том төслүүд албан ёсоор эхлэн урагштай хэрэгжиж байна гэжээ.

     Вань Ган цааш нь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятадын шинийг нээн хөгжүүлэх орчин нилээд хөгжсөн байна. Өнгөрсөн онд Хятад улс "шинжлэх ухаан техникийн дэвшлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулав. Өөрчлөлт оруулсны дараах хууль нь тогтолцооны байгуулалтаас хөнгөлөлттэй бодлого зэрэг найман талаас бие даан шинийг нээн хөгжүүлхийг урамшуулан дэмжсэн байна . Ойрын үеэс, Шинжлэх ухаан техникийн яам болон Сангийн яам хамтран зар нийтэлж, улсын туршилтын лабораторид удаан жилээр тогтмол дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\