Бээжингийн Дүн чэн дүүрэгт 700 гаруй жилийн түүхтэй Нань лүөгү гудамж байдаг. Энэ гудамж мянган метр хүрэхгүй урт байтлаа Баар, пүс дэлгүүр, гуанз рестарон хөл хөгжөөнтэй ажиллаж, бичиг соёлын хүмүүс хуран цуглардаг болохоор Бээжингийн хамгийн моод болж байгаа гудамжны нэг нь байгаа.
Нань лүөгү гудамж 700 жилийн тэртээх Юань улсын үед байгуулагджээ. 1000-гаад метр урт гудамжний хоёр талаар тус бүр нарийхан 8 гудам бий. Гудамжны хэлбэр нь чичхүр хорхойн түрстэй болохоор Ү-гүн буюу чичхүр хорой гудамж ч гэдэг. Энэ нь Бээжингийн гол болгон хамгаалж байгаа дөрвөлжилсөн сууцны гудамж юм.
Нань лүөгү гудамж нь Бор хоттой нэг л гудамжаар зааглагдаж, хүрэн улаан хэрэм хөх ногоон ваартай хааны ордны барилгагүй, зөвхөн хөх тоосгон хэрэм хөх бор вааран ханатай гудамж болон дөрвөлжилсөн орон сууц байдаг. Тэнд хаант төрийн ноёд түшмэд болон бичиг соёлын хүмүүсийн орон сууц байжээ. Одоо Нань лүөгү гудамжинд хэдэн арван баар рестарон, жижиг пүүс дэлгүүр ажиллаж байна. Энд мөн л бичгийн хүмүүсийн хуран цугларч, ярьж хөөрөлддөг газар байсаар.
Нань лүөгү гудамжны дэлгүүр пүүсэнд Бээжингийн янз янзын жижиг тоглоомууд худалддаг байна. Хятадын ардын уламжлалт даауун соёлыг эндээс харж сонирхож болно. Жижиг дэлгүүрт янзын өнгөтэй даабуу хормогч, даабуу түшүүр, даабуугаар хийсэн засал чимэглэлийн бүтээгдэхүүн лагуу дүүрэн өрөөтэй харагдана. Эдгээр даабуун бүтээгдэхүүний зураг, хэлбэр гялбар нь маш их хятад өнгө аястай байгаа. Ихэнх бараа бүтээгдэхүүн нь хэрэглэж болох мөртөөн хятад зан үйл соёлын урлагийн бүтээлийг харуулж байгаа юм.
Эндэхийн дэлгүүрт гоё сайхан хийцтэй шаахай зардаг. Нарийн ажиглахүй бол шаахайг даабуугаар хийлээ гэхгүй. Эдгээр шаахайг бөс даабуугаар хийдэг. Хэрэглэхэд хөнгөн авсаархан бөх таацтай, хэлбэр маяг нь ч гоё байдаг.
Нань лүөгү гудамжинд бас гар урлалын вааран бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байгаа. Эндэхийн вааран бүтээгдэхүүн нь бүр Хятадад хийсэн. "Эрвээхэй" гэдэг вааран урлалын бүтээгдэхүүнийг гадаадынхан ихэд сонирхдог юм байна. Хумсан чинээн хэдэн зуун мянган эрвээхэйгээр хагас хүний чинээ том эрвээхэйн дүрсийг урлан үйлдэж бүтээжээ.
Нань лүөгү гудамжинд европ маягийн кофетой, хуучин Бээжингийн үнэр амттай гуанз рестарон ч ажиллаж байдаг. Кафе, рестарон том биш ч нарилаг авсаархан чимэглэгдэж, өөр өөрийн өнгө аяс онцлог хэлбэртэй байгаа.
Энэдэх нь Бээжингийн бусад районы баар кофеийн гудамжаас өөр байдаг. Нань лүөгү гудамж нь сэлүүцэн зугаалахаас гадна бас соёлын уур амьсгалаар бялраж байдаг. Яагаад гэвэл жижиг дэлгүүрүүдийн олонхи эзэд нь уран бүтээлч юм уу яруу найрагчид байгаад оршино. Хэдэн жилийн өмнө Нань лүөгү гудамжаар сэлүцэн зугаалж байгаад энэдэх зах зээлийн эгэл жирийн амьдрал аруйд сэтгэл татагдсан. Энэд дэлгүүр ажиллуулж, уран бүтээл туурвих шиг өөрийн сэтгэж байгаа кофе ажиллуулахаар би шидлээ гэж Маргарита кофен эзэн Чуан Лин ярьж байна.
Бээжингийн ажил амьдралын түргэн айжимтэй зэрэгцүүлэхэд Нань лүөгү гудамж нь аажуу тайван амгалан тогтуун газар байгаа юм. Энэд зугаалагчид хуучин төр улсаас үлдэгдэж ирсэн эртний барилга байшинг сонирхож болно. Гудамжны хажуу захаар суугч иргэдийн яриа хөрөөг ч чихний чимэг болгон сонсож болох юм. Уламжлал болон орчин үеийн, урлаг болон зах зээл, эрдэмтэн мэргэд болон эгэл иргэд бүр Нань лүөгү гудамжинд уусан нийлсэн байлаа.
|