• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 16:55:42    
Олимпоос ард түмэн ач тус хүртэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хорин дөрвөн настай Жан Мин охин Бээжингийн нэг компанид ажилтай. Олимпийн наадмын бэлтгэл ажлын явц бол хэрэг дээрээ ард түмэнд ач тус хүртээх явц мөн гэдгийг тэрээр 2008 оны олимп дөхөхийн хирээр ойлгох болсон байна.

      Зам харилцаа дөхөм болсон, сольж суух нийтийн тээврийн хэрэгсэл олон болж, автобус хоорондын явах цаг нь ойр ойрхон болжээ. Тасалбарын үнэ ч хямдарч, карт хэрэглэх юм бол 40-хөн мөнгө болсон байна гэжээ.

      Агаарын бохирдлыг засахад урьдаар нийтийн тээврийн хэрэгслийг хөгжүүлж, орчин ахуйг хамгаалахад бүх иргэдийн спортын хөдөлгөөнийг өрнүүлсэн зэргээр олимпийг угтаж байгаа Хятад улс нь хүний төлөө байхыг баримталж, олимпийн ололт амжилтыг нийгэм, ард түмэнд хүртээл болгож байна.

      Бээжингийн олимпийг зохион байгуулах хороо "ногоон олимп, хүмүүнлэгийн олимп, шинжлэх ухааны олимп" зохион байгуулах үзэл баримтлал дэвшүүлсэн нь цөмөөрөө ард түмний амьдралтай шууд холбоотой юм. Бээжин хотын орлогч дарга Лю Жинминь хэлэхдээ, Бээжин хотын агаарын чанар өнөө тодорхой сайжирсан байна гэжээ.

      Бээжин хотын агаарын чанар 9 жил дараалан сайжирч байгаа. 2007 оны агаарын чанар 2-р зэрэглэл юм уу, түүнээс сайн агаартай өдрийн хэмжээ 67,4 хувьд хүрсэн. Энэ оны эхний хоёр сард цэвэр тунгалаг агаартай өдөр өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хоног нэмэгдэж, 80 хувьд хүрсэн байна гэжээ.

      Замын бөглөрлийг багасгахын төлөө, Бээжин хот нийтийн тээврийг түрүүлэн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж, тасалбарын үнийг хямдруулсан байна. Өнөө олимпийн наадамтай холбогдох дөрвөн шугамыг саадгүй нэвтрүүлж, метрогийн 5-р шугам ашиглалтанд шилжиж, нийтийн тээвэрт 34,5 хувийг эзлэх болсон юм байна.

     Олимпийн наадмын 37 ордон талбайн 36 нь үндэсэндээ баригдаад байна. Улсын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр" энэ оны 4-р сард ашиглалтад шилжинэ. Олимпийн наадам дууссаны дараа эдгээр ордон талбайг хотын иргэдэд ашиглуулж, Бээжин хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх болно.

      Олимпийн тосгоны наадмын дараах ашиглалтын асуудлаар Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны холбогдох албаны хүн Юй Дэбинь хэлэхдээ, олимпийн наадмын дараа энэ нь Бээжингийн хүн ардын гэр орон болох болно гэжээ.

      Наадам дууссаны дараа олимпийн тосгоныг өөрчилж, хойд хэсэгт ойн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, далбаа мандуулах талбай зэрэг газрыг олимпийн соёлын чухал өв болгон өнө бат хадгалж, нийгэм нийтэд нээлттэй байлгах болно. Өмнөд хэсгийн орон сууцын бүсийг өндөр зэргэллийн орон сууц болгож, 2009 онд оршин суугчдад шилжүүлж хэрэглүүлэх болно гэжээ.

      Бээжин хот болон олимпийн бусад зургаан хотын иргэд олимпийн наадамд оргилом халуун сэтгэлээр хандаж, "хүн бүхэн гэрийн эзэн, хүн бүхэн сайн дурынхан" гэсэн уриа дэвшүүлж, төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. Бээжин хотын иргэд энэ нөхцөл боломж бүхнийг ашиглан Англи хэл сурч байна.

      2008 оны олимпийн наадмыг эхлэхээс өмнө, Бээжин хотын гадаад хэл мэддэг хүн ам 5 саяд хүрч, байнгын оршин суугчдын 35 хувь орчмыг эзлэх болно гэж Бээжин хотын иргэдийн гадаад хэл сурах ажлын зохион байгуулах хорооны албаны хүн Лю Ян хэлж байна. Үүнээс гадна олимпийн наадам нь Хятадуудын эрүүл мэндийн ухамсрыг дээшлүүлж, нийт иргэдийн спортоор бие чийрэгжуулэх халуун өрнөлт болж байна.
\Цэцэн орчуулж, Урангоо хянав\