• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 17:33:10    
Улсын их театр

Хятадын Олон Улсын Радио

 

      Мөнгөлөг гялгар өнгөтэй, зууван дугуй хэлбэртэй, бөөрөнхий оройтой баригдсан Хятадын Улсын их театр 21-р зуунд боссон дэлхийн урлаг соёлын томоохон төвүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Ардын Их Хурлын ордны ердөө ард байрлах энэ театр баригдаж эхлэх цагаасаа л олны анхаарлын төвд байсан юм. Хятадын уран барилгын өнөөгийн түвшин, урлаг соёлын асуудалд анхаарч байгаагийн илэрхийлэл гээд түүний тухай сонин сэтгүүлд бичсэн нь нэн арвин.

 

      Гадаад үзэмж нь содон төдийгүй хаалгаар нь оруут л театрын урлагийн гайхамшигт сүр хүчин мэдрэгдэхээр. Их театрын барилгын загварыг францын архитекторч Поль Эндрю бүтээжээ. Дуурийн, Драмын, Хөгжмийн гэсэн 3 том танхимтай. Дуурь болоод бүжгэн жүжгийн тоглолтууд болдог дуурийн танхим нь 2416 суудалтай. Хөгжмийн танхимд симфони найрал хөгжмийн болон үндэсний хөгжмийн тоглолтууд болно, нийт 1040 суудалтай.

      Яг энэ өдрүүдэд Их театрын нээлтийн тоглолтууд үргэлжилж байгаа. Их таеатрын нээлт өнгөрсөн оны 12 сарын 22-нд эхэлсэн бөгөөд ирэх 4 дүгээр 8 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийтдээ 180 тоглолт тавигдаж, нийтдээ 300.000 хүн үзэж сонирхох юм байна.

 

      Их театрын орлогч дарга Дэн Ицзян театрынхаа нээлтийн арга хэмжээний талаар ярихдаа: "Шинэ театрын нээлтийг улс орон бүр тоглолтоор нээж бүхэл бүтэн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Харин манай театрын хувьд нээлтийн наадам их удаан үргэлжлэх онцлогтой. Энэ хугацаанд бараг өдөр бүр шинэ үзвэр угтах болохоор ирсэн үзэгчид сэтгэл хангалуун буцах учиртай" гэлээ.

      Нээлтийн хугацаанд тавигдах тоглолтуудыг маш өндөр шалгуураар сонгожээ. Нийт тоглолтын 67%-г хятадын, 33%-г гадаадын театруудын тоглолтууд эзэлж байгаа юм.

      Тавигдаж буй жүжгүүд нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, сонгодог бүтээлүүд хэдий ч театрын үндсэн зорилго нь нийгмийнхээ бүхий л давхаргад тэгш үйлчлэх, ард олонд сонгодог бүтээлийг ойлгуулах, тэднийг театрынхаа байнгын үйлчлүүлэгч болгох явдал гэнэ.

      Тиймээс албан ёсны нээлт өндөрлөсний дараа их театрт нийтэд зориулсан төрөл бүрийн уулзалт, сургалт, арга хэмжээнүүдийг өргөн хүрээтэй зохион байгуулах юм.