Бээжингийн цаг уурын салбарын саяхан шинжилэснээр, өнгөрсөн гучин жилийн хугацааны материалд үндэслэн гаргасан дүнгээс үзвэл, Бээжингийн олимпийн үеэр тус хотын дундаж дулааны хэмжээ 24,9 хэмтэйбайж, нэлээд тааламжтай өдөр болох юм байна. 35-аас дээш хэмтэй бүгчим халуун болох бололцоо 0.4 хувьтай лбайх юм байна.
Сүүлийн үе гадаадын зарим хэвэлэл мэдээлэлийн хэрэгсэл наймдугаар сарын Бээжингийн дундаж дулааны хэмжээ 29.9-д хүрч, хамгийн халуундаа 35 хэмд хүрнэ, олимпийн наадмын хугацаан дахь Бээжингийн чийглэгийн хэмжээ түүхийн хамгийн дээд тэмдэглэлийг бүтээж болно гэж мэдээлж байсан юм. энэ тухай сурвалжлагч сонирхоход Бээжингийн цаг уурын хэрэг эрхэлсэн төвийн дарга Гө Вэнь Ли танилцуулж хэллээ. түүний хэлснээр, гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн мэдээлэл ташаа болжээ. олимпийн наадам сонирхож байгаа хүмүүс энэ талаар санаа зовох хэрэггүй.
Цаг уурын салбаруудын Бээжингийн олимпийн хугацааны цаг уурын байдалд хийсэн шинжилгээгээр, өнгөрсөн гучин жилийн Бээжингийн дундаж дулааны хэмжээ нь 24.9 хэмтэй байсан. 8-р сарын 7-ны өдөр намрын уур орох тул энэ өдрөө эхэлж Бээжингийн дулааны хэмжээ болон чийглэг хэмжээ аажмаар буурдаг. 29.5 хэм гэдэг бол Бээжингийн 8-р сарын дундаж хамгийн өндөр халууны хэмжээ юм. харин 35 –аас дээш хэмтэй онцгой халуун өдөр Бээжингийн түүхэнд ердөө л хоёрхон удаа гарсан байна. тийм учраас аль талаас авч үзсэн ч Бээжингийн энэ оны наймдугаар сарын дундаж халууны хэмжээ 24.9 хэмтэй байж, олимпийн тэмцээнд оролцох хүмүүст маш тааламжтай өдөр байх болно гэж мэрэгжлийн хмүүс хэлж байна.
Холбогдох мэрэгжилтэдийн хэлж байгаагаар, ер нь нэг өдрийн хамгийн халуун үе бол үдийн үе байж, мөн тэр үед чийглэгийн хэмжээ нь хамгийн бага байдаг. чийглэгийн хэмжээ хамгий н их байх үед дулааны хэмжээ дор байдаг юм байна. Бээжин хотын цар уурын хэрэг эрхэлсэн газрын дед ерөнхий инжнер, Хятадын цаг уурын хэрэг эрхэлсэн үндэсний газрын олимпийн цаг агаарын үйлчилгээг удирдах хэсгийн тамгын газрын орлогч дарга Ван Юй Бингийн тайлбарласнаар, 8-р сарын өглөө чийглэгийн хэмжээ их байж, үдээс хойшдоо дандажаар 24 хэмтэй өдөр болох юм байна. энэ нь хүмүүсийн, ялангуя уралдаан тэмцээнд оролцох тамирчидын өндөр амжилт үзүүлэхэд нөлөөлөхгүй юм байна. тийм учраас олимпийн наадам болох үеийн Бээжингийн цаг агаар хэтэрхий халуун болно гэж сэтгэл зовинох шаардлагагүй гэдгийг батлан хэлж болно.
|