• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-15 17:07:40    
Олимпийн наадмын үеэр Бээжин хотын зам харилцаа шуурхай байх болно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотод чуулж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган дээр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Бээжин хотын Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо болон Бээжин хотын холбогдох албаны хүмүүс хэлэхдээ, Олимпийн наадмын үеэр Бээжин хотын зам харилцаа шуурхай байх нь баталгаатай юм, Бээжин хотынхон энэ талаар сайн бэлтгэл хийсэн гэжээ.

    Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Хятадын Шаньдүн мужид нутагтай Лю Фэн уг чуулганы завсарлагын үеэр Бээжин хотын зам харилцаны байдалтай танилцсан юм. тэр хэлэхдээ: "Би бол олон жилээр ардын төлөөлөгч болж байгаа хүн юм. Бээжинд 11 удаа хуралд ороцож байна. Бээжин хотын зам харилцааны байдал жилээс жилд сайжирч байгаа нь мэдрэгдэж байна. Ялангуяа энэ жил нийтийн автобусын чанар, үйлчилгээний төвшин цаашид дээшилж, тоо нь нэлээд олширч, зам харилцаа маш шуурхай болж, зам түгжирэх байдал ч багассан" гэлээ.

     Зам харилцааны дарамтыг намжаах, Олимпийн наадамд зам харилцааны сайн сайхан орчин ахуй бүрдүүлэхийн тулд, сүүлийн жилүүдэд Бээжин хотын Засгийн газар асар их хүчин чармайлт гаргасан юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Бээжин хотын орлогч дарга Жи Линь таницуулж хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Бээжин хот зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалтад нийт 110 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна гэжээ.

     Олон нийтийн зам харилцааны хэрэгслийг ашиглах талаарх иргэдийн сонирхолыг нэмэгдүүлэхийн тулд, Бээжин хотынхон бас гол гол авто замын шугмууд дээр нийтийн автобусын тусгай шугам ажиллуулж, нийтийн автобусын түргэн үйлчилгээний карт ашиглахыг түгээмэлжүүлэн, нийтийн автобусын хямд үнийн тасалбарын бодлого хэрэгүүлж байгаа юм.

     Хэдийгээр ийм байгаа ч гэсэн, 16 сая байнгын оршин суугчидтай Бээжин хотод авто машин 3 сая гаруй байж, энэ тоо өдөр тутамд дундажаар мянгаар нэмэгдэж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь Бээжин хотын төлөөлөгчдийн хэсгийн хуралд ороцохдоо: "Сүүлийн жилүүдэд Бээжин хотын зам харилцааны байгуулалт маш түргэсч байна. Хотын зам харилцааны байгуулалтыг цаашид эрчимжүүлэн, Бээжин хотын зам харилцааны байдлыг сайжрулахаар хүчин чармайлт гарган, Олимпийн наадмын үеэр зам харилцаа шуурхай саадгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй" гэлээ.

     "Олимпийн наадмын хугацаан дахь зам харилцааны асуудлыг зохицуулж чадна. Бид юуны өмнө, Олимпийн наадмын шуурхай шугам гарган ажиллуулна. Олимпийн наадмын тэмдэгтэй авто машинууд энэ тусгай шугмаар замын хөдөлгөөнд орж болох учраас тамирчид болон үзэгчид товлосон цагтаа тэмцээний ордон талбайд хүрч чадна" гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Бээжин хотын Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны гүйцэтгэгч орлогч дарга Ван Вэй маш итгэлтэй илэрхийджээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Бээжин хотын Олимпийн наадмын зам харилцааны тусгай шугам нь өнгөрсний аль үеийн Олимпийн наадмынхаас цар хэмжээгээр хамгийнн ихэд тооцоогдож байгаа аж. Бээжин хотын Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны хийсэн амлалтаас үзэхэд, Олимпийн наадмын үеэр тамирчдын суугаа газраас тэмцээний ордон талбай ороход хэрэгсэх цөаг нь дундажаар 30 минутаас хэтрэхгүй юм байна.

     Өөр мэдээнд тэмдэглэснээр, Олимпийн наадам эхлэхээс өмнө, Бээжин хотынхон бас хот доторхи олон төмөр замыг ашиглалтанд оруулах бөгөөд Олимпийн наадмын үеэр Олимпийн наадмын нийтийн автобусын 34 тусгай шугам ажиллуулан Олимпийн наадмын уралдаан тэмцээнд үйлчилгээ хангах юм байна. Үүнээс гадна, Олимпийн наадмын тасалбартай олон орны үзэгчдэд нийтийн автобус төлбөргүй үйлчлэх бодлого хэрэгжүүлэх болно. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\