• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-16 19:17:18    
"Хятад Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил"-ийн үйл ажиллагаа эхлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Энэ он бол " Хятад Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил" юм. 15-ны үдээс хойш, "Хятад Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил"-ийн нээлтийн ёслол Бээжин дэх Хятадын Ардын Их Сургуульд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад Японы урт хугацаа тогтвортой, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бол хоёр ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Хятад Япон хоёр орны хүүхэд залуучууд өргөн хүрээнд солилцоо хийх нь Хятад Японы харилцааны ирээдүйн хөгжилд тун чухал юм гэжээ.

     Хятадын засгийн газрын урилгаар Японы 1000 гаруй сурагчдаар бүрэлдсэн Японы хүүхэд залуучуудын найрсаг элчийн төлөөлөгчид 3-р сарын 10-ны өдөр Хятад улсад ирж найрсаг солилцооны ажиллагаа хийж байна. Ардын их сургуульд хийсэн уг үйл ажиллагааны нээлтийн ёслол дээр дарга Хү Жиньтао Японы хүүхэд залуучуудыг халуунаар угтан авлаа.

     Тэрээр хэлэхдээ: "Хятад Японы урт хугацаа тогтвортой, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бол хоёр ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Хятад Япон хоёр орон үеийн үе найрсаг байхад эцсийн бүлэгт хоёр ард түмний найрамдалд түшиглэнэ. Хятад Японы хоёр ард түмнийг үеийн үе найрсаг байлгахад мөн хүүхэд залуучууд ч найрсаг байж таарна. Хятад Япон хоёр орны хүүхэд залуучууд өргөн солилцоо хийж, харилцан суралцах нь Хятад Японы харилцааны ирээдүйд маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.

     2008 он бол " Хятад Японы энх тайван найрамдлын гэрээ" байгуулсаны 30 жилийн ой мөн. Хятад Японы харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Японы ерөнхий сайд Ясүо Фүкүда 2007 оны сүүлчид хамтдаа 2008 оныг "Хятад Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил" болгохоор тогтсон юм. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Японы ерөнхий сайд Ясүо Фүкүда " Хятад Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил"-ийн нээлтэд тус бүр баярын үг хэлсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябаогийн бичгээр ирүүлсэн баярын үгийг Хятадын ГХЯ-ны сайдын туслах Хэ Яафэй тунхаглан уншсан байна.

     "Хятад, Япон үеийн үед найрсаг байх нь хүний хүсэл мөрөөдөл, хөгжлийн их хандлага юм. Хятад, Ядон бол тэнгис далайгаар хөршилж байгаа Азийн чухал орон юм. Хоёр орны залуучууд багачууд нь өөр өөрийн үндэстний хүсэл эрмэлзлийг төлөөлөж байгаа төдийгүй, Хятад, Японы үеийн үед найрсаг байхад чухал үүрэг хариуцлагатай юм. Алсын бодол аугаа хүсэлтээр, хэтийн үйлсийг бодолцож, харилцан суралцаж, хамтаар дэвшин, энхийг ахиулагч элч, найрамдлын элч, хамтын ажиллагааг өргөтгөгч болохыг та нарт хүсэж байна" гэж Вэнь Жябао илэрхийлжээ.

     Японы Ерөнхий сайд Фукудагийн ирүүлсэн захиаг Японы Гадаад хэргийн сайдын улс төрийн ажил хариуцсан албаны хүн Уно Осаму тунхаглан уншилаа. Ядоны Ерөнхий сайд захиандаа, залуучуудын харилцаа нь Хятад, Японы харилцаад онцгой чухал үүрэг гүйцэтгэх юм гэжээ.

     "Залчууд багачууд бол ирээдүйн хүсэл эрмэлзэл, юм. Япон, Хятадын ирээдүйн тогтвортой харилцаа тогтооход ирэх 50, 100 жил чухал болно. Бие биеэ ойлголцсон, хоорондын адил бус талаа харилцан чухалд үзсэн, харилцан суралцах эрдэм чадвартай хүмүүсийг Япон, Хятад хоёр тал бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй. Япон, Хятадын залуучууд багачуудын харилцааны жилийн арга хэмжээнд бас хоёр орны ийм хүсэл багтаж байгаа юм" гэж Фукуда илэрхийлжээ.

     Багачууд залуучуудтай хамт байхад би их дуртай. Энэ нь би багачууд залуучуудын ажлыг хийж байсандаа биш, багачууд залуучууд бол дэлхийн хүсэл эрмэлзэл, ирээдүй болох тул юм гэжээ. Нээлтийн дараа Хү Жиньтао багачууд залуучуудын уран бичлэг болон цайны ёсон үзүүлэх тоглолтыг сонирхон үзсэн бөгөөд тэд нартай дотноор ярилцсан байна.

     Дараа нь Хү Жиньтао болон япон найз нарын хамт Хятадын Ардын их сургуулийн хүрээнд хоёр орны найрамдлыг бэлэгдсэн Хятадыг төлөөлсөн модон бадам болон Японыг төлөөлөгсөн Сакүра зэрэг хоёр модыг тарьсан байна. Нээлтийн ёслолын эцэст дарга Хү Жиньао Хятад Японы багачууд залуучуудын солилцооны арга хэмжээ амжилттай болхийг чин сэтгэлээс хүсэн ерөөсөн бөгөөд Японы багачууд залуучууд Хятадад ирхыг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\