• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-17 15:02:36    
Хорийн бүлгийн сайдын хэмжээний бага хурал санал зөрөлдөөнтэй өндөрлөв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хорийн бүлгийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүч болон тогтвортой хөгжлийн асуудлаарах сайдын хэмжээни 4-р бага хурал хоёр хоног хуралдаад 16-ны өдөр Японы Чиба-д өндөрлөв. Өнгөрсөн оны дэлхийн уур амьсгалын хуралтай адилтгавал энэ хуралд оролцсон талууд байгаль орчны хамгаалалтын талаар адил зорилттой байгаагаа дахин нотолсон боловч бодитой алхам дарааны асуудлаар тэдний хоорондын санал зөрөлдөөнөө зохицуулахын аргагүй байлаа.

      Хорийн бүлгийн байгаль орчны асуудлын энэ удаагийн сайдын хэмжээний бага хурлаар гол нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг наамжаах, түүнд зохицох техник, хөгжиж байгаа орнуудад хөрөнгө мөнгний тусламж олгох тэрчлэн 2013 онд нүүртөрөгчийн давхар исэлийг гаргах олон улсын шинэ хүрээ тогтоох зэрэг гурван чухал сэдэвийг авч хэлэлцэсэн байна. Техник шилжүүлэх болон техник нээн хөгжүүлэх салбарт хөгжсөн орон болон хөгжиж байгаа орнуудад хэрхэн гол ажлын салбар , зангилаагийн техник тэрчлэн эрчим хүч ашиглах стандартыг тогтоох зэрэг талаар тодорхой санал зөрөлдөөн оршиж байгаа юм.

      Хөрөнгө мөнгөний тусламж олгох салбарт, хөгжсөн орон гол нь заах зээлийн үүрэгт түшиглэх ёстой гэж онцолсон бол хөгжиж байгаа орнууд засгийн газар хөтлөх болон зах зээлийн үүргийг уялдуулах ёстой гэж цохон тэмдэглэв.

      Хүлэмжийн хий гаргах хэмжээг ямар аргаар үр ашигтай тогтоон барих бол бүх дэлхийд учирч байгаа хүнд сорилт юм. Япон өнгөрсөн жил хуралдсан 8 орны тэргүүн нарын бага хурал дээр, 2050 он гэхэд хүлэмжийн хий гаргах хэмжээг тал хувиар багасгах үзэл баримтлал дэвшүүлсэн. Гэвч шинжээчдийн хэлснээр, "Киотогийн португал"-г байгуулснаас хойш, гэрээнд нэгдэн орсон орнууд хүлэмжийн хий гаргах хэмжээг багасгах асуудал дээр зохих ажил хийгээгүй мөртөө харин ч илүү гаргадаг болсон байна. Хүлэмжийн хий хамгийн их гаргаж байгаа Америк өнөөг хүрч иртэл уг португалд нэгдэн орохоос татзалзсаар байна гэжээ.

      Хурал дээр, зарим хөгжсөн орны дэвшүүлсэн хүлэмжийн хий гаргах нийт хэмжээгээр баримжаа болгосон "Хүлэмжийн хий гаргаж байгаа гол болох орон" гэдэг үзэлтэд нийт олон санал нэгдэхгүй байлаа. Энэтхэгийн байгаль орчны хамгаалалтын нэг тушаалтан хэлэхдээ, Энэтхэгийн хүн ардын жилдээ хүлэмжийн хий гаргаж байгаа дундаж хэмжээ ганц тонн юм. Америкийнх бол 20 тонноос давж байна. Ийм байхад Энэтхэгийг яагаад хүлэмжийн хий гаргаж байгаа гол болох орны тоонд оруулж байгааг би ойлгохгүй байна гэжээ.

      16-ны өдрийн хурал дээр, Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Шэ Жэньхуа 2013 оноос хойш хүлэмжийн хийг багасгах олон улсын хүрээ хэмжээ хэрхэн тогтоох асуудлаар Хятадын талын байр суурийг тодорхойлж, энэ хүрээ хэмжээг тогтоох нь хүлэмжийн хийн нэмэгдлийг багасгаж удаашруулах, зохицох, хөрөнгө мөнгө, техник шилжүүлэх дөрвөн талын үндэсэн асуудлыг зохицуулах ёстой гэж илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, улс орнуудын байдал өөр өөр, хөгжлийн үе шат нь ч адилгүй учраас уур амьгалын өөрчлөлтөд хандах бодитой арга хэмжээний далаар ч өөр өөр байх ёстой. Улс орнууд харилцан итгэж, нарийн хянамгай хариуцах байр сууриар, хэрэгжүүлж болхуйц зохицуулах төслийг хамтаар хайх ёстой гэжээ.

      20 орны бүлэг гэдэг нь барууны их найм болон Хятад, Бразили, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа гол оруудоос бүрэлдсэн байна. Эдгээр орнуудын үндэсний үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 85 хувь орчмыг эзэлж, хүн ам нь дэлхийн хүн амын гурваны хоёр хувийг эзэлж байна. 20 орны бүлгийн Орчин ахуйн асуудал хариуцсан сайд нарын бага хурал 2005 оноос хойш жил тутамд нэг удаа болж байна. Энэ оны хурал нь 7-р сард Японы Хоккайдод болох их наймын тэргүүн нарын бага хуралд зориулагдаж байгаа юм байна.