Аргалын утаа суунагнуулж аж төрөн амьдарч байсан малчин удмынхан үеийн үе аргал хорголоо түлж амьдарсаар ирсэн түүхтэй, гэвч нэгэн үе болж ирээд байн дахин аргал түлээ нэмэж хоол унд, тулаалгаа баталж байсан амьдралыг удаан ноцож болох нүүрсээр орлох болж, бие сэтгэлд амархан болсон гэхэд өнөөдөр болоход намгийн хий гэдэг юум бий болж, хэрэглэхэд дөхөм, бохирдолгүй байдгаараа амьдралд өргөнөөр хэрэглэх болсныг шинэхэн учир гэж хэлэхэд эргэлзэхгүй байна.
Өвөл орсноос хойш, хөдөө орон нутгаар сурвалжлаж явахад хүрсэн газар, очсон айл болгонд аргал хоргол түлдэг зуух нь нарны энергийн намгийн хийн зуухаар орлуулагдсныг олж хараад маш баярлаж билээ. Гэрийн гадна дулааны хэмжээ тэг хэмээс доош байхад айлуудын нарны энергийн намгийн хийн зоорьдох хуванцараар хийсэн том саравчинд цагаан ногоо, түвд хаш зэрэг идшин ногоо соёлж байгаа бөгөөд тариан газрынхан доор нь бордуураар эсгэсэн намгийн хийн зоорьтой, цагаан өнгөтэй хий дамжуулах хоолой намгийн хийн зоориос гал тогоны гэрдэх намгийн хийн зуухтай залгалдаж, цэнхэр хөх гал дүрэлжиж бий зуухан дээр чанаж байгаа өрөмтэй цайгаас сайхан үнэр ханхална.
Өнгөрсөнд манайх нэг тогоо мах чанахад бараг хоёр үүрэг түлээ зардаг байсан бөгөөд галдаа түлээ нэмнэ гэж наш цааш гүйж утаанд утагддаг байсан, одоо ч их амархан болжээ, намгийн хийн зоорийг эхэлж барихад бид бүгдрээ дургүй байлаа, намгийн хий нь тариан газар доорохи эсгэсэн бордуурын хийгээс гарч байхыг хараад бохир, өмхий гэж бодож байсан, суулээр нь хошуу сумны удирдах хүмүүсийн итгалгаар намгийн хийн зоорь барихыг зөвшөөрсөн юм, намгийн хий нь утаа, үнэргүй болохоор бидны эргэлзээ ч сүүлэр нь аажмаар ариллаа, гал түлж хоол унд хийж байгаад утаа гарахгүй гэж үнэхээр бодож олоогүй юм аа гэж малчин тариачин ярьцгаана.
Өнгөрсөнд бид аргал түлж, нүүрс утаа баагуулж байснаа одоо намгийн хий хэрэглэх боллоо. Хоол унд, дулаалгад хэрэглэж болохоор барахгүй аргал түлээнд гамтай, дөхөм мөртөө цэвэрхэн, цагт ч арвитай юм гэж Өвөр монголын Байран баруун хошууны Баянтал сумны малчин Чимэг сурвалжлагчид баяртай ярьж байлаа. Ойлгосноор Байран баруун хошуунд малчин Чимэгтэй адиль намгийн хий хэрэглэж байгаа өрх улмаар нэмэгдэж, өнөө нэгэнт 750 өрхөд хүрсэн байна. Энерги арвилахаар барахгүй байгаль орчныг хамгаалах чадвахтай нарны энергийн намгийн хийн зоорь нь малчин тариачдад маш таалагдаж, хөдөө орон нутагт цагийн өнгийг дагсан бас нэгэн моод зүйл болжээ.
2007 онд Байран баруун хошууныхан намгийн хийн төслийг ардын амьдралыг сайжруулах чухал арга зам болгож, бүх хошууны 750 гаруй өрхөд намгийн хийн зоорь барьж, бас дулаан саравч барьж өгсөн бөгөөд 400 гаруй өрхийн гал тогооны гэр, 510 гаруй өрхийн нойлын өрөөг өөрчлөн шинтгэсэн байна. Эдгээр ажил нь малчин тариачдын үйлдвэр амьдралын асуудлыг зохицуулж өгсөн төдийгүй, тэдний зардлыг багасган, орлогыг нэмэгдүүлж, түлш нүүрс арвилан, эклогийн орчин ахуйг хамгаалж, малчин тариачдын амьдралын чанар чансааг дээшлүүлж чадсан байна.
Улс орныхоо хөгжлийн дагуу малчин тариачид маань ч улмаар баян тансаг амьдрах болж, аргалаасаа нүүрс, нүүрсээсээ намгийн хий руу шилжсэн шинэ цаг эрний сайхыг үзэж явцгаана.
|