• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-17 15:41:17    
Анхан шатанд ажиллаж байгаа их эмч Ли Юэшэн болон Жань Шэнжүнь

Хятадын Олон Улсын Радио

      Нуур шалбаагийн усан дахь эмгэн хумс дээр наалдан амьдрагч цус сорогч хорхой хүн амьтныг хазаж, зуувал халдарт өвчин үүсгэдэг. Энэ өвчнийг цус сорогч хорхойн өвчин гэж нэрлэжээ. Цус сорогч хорхойн өвчнөөс сэргийлэх ажлыг 34 жил хийсэн их эмч Ли Юэшэнгийн хэлснээр цус сорогч өвчнөөс сэргийлэх ажил хийгч эмч сувилагчид уг өвчнөөр халдварлаагүй хүн гэж бараг байхгүй гэнэ. Түүнд уг өвчин 4 удаа халдварлажээ. Халдвар авна гэдгийг хэдийгээр мэдэж байсан ч уг өвчнөөс сэргийлэх ажлыг хийгч эмчийн хувьд өвчний байдлыг ойлгон анхны материал олохын төлөө өвчин дэлгэрсэн районд заавал ажиллах шаардлагтай байдаг гэж тэр хэлж байна. Цус сорогч хорхойн өвчнөөс сэргийлэх ажлыг хийсэн эхний хоёр жилд их эмч Ли Юэшэн болон түүний хамтран зүтгэгчид уг өвчинд нэрвэгдсэн 400 гаруй хүнийг авран эдээсэн байна. Энэ явцад тэрээр уг өвчний тухай арвин мэдлэг, баялаг туршлага хурамтуулснаар орон нутагтаа нэртэй эмч болжээ.

      1989 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Голландад хуралдуулсан цус сорогч хорхойн өвчнийг газар дээр нь судалсан төсөлд үнэлгээ хийх хурал дээр, Ли Юэшэнгийн бичсэн "цус сорогч хорхойн өвчний хүний биед нөлөөлөх тухай судалгаа" гэдэг өгүүлэл нь шалгарсан байна. Судалгааны шаардлагаас болж Ли Юэшэн 1995 онд ДЭМБ-ын зардлаар Австралийн анагаах ухааны хүрээлэнд мэргэжил дээшлүүлэн хамтарсан судалгаа хийсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд тэр сурах ёстой зүйлээ сурч, бас эрдэм шинжилгээний зарим төслийг хариуцан биелүүлж, докторын цол хамгаалаад эх орондоо буцаж ирэн Хү нань мужийн цус сорогч хоройн өвчнөөс сэргийлэх хүрээлэндээ ажиллав. Гадаадад тийм сайхан ажиллаж амьдрах нөхцөлтэй болчихоод юу гэж буцаж ирэв хэмээн зарим хүн ойлгохгүй байв. Үүнд нь Ли Юэшэн " Энэ бол миний төрж өссөн нутаг, сурсан мэргэжлээрээ хамгийн хэрэгцээтэй газар үйлчилж, хүн ардаа өвчин эмгэгийн шаналганаас гаргах нь эмч хүний дархан харуцлага мөн" гэж хэлдэг.

      Ли Юэшэнтэй адил анхан шатанд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө махран ажиллаж байгаа эмч нар олон бий. Хэйлүнжян мужийн Харбин хотын Шинэ нүн суурины Улаан загалмайн эмнэлгийн дарга Жань Шэнжүнь бол тэдний нэг нь билээ. Уг эмнэлэг нь гацаа суурины эмнэлэг тул салаа тасаг нь том эмнэлэгийнх шиг тийм бүрэн биш байтлаа клиникт тохиолдох өвчний төрөл зүйл нь том эмнэлгээс нэг ч дутахгүй байдаг. Ажилд зохицохын төлөө Жань Шэнжүнь мэх засал, гэмтэл бэртэл, эмэгтэйчүүдийн тасаг зэрэг анаагах ухааны олон салбарын мэргэжлийг бие даан сурч, бүх талын мэргэжлийн өндөр түвшинд хүрч хол ойрдоо нэртэй болж, нэг өдөр арван гурван удаа мэх засал хийсэн амжилт тогтоожээ.

     Жань Шэнжүний эмчилгээний ур мэргэжил өндөр төдийгүй, энэрэнгүй сэтгэлтэй эрхэм дээд үзэл санаатай хүн юм. Түүний эмнэлэгт ирж эмчлүүлэгчдийн дийлэх нь амьдрал нь хүндрэлтэй хөдөөгийн иргэд юм. Дөрвөн жилийн өмнө уг суурины Чянь жинь тосгоны иргэн Вэй Шүшя цус алдаж шооконд орж, гэрийн хүмүүс нь 7 зуухан юантай эмнэлэгт хүргэж иржээ. Эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэхэд 3500 гаруй юаний зардал хэрэгтэй байв. Их эмч Жань Шэнжүнь яаралтай оношлогоо хийж, нэн даруй түргэн тусламж үзүүлэн мэс засал хийхдээ, урьдаар амийг нь аврах нь чухал гэжээ. Ингэж цагийг амжин түргэн тусламж үзүүлснээр иргэн Вэй Шүшя үхлийн даваан дээрээс амьд гарсан юм.

      1987 онд Жань Шэнжүнь анх Шинэ нүн суурины Улаан Загалмайн Эмнэлгийн даргын тушаалд орох үед уг эмнэлэг нь хэдхэн тасалгаа шавар байшинтай, эмнэлгийн тоног төрөөрөмж хүрэлцэхгүй, байсны дээр зуун мянган юаний өр ширтэй байжээ. Өнөө түүний удирдлага дор бүх өр ширийг барагдуулж, 1 сая 920 мянган юаний үл хөдлөх хөрөнтэй болж, ойрын жилээс орчин үеийн тэргүүний олон төхөөрөмж худалдан авчээ. Бид нэг мөнгийг ч гэсэн нарийн тооцоо хийж хэрэгцээтэй газар нь ашиглаж, мэргэжлийн түвшнээ тасралтгүй дээшлүүлж, хүн арддаа бүрэн сайн үйлчилгээ үзүүлнэ гэж тэр хэлж байна.

      Их эмч Ли Юэшэн, Жань Шэнжүнь нарын ажлын орчин, мэргэжлийн салбар нь адилгүй боловч хүн ардаа өвчин тахлаас зайлуулах нь тэд бүхний хамтын зорилт, хамгийн баяртай жаргалтай явдал юм. Хятад оронд эмнэлгийн салбарт тэдэнд шиг хүн ардын эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө чармайн зүтгэж яваа эмч сувилагч олноос олон бий. \Урангоо орчуулж бэлтгэв