Орчин үеийн анагаах ухаанд үзэж буйгаар, цус дутагдах гэдэг нь улаан эсийн хэмжээ багасах буюу цусны улаан уургийн өтгөний хэмжээ буурахыг хэлж байна. Цус дутагдахад 4 төрөл зүйл байдаг.
Нэг. Хүний биед төмөр дутагдсаны улмаас цус дутагдах: Хоол хүнсэнд төмрийн зүйл дутагдахад, төрөх насны эмэгтэйчүүд, өсөлт нь түргэн байгаа хүүхдүүд болон дунд ахимаг насны хүмүүс цус дутагдах өвчинд амархан нэрвэгддэг.
Хоёр. Цус төлжих чадавх муудсаны улмаас цус дутагдах: Чөмөгний цус төлжүүлэх чадавх буурч, цус төлжүүлэх чадал бүхий чөмөг багасах нь энэ төрлийн цус дутагдах өвчинд нэрвэгдэж байгаагийн гол шалтгаан юм.
Гурав. Их эсийн улмаас цус дутагдах: Хүний биед цус дутагдахаас сэргийлэх хүчин зүйл гэж байдаг. Жишээлбэл, элэгний охь, навчны хүчил, амин дэм В12 зэрэг болно. Хүнсний бүтээгдэхүүндээ эдгээр бодисыг цаг даруйд нь нөхөн сэлбэж чадаагүй жирэмсэн бүсгүйчүүд, нялх хүүхэд болон дунд, ахимаг насны хүмүүс цус дутагдах өвчинд амархан нэрвэгддэг.
Дөрөв. Цус их гарсны улмаас цус дутагдах: Цусны улаан эс эвдэгдэх болон цус их алдагдах тохиолдол гардаг. Жишээлбэл, хумхаа өвчний улмаас цусны улаан эс үлэмж хэмжээгээр эвдэгдэх, гох хорхойн өвчинд нэрвэгдэх, шархлаа ужигшиж цус их гарах тэрчлэн бусад шалтгаанаар цус их алдах нь энэхүү цус дутагдах өвчний үндсэн эх үүсвэрүүд юм.
Цус дутагдах өвчнийг хүнсний бүтээгдэхүүнээр эмчлэх нь
Нэг. Төмөр бол хүний бие махбодийн цус төлжүүлдэг элемент юм. Төмөр хамгийн элбэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн бол амьтны элэг юм. Жишээлбэл, гахайн болон хонь ямааны элэг, тахианы элэг жич амьтны цус болно. Ургамлын зүйлд, Шош, Гүнжид, Хар дэлдүү, Улаан чавга, Гүйлс, Тоор, Үзэм, Интоор, Улаан лооль, Шар лууван, Чин цай, Иөү цай, Далайн байцай, Зи цай зэрэг болно.
Хоёр. Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх: Жишээлбэл, сүү, өндөг, тураг мах, шош болон буурцгийн бүтээгдэхүүнүүд болно. Уураг нь бие цогцсын нэхдэс бүрэлдэх үндсэн материал болж байгаа тул цусны улаан уураг болон улаан эс бүрэлдэх бодисын суурь болж байгаа юм. Шим тэжээл үл хүрэлцэхийн улмаас цус дутагдаж байгаад бол нэн чухал юм.
Гурав. Навчны хүчил, элэгний охь болон амин дэм В12 нөхвөрлөх нь: Амьтны элэг, бөөр болон булчин маханд навчны хүчил, элэгний охь болон амин дэм В12 элбэг байвал улаан эс эрүүл байдаг. Навчны хүчил бол янз бүрийн хүнсний ногоонд элбэг байдаг В төрлийн амин дэм юм. Үүнээс гадна, шар лууван, өндөгний шар, нангуа, шош, буудайн гурил, гүйлсэнд ч навчны хүчил байдаг.
Цус дутагдах өвчинтэй хүн, юуны өмнө ямар шалтгаанаар ийм өвчинд нэрвэгдсэнээ оношлуулсан байх хэрэгтэй. Эмийг санаснаараа уугаад байж болохгүй. Цус дутагдах хэмжээ бага байгаа тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнээр цус нөхвөрлөх нь эмийн адил сайн үр дүнд түргэн хүрч чаддаггүй боловч аюулгүй мөртөө харш нөлөө гардаггүй юм. Үүнээс гадна, амин дэм А,С нь төмөрлөг зүйлийг шингээн авахад тус болдгийг анагаах ухаан нотолсон байгаа юм.\Л.Буянтогтох орчуулав\
|