• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-17 16:12:15    
Хятад улс валютийн бодлогоо 11 жилийн дараа дахин чангатгах гэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Энэ онд Хятад улс валютийн хатуу бодлого хэрэгжүүлэх гэж байн. Тэхэд 1996 онд ийм бодлого хэрэгжүүлсэн юм. 1997 онд гарсан Азийн банк санхүүгийн хямралаас хойш хэрэгжүүлж ирсэн валютийн тогтвортой бодлогоо Хятад улс өөрчлөх болсныг энэ нь харуулж байна. 11 жилийн дараа Хятад улс юунд валютийн хатуу бодлого хэрэгжүүлэх гэж байгаа вэ? Ямар ахуй байдалд ийм бодлого хэрэгжүүлэх гэж байгаа вэ? яаж хэрэгжүүлэх гэж байгаа вэ?

      Валютийн хатуу бодлогыг дахин хэрэгжүүлэх гэж байгаа тухай Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ:

      Валютийн хатуу бодлого хэрэгжүүлэх гэж байгаагийн гол нь өнөө үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт дахин нэмэгдэх дарамт нэлээд их болж, валютийн итгэмжийн зээлийн хэмжээ их байж, урсгал хөрөнгө хэт их байгаа зөрчил намдаагүй, юмний үнэ өсөх дарамт ил тод байгаа зэрэг байдлаас болж, банк санхүүгийн тохируулалтыг эрчимжүүлж, валютийн хангалгын хэмжээг хязгаарлан, итгэмжийн зээл хэт түргэн нэмэгдэхийг хязгаарлах явдал шаардагдаж байна гэжээ.

      УТЗЗ-ын бүх Хятадын хорооны гишүүн, Төвийн Санхүү эдийн засгийн их сургуулийн банк санхүүгийн мэргэжилтэн Хэ Чян сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар эдийн засгиийн хэт түргэн хөгжлийн явцад гарсан товойсон зөрчил болон асуудлыг макро зохицуулалтын бодлогоор дамжуулан намдаасаар юм. Гэвч өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагааны дунд гарсан инфляцийн дарамт, өөрөөр хэлбэл юмний үнийн өсөлтийн хүчин зүйлээс болж, Хятад улс валютийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр болсон юм гэжээ.

      Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын юмний үнэ ханш 2006 оны 12-р сараас өмнө бүр нэлээд дор байж, өсөлт нь 2 хувиас дор байсанаар эдийн засаг ихээр өсөн нэмэгдэж, юмний үнэ бага л өссөн байдалтай байсан юм. Энэ бол Хятад улс байгуулагдсанаас хойших хамгийн сайн үе мөн гэж хүмүүс ярьж байсан юм. Гэвч 2007 онд юмний үнэ нэг л дээр их өслөө. Өнөө валютийн хатуу бодлого хэрэгжүүлэх гэж байгаа нь голцуу юмний үнийн өсөлтөд чиглэж байна. Учир нь юмний үнэ маш өсч байна гэжээ.

      Юуны учраас валютийн хатуу бодлого хэрэгжүүлэх тухай ярьсан, одоо хэрхэн чангатгах асуудлын талаар ярья. Засгийн газрын энэ оны ажлын тайландаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэхдээ, Хятадын төв банкаас зах зээлийн арга хэмжээ, мөнгөний хадгаламжийн бэлтгэл мөнгөний хэмжээ болон мөнгөний хүү зэрэг арга хэмжээнүүдийг ерөнхийлөн ашиглаж, зах зээлийн валвтын нийлүүлэлтийг зохицуулна гэлээ. Зээлийн хэмжээг тогтоон барих арга нь үндэслэлгүй биш харин "хангалттай, даралттай" байх зарчмын дагуу ялгаатай хандах болно гэж тэр онцолжээ.

     "Зээлийн бүтцийг шилдэгжүүлэхээр хүчин чармайлт гарган, хангалтай байхыг баталгаажуулахын зэрэгцээ бас дарах болно. Дунд урт хугацааны зээлийн өсөлтийг тогтоон барьж, ялангуяа эрчим хүчний зарцуулга ихтэй, бохир бодис их гаргадаг аж ахуй нэгж болон үйлдвэрлэх чадавхь нь хэтэрсэн салбарт зээл олгох хэмжээг хязгаарлан, хөдөө нутаг, хөдөө аж ахуй болон тариачин малчин, үйлчилгээний салбар, дунд жижиг үйлдвэр аж ахуйн нэгж, бие даан шинийг бүтээх, эрчим хүч хэмнэн байгаль орчны хамгаалалтад ашигтай байх, бүс нутгуудын хөгжил зохицонгуй байх зэрэг талаарх зээл олгох хэмжээг өргөтгөнө" гэж Вэнь Жябао тэмдэглэжээ.

      Дэлхийн гол гол эдийн засгийн цогцын нэмэгдэл саарч, гаднын шаардлага багасч, тэрчлэн Хятадын дотоодын хэрэглээ ерөөсөө хүрэлцэхгүй байгаа зэрэг хүчин зүйлийн нөлөө байгаа тул Хятадын төв банк нь хүүг ашиглах арга хэмжээ авах талаар тун болгоомжтой хандаж байгаа юм. Хятадын төв банкны ерөнхийлөгч Жөү Шяочүань хэлэхдээ,

      Хүүг өсгөх орон зай лавтай байгаа боловч хүү гэдэг энэхүү эдийн засгийн хөшүүргийг ашиглахад бас бусад сайн муу талыг бодож үзэх хэрэгтэй юм. Ямар цагт, ямар хэмжээгээр зохицуулна гэдэгт мөн маш их ур дэм шаардагдаж байгаа юм. Америкийн хүүгийн хэмжээ буурсан нь Хятадын хүүгийн бодлогод нөлөөлж байна. Бас дотооддоо нөөцийн хэмжээг багасгаж, хэрэглээг нэмэгдүүлэхийг Хятад улс хүсэж байна. Иймээс хүүгийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөө гарах тул тал талыг бодож үзэх шаардлагатай юм гэжээ. \Пэрлаймаа,Дармаа,Буян орчуулж, Баясгалан хянав\