Сүүлийн өдрүүдөд Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхас хотод цохиж, балбачиж, дээрэмдэж, шатаасан хүчирхийлийн ноцтой гэмт ажиллагаа гарч, орон нутгийн нийгмийн дэг журам ноцтой эвдэгдсэн байна. Түвдийн Өөртөө Засах Районы дарга Чянба Пунцаг 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, хүчирхийллийн энэ ноцтой гэмт ажиллагааг Далайгийн бүлэг зохион байгуулж, хуйвалдаж, нарийн зохион төлөвлөж, өдөөн дэврээсэн бөгөөд дотоод гадаадын хагалаан бутаргах хүчин харилцан сүлбээлдэн зохиосон юм. Өнөө Лхас хотын байдал хэвийн болж, нийгмийн дэг журам тогтвортой болсон гэжээ.
Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын 17-ны өдөр хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр энэ хүчирхиллийн гэмт ажиллгааны холбогдох байдлыг танилцуулсан юм.
14-ний үдээс өмнийн 11 цагийн үеэр, хэсэг лам хувраг Лхас хотын бага Зуу хийдэд үүрэг гүйцэтгэж байсан цагдааг чулуугаар цохиж, дараа нь хэсэг балмад этгээд гудамжинд гарч, улс орныг хагалан бутаргах уриа хашгирч, цохиж балбачих, дээрмэдэж шатаах хэрэг үйлдэж, хэрэг явдал түргэн өргөжив. Хууль бус этгээд Лхас хотын гол гудамжны дэлгүүр, дунд бага сургууль, эмнэлэг, банк, цахилгаан эрчим хүч, холбооны төхөөөрмж, хэвлэл мэдээллийн газрыг цохиж балбан, булаан дэрэмдэж, цахилгаан холбооны цэг болон засгийн газрын байгууллагад дайран орж, тэрэг унааг шатааж, замын хүмүсийг зодсон байна.
Энэ хэрэг гарсны дараа Түвдийн Өөртөө Засах Район нэн даруй арга хэмжээ авч, хуулийн дагуу цохилт өгсөн байна гэж Чянба Пунцаг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Түвдийн Өөртөө Засах Район холбогдох талуудыг түргэн зохион байгуулж, гал унтраан, гэмтэж бэртсэн хүмүүсийг авран тусалсан бөгөөд сургууль, эмнэлэг, банк, засгийн газрын байгууллагын харуул хамгаалалтаа эрчимжүүлж, балмад этгээдэд хуулийн дагуу цохилт өгөв. Эдгээр арга хэмжээг авсан нь нийгмийн тогтвортой байдылг хамгаалж, улс орын хууль тогтоомжийг хамгаалж, Түвдийн үндэстнүүдийн ард түмний язгуур ашиг сонирхолыг хамгаалахын төлөө юм. Өнөө Лхас хотын байдал тогтвортой болж, нийгмийн дэг журам хэвийн байдлаа сэргээсэн байна гэжээ.
Энэ хүчирхийллийн ажиллагааны явцад, балмад этгээдүүд 210 гаруй орон сууц, дэлгүүр пүсийг галдаж, 56 авто машиныг галдаж сүйтгэсэн бөгөөд 13 гурван эгэл номхон ардын амийг хөнөөсөн байна. Чянба Пинчог хэлэхдээ, хүчирхийллийн энэ ажиллагааны явцад, балмад этгээдүүд маш харгис арга хэмжээ авсан байна. Жишээлбэл, балмад этгээдүүд нэг эгэл номхон иргэний бие дээр бинзен асгаж амьдаар нь шатааж амийг нь хөнөөсөн байна. Бас нэг үүрэг гүйцэтгэж байсан цагцааг цохиж манруулаад гуянаас нь алган чинээ мах огтолж авсан байна. Дэлхийн яамарваа нэг ардчилсан хуулийн засаглалтай орон иймэрхүү балмад хэрцгий хүчирхийллийн үйл ажиллагааг хүлцэн тэсвэрлэж чадахгүй юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ хүнд ноцтой, балмад хэрцгий гэмт ажиллагааг Далайгийн бүлэг нарийн зохион төлөвлөж үйлдсэн байна.Түүний зорилго нь улс орны хагалан бутаргаж, Түвдийн эв нягтралыг эвдэх гэсэнд оршно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Энэ хүнд ноцтой хүчирхийллийн гэмт ажиллагааг Далайгийн бүлийн зохион байгуулалттай, урьдаас төлөвлөж, нарийн зохион байгуулсан, хилийн дотно гаднын "Түвдийг тусгаар тогтонуулах" хагалан бутаргах хүчний харилцан сүлбээлдэн үйлдсэн юм. Түүний зорилго бол удалгүй Бээжинд болох гэж байгаа Олимпийн наадмын зангилагийн үед хэл ам зохиож , их сайн байдлыг эвдэхийн төлөө юм гэжээ.
Тэрээр цааш нь танилцуулж хэлэхдээ, Түвдийн Өөртөө Засах Район гэмт ажиллагад цохилт өгөх үед хариуцлагтай байр сууриар хуулийн дагуу хууль хэрэгжүүлсэн юм. Бүх явцад ямар ч хөнөөх зэвсэг хэрэглэсэнгүй юм гэжээ.
Чянба Пинчог хэлэхдээ, сүүлийн 10 гаруй жилийн турш, Хятадын засгийн газар Түвдийн ажлыг маш их хүндэтгэж, маш олон арга хэмжээ авч байгаад тухайн орон нутгийн ардын амьдралыг ихээхэн сайжруулсан юм. Түвдийн тогтвортой байдлыг эвдэж, хагалан бутаргах гэсэн ямарваа оролдлоо лавтай ялагдах болно гэжээ. \ Цэцэн, Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\
|