Сайн байцгана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Сүүлийн өдрүүдэд, зургаан жил гаран цаг хугацааг зарчуулан бэлтэгсэн Хятадын бэлэг тэмдгийн чанартай хот суурны байгуулалтын төсөл нь албан ёсоор ажиллаж байгуулж эхэлсэн бөгөөд бүх дэлхийн цар хэмжээнд ерөнхий зураг төсөв, гол барилгын хэсгийн ерөнхий сэтгэмж болон эхний үеийн байгуулалтын төсөл зэргийг цуглуулсан байна. Уг сэтгэмж, зуаг төсөв цуглуулах ажиллагаа нь "3-р сарын 1-ээс 9-р сарын 1-ний өдрүүдэд явагдах юм байна.
Хятадын соёлын бэлэг тэмдгийн чанартай хот суурны төслийг Хятадын 69 нэр төртэй шинжлэх ухаантан болон олон салбартын эх оронч жүтгэлтэд хамтран хамгийн анх дурдсан байна. Төлөвлөгөөний дагуу, уг Хятадын соёлын бэлэг тэмдгийн чанартай хот суурнийг Хятадын Шаньдүн жужийн түүхэт соёлын нэрт хот Чү фү болон Зөү чэн хоёр хотын хооронд байрлаа Жөү Лүншань ууланд байруулхаар тогтсон юм байна. Яагаад энэ газрыг сонгсон юм бий гэвэл, Хятадын соёлын үүсгэн хөгжүүлэгч Фү ши, Янь ди, Хуан Ди, Шао Хо болон Юо, Шүнь, Юй нар нь цөмөөр энэ газарт ул мөрөө үлдээсэн байна. Жөү Лүншань уулын зүүн хормойд, агуу их бичгийн сургалтан Күн Зи мэндэлж, баруун хормойд нь бичгийн сургалын бас нэгэн чухал хүн болох Мэн Зи мэлдэлсэн юм байна, энэхүү газар дахь маш олон эртний гэр барилга, хууч дурсгалын зүйлс нь нэгэнт Хятадын соёлын чухал бэлэг тэмдэг болсон байна.
Жөү Лүншань уул нь арван гурван оргилтай байж, 5 километр сунан үргэлжилсэн байдаг. Энд олон арван гайхамшигт үлгэр домогтойгоор барахгүй, ууланд нь бас их олон уламжлалт соёл урлагийн зүйлс хадгалагдаж байдаг.
Уг раион бол бичгийн сургалтны соёл үүссэн газар мөн, бичгийн сургалтны соёл нь эндээс даян дэлхийд уламжлагдан тархасан байна. Танилцуулснаар, Хятадын соёлын бэлэг тэмдгийн чанартай хот суурин нь зөвхөн Күн Зи болон Мэн Зигийн үүдэн хөгжүүлсэн соёлыг харуулан төлөөлөх л төдийгүй, бас 56 үндэстэн яснуудын соёлын гол чухал хэлбэр маягийг цөмөөр нь дэлгэн харуулах юм байна. Тэрээр Хятадын үндэстэнүүдийн хамтын үзэл бодол болон гоо сайхны дур хөөцөлдлийг бүрэн бүтэн харуулж, эртний гоо зүй, орчин үеийн гоо зүй болон үндэстэн ястан, дэлхийн чанартай соёл боловсныг хүмүүсэд таниулж мэдрүүлэх юм байна.
Хятадын нэрт эрдэмтэн багш, БХАТИХ-ын байнгын хорооны даргын орлогч Шүй Жялү хэлэхдээ:
"Хятадын соёл урлагийн зүйлс нь их элбэг баялаг байдаг, үүнд гүн зузаан түүхэн бичиг материал байгаагын зэрэгцээ, бас тоолоод барашгүй олон арван дурсгалт зүйлс байдаг. Хятадын үндэстэн ястнууд гэсэнгүй, гадаадад байгаа цагаачид гэсэнгүй, мөн гадаадын хүмүүс Хятадад ирбэл, нэг л дор хэчинээн жилийн соёлыг мэдэж таниж амжихгүй юм, тэгвэл Хятадын соёл гэж юу бэ? Цагаан хэрэм, эсвэл цэрэг морны хүүхэлтэй юм уу? Миний хүсэж байгаагаар, 300 шоо дөрвөлжин метрийн газар дээр, ямар ч нэгэн хүн, гурвахан хоног суугаад Хятадын соёл гэдэг чинь ийм юм байна гэж хэлхийг хүснэ гэжээ."\Хүчит редакторлон бичив\
|