• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 16:14:31    
Жянсү мужийн Жиньтань хотынхон хөдөө нутгийн сурагчдад чанартай боловсрол олгохын тулд уйгагүй хөдөлмөрлөж байна

Хятадын Олон Улсын Радио

     Эдийн засаг, нийгмийн хөгжил тэнцүүргүй байгаагийн улмаас Хятадын хөдөө нутгууд нь сургууль эрхлэх нөхцөл тааруухан, багшийн боловсролын төвшин харьцангуй доор зэрэг асуудалтай тулгарсаар ирсэн билээ. Тэндэхийн хүүхдүүдэд хотын хүхдүүдтэй нэгэн адил чанартай боловсрол олгохын тулд, Хятадын орон нутгийн Засгийн газрууд судалгаа шинжилгээ хийсэн юм.

      Эдийн засгийн хөгжил нэлээд түргэн хотын байдалтай зэрэгцүүлэхэд, хөдөө нутгийн сургуулийн байшин барилга, тоног төхөөрөмж нь маш хоцрогдонгуй байсаар ирсэн байна. Хөдөө нутгийн хүүхдүүдэд хотын хүүхдүүдтэй адил зэргийн броловсрол олгохын төлөө, Жянсү мужийн Жиньтань хотынхон сүүлийн жилүүдэд хөдөө нутгийн сургуульд үзүүлэх хөрөнгө мөнгөний туслалцаагаа нэмэгдүүлэн, шинэ хичээлийн байр барих, дотуур байрыг засан сэлэх, хичээл сургалтын тоног төхөөрөмж нэмэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан юм.

     Жиньтань хотын Яньтөү гэдэг бага, анх дунд сургуулийг хавсаргасан тосгоны сургуультай сурвалжлагч танилцсан билээ. Сүүлийн 2 жилд уг сургуульд Засгийн газраас нь 8 сая шахам юаний хөрөнгө оруулан, орчин ахуй, тоног төхөөрөмж, хичээл сургалтын нөхцөл боломж зэргийг нь тохижуулснаар, өнөө уг сургуулийн хичээл сургалтын чанарын түвшин нь Жянсү мужийн хэмжээнд тэргүүлэх эгнээнд орж байгаа аж. Яньтөү туршилтын сургуулийн захирал Хэ Шяохэй хэлэхдээ: "Манай сургуулийн сургалт, заах аргын чанарын түвшин жил дараалан дээшилж, 2007 онд өндөр зэргийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтад сурагчдын дэвшсэн хэмжээ 90 хувьд хүрч, түүний дотор 40 хувь нь гол гол дунд сургуульд элсэгдэж, сургалтын чанарын түвшнийг хотжуулах гэсэн урьдчилсан зорилтдоо хүрсэн байна" гэлээ.

      Байшин барилга зэргээс гадна, Жиньтань хотын хөдөө нутгийн сургуулиуд бас хотын сургуулийн тэргүүний үзэл ойлгогдохуунаас нааштай суралцан, сурагчийн авъяас чадвар, дур сонирхолд нь үндэслэн, олон төрлийн хичээл нээсэн байна. Жиньтань хотын Байта бага сургуулийн цаасан хайчилбарын хичээл нь сурагчдын сонирхлыг маш их татаж байдаг. Уг сургуулийн дүрслэх урлагийн багш Цао Юйжяо хэлэхдээ: "Манай сургуулийн цаасан хайчилбарын хичээлийн сургалт нь хэсэг бусаг байдлаар эхэлсэн бөгөөд урлагийн боловсролын онцлогийг бүрдүүлж, түүнээсээ цаашид өгсөөд цаасан хайчилбарын соёлын онцлог бүхий боловсролын хөгжлийн явцыг өнгөрүүлсэн юм" гэжээ.

     Хөдөө нутгийн сургуулийн түргэн хөгжихөд тус дөхөм үзүүлэхийн тулд, Жиньтань хотынхон бас хотын багш нартай солилцоо хийх ажиллагаа зохион явуулсан байна. Жиньтань хотын Боловсролын газрын дарга Ли Да хэлэхдээ: "Хот хөдөөгийн сургуулиудын хөгжил тэнцвэргүй байгаагийн маш чухал нэгэн зүйл бол багш нарын эгнээний байгуулалт тэнцүүргүй байгаа явдал вм. Жил болгон зохих тооны шилдэг багш нараа хөдөө нутагт ажиллуулан 1 жилийн хугацаатай сургалтын ажилд оролцуулж, хөдөө нутгийн заавал сургах боловсролын шатны сургуулиудын багш нарын эгнээний байгуулалтыг эрчимжүүлэхийг бид хот дүүргийн нэрт сургуулиудад шаардаж байгаа юм" гэлээ.

     Жиньтань хотын заан сургалтын энэхүү арга зам нь Хятадын орон нутгуудын заан сургалтын хөгжлийн тойм төрх юм. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас санхүүжүүлэх, сургууль эрхлэх нөхцөл боломжийг нь сайжруулах, бага, дунд сургуулиудын багш нарын бэлтгэл сургалт хийх, хөдөө нутгийн багш нарын ажлын болон амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, хөдөө нутгийн заан сургалтын агуулгад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээнүүдийн авсан бөгөөд бас хөдөө нутгийн заавал сургах шатны хүүхдүүдийг сургалтын сул төлбөр төлөх, сурах бичгийн төлбөр төлөхөөс чөлөөлж, амьдрал ядуу гэр бүлийн хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг олгож, хөдөө нутгийн хүүхдийн сургуульд орох хувь хэмжээг дээшлүүлсэн юм. Ирээдүйд Хятадын Засгийн газар боловсролын салбарт оруулалт хийхдээ хөдөө нутгийн заавал сургах шатны боловсролыг цаашид түлхүү харгалзан үзэж, хөдөө нутгийн бүх хүүхдийг сургуульд суралцуулахыг баталгаажуулна.