Хятадын 11-р сонгуулийн бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурл-ын анхдугаар чуулган 18-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр Бээжинд дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Тэрээр хэлэхдээ, би үүргэт ажлын 5 жилийн хугацаандаа, Хятадын эдийн засгийг нэн ихэр хөгжүүлж, ард түмний амьдралыг нэн ихээр дээшлүүлж, нийгмийн дэвшлийг нэн ихээр ахиулж, Хятадын өөрчлөлт нээлтийн ажлыг нэн ихээр хөгжүүлнэ гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, ирэх 5 жилд, Хятад улс эдийн засгаа тогтвортой, нэлээд түргэн хөгжүүлж, хөдөө аж ахуйг дорбитой эрчимжүүлж, ажлын байраар хангах нааштай бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, экологийн орчин ахуйг тодорхой сайжруулан, ажилгүйдэл, нийгмийн амьжиргааны доод төвшний баталгаа, эм эмнэлэг зэргээр гол агуулгаа болгосон нийгмийн баталгааны тогтолцоог тогтооно гэжээ.
Эдийн засгийн хөгжлийн тухай ярих үе, Вэнь Жябао хэлэхдээ, юмны үнэ хэт түргэн өсөхийг тогтоон барьж, инфляцийг дарах гэсэн бол Засгийн газрын энэ оны ажлын тэргүүн чухал үүрэг мөн гэжээ. Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын Засгийн газар энэ зорилтыг дэвшүүлсэн нь үндэслэлтэй юм гэжээ.
"Өнөө, манай орны үр тарианы хадгаламж мөн 150 сая тонноос 200 сая тоннын хооронд байж, аж үйлдвэрийн гол гол бүтээгдэхүүний хангалт нь эрэлтээс их байгаа байдал өөрчлөгдөөгүй байна. Төрийн бодлого зөв, арга хэмжээ эрчтэй байдаг л юм бол, бид юмны үнэ хэт түргэн өсөх байдлыг тогтоон барьж чадах юм" гэж тэр тэмдэглэжээ.
Инфляцийг дарахын зэрэгцээ, эдийн засгийг хөгжүүлэх болон инфляцийг дарах хоорондын тэнцүүрт цэгийг хайж олох хэрэгтэй гэж Вэнь Жябао бас илэрхийлсэн байна.
Түвдийн Лхас хотод гарсан цохиж балавчиж, булаан дээрэмдэж, галдан шатаасан хэрэг нь ч Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн анхаарлын төд орсон асуудал байлаа. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: энэ хэргийг Далайн ламын бүлэглэл зохион байгуулалттай, урьдаас төлөвлөгөөтэйгээр нарийн зохион байгуулж, өдөөн дэвэргээснийг бодит хэрэг бүрэн гэрчилж байна. Энэ үйл хэрэг нь Лхасын нийгмийн хэвийн дэг журмыг ночтой эвдэлж, Лхасын ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг маш ихээр хохироосон байна. Орон нутгийн Засгийн газар болон холбогдох салбарынхан үндсэн хууль болон хууль дүрмийн дагуу, хүлээцтэй байр суурь авч, уг хэргийг түргэн түвшитгэж, Лхас болон Түвдийн үндэстнүүдийн ард түмний ашиг сонирхолыг хамгаалсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Лхас хотод гарсан энэ хэргийг үндсэнд нь түвшитгэсэн. Лхас нь эрхбиш нээлттэй байх юм, Хятад улс гадаадын хэвлэл мэдээллийнхнийг зохион байгуулж, газар дээр нь танилцуулахыг судлах болно гэлээ.
"Түвд энх тайвнаар чөлөөлөгдөж, ардчилсан өөрчлөлт хийснээс одоод хүртэл, Түвд дэвшин хөгжиж ирсэн юм. Хятадын Засгийн газар Түвдийн соёлыг устгаж байна гэдэг нь тэр чигээрээ худал яриа юм. Бид Түвдийн тогтвортой байдлыг хамгаалах, нийгмийн хэвийн дэг журмыг сахиулах хүчин чадалтай юм. Бид Түвдийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг цаашид дэмжиж, Түвдийн үндэстнүүдийн ард түмний амьжиргааг дээшлүүлж, Түвдийн соёл, экологийн орчныг хамгаалах болно. Энэ байр суурь бол эрс хэлбэрэлтгүй юм гэж тэр илэрхийлжээ Тайваний асуудлын тухай Вэнь Жябао хэлэхдээ, "НҮБ-д элсэх санал хураалт"-ын ажиллагааг Тайвань хийж байгааг Хятад улс эсэргүүцэж байгаа нь ийм учир шалтгаантай юм: хэрэв иймэрхүү зорилт биелэгдэх юм бол, Тайвань болон эх газар нь нэг л Хятад улсад харьяалагддаг өнөөгийн байдал өөрчлөгдөж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаанд гарцаагүй нөлөөлж, Тайваний хоолойн хоёр эргийн ард түмний язгуур ашиг сонирхолыг хохироож, Тайваний хоолойн хоёр эргийн байдлыг гарцаагүй хурцдуулж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван байдал цаашлаад Азиь Номхон далайн бүс нутгийн энх тайван байдлыг эвдэн бусниулах юм. Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хоёр эргийн хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх гэсэн бол хоёр эргийн харилцааны гол агуулга болох ёстой гэжээ.
"Нэг Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн угтвар нөхцөлд, хоёр эргийн энхийн хэлэлцээг эртхэн сэргээж, хоёр эргийн дайсагнасан байдлыг эцэс болгох гэх зэрэг ямар ч асуудлуудыг бүр авч хэлэлцэж болно гэж хүсч байгаагаа би онцолж байна" гэж Ерөнхий сайд тэмдэглэжээ.
Олимпийн наадмыг улс төржүүлж, Бээжингийн олимпийг хориглохоор өрнөдын зарим хүмүүсийн оролдож байгаатай холбогдуулан, Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улсад Олимпийн наадмыг зохион явуулах нь даян дэлхийн ард түмний том үйл хэрэг юм, Олимпийн наадмын зорилтыг мөрдөхөөс биш, Олимпийн наадмыг улс төржүүлж болохгүй гэжээ.
"Хятад улс Олимпийн наадмыг зохион явуулахаар дамжин, олон улс орнуудтай найрамдал, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхыг хүсэж байна. Олимпийн наадмыг сайтар зохион явуулж, тамирчид болон дэлхийн ард түмэн сэтгэл ханамжтай байлгахыг хүсэж байна. Гэвч Хятад улс бол хөгжсөн орон биш, бидний бэлтгэл ажлын талаар ямар нэгэн асуудал оршиж болзошгүй юм. Олимпийн наадмыг сайн зохион явуулах гэсэн Хятадын ард түмний санаа сэтгэл бол чин үнэнч юм гэж тэр тэмдэглэжээ. \Пэрлаймаа, Баясгалан, Буян нар орчуулж, О.Дарамбазар хянав.\
|