ҮНБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Дарфурын асуудлаарх тусгай элч Жен Елиассон болон Африкийн холбооны Дарфурын асуудлаарх тусгай элч Салим Ахмед Салимын хамтран зохион байгуулсан Дарфурын асуудлыг зохицуулах тухай албаны бус зөвшилцөөн 18-ны өдөр Швейцарын Женевд өндөрлөсөн байна. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэг Дарфурын асуудлын өнөөгийн мухардмал байдлыг эцэс болгож, улс төрийн ахицыг түлхэн ахиулж, бодитой ахиц хийхийн төлөө хийж байгаа шинэ хүчин чармайлт болох юм.
НҮБ болон Африкийн холбоо нь Суданы Дарфурын асуудлыг улс төрөөр эв зүйтэй зохицуулах явцыг удирдаж байгаа юм. Африкийн холбооны Дарфурын асуудлаарх тусгай элч Салим зөвшилцөөн дээр үг хэлэхдээ, Дарфурын асуудлын улс төрийн эедлын ахицад өнөө бас маш олон хүчир асуудал тулгарч байна, бүх байдал өөдрөг биш байна гэжээ. Энэ удаагийн зөвшилцөөн нь Дарфурын асуудлын улс төрийн ахицад цагийн хуваар тогтоосон эсхийн тухай тэрээр хэлэхдээ,
Хамгийн чухал нь 6-р сар юм уу, 9-р сарын эцсийн цаг хугацаа буюу цагийн хуваар тогтоох асуудал биш, хамгийн чухал нь өнөөдөр бид бүхэн энд хуран цугларч, бүх ажиглагчид болон олон улсын түншүүд улс төрийн эедлийн аргаар Дарфурын асуудлыг зохицуулах ёстой гэж үзэж байгаа болно гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Дарфурын асуудлаарх тусгай элч Жен Елиассон Дарфурын асуудлын улс төрийн ахицыг түргэтгэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Зөвшилцөөнд оролцсон олон талууд Дарфурын асуудлын улс төрийн ахицыг түргэтгэх ёстой гэсэн нийтлэг ойлголтод хүрэв. Үүний зэрэгцээ бид бас энэхүү улс төрийн ахицад олон ниймийн байгууллага, аймаг бүлгийн ахлагч, эмэгтэйчүүдийн байгууллага, тэрчлэн эдийн засгийн зүтгэлтэд зэрэг олон талын этгээдүүд оролцсон байх ёстой гэж үзэж байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэг Дарфурын хямарлыг зохицуулахын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргав. Хятадын засгийн газрын Дарфурын асуудлаарх тусгай төлөөлөгч Лю Гүйжинь Хятадын засгийн газрын хийсэн ажлыг танилцуулж хэлэхдээ,
НҮБ—Африкийн энхийг дэмжин сахиулах холимог хүчнийг Суданы засгийн газраар хүлээлгэн авуулахын төлөө, Хятад улс их олон ажил хийсэн юм. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс гадна, Хятад улс нь Дарфурт энхийг дэмжин сахиулах хүчин илгээсэн Африкаас гаднах ганц орон байгаа юм. Энхийг дэмжин сахиулах хүчин тэнд очоод удаагүй боловч, үр ашигтай ажил хийж, НҮБ-ын өндөр үнэлгээг хүлээсэн бөгөөд Суданы засгийн газар, ард түмний халуун сайшаалыг хүлээсэн байна. Хятадын засгийн газар Дарфурт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар их олон ажил хийж, зөвхөн өнгөрсөн нэг жилд бид 80 сая юаний эд бодис өгсөн юм гэжээ. Дарфурын асуудлыг буурь суурьтай, бүх талаар зохицуулахын төлөө Хятад улс чармайж байна. Энэ асуудлаар Хятад улс хувийн ашиг хайгаагүй гэж Лю Гүйжинь илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, бид Дарфурын асуудлыг буурь суурьтай зохицуулахын төлөө чармайж байна, энэ нь Хятадын Африк зэрэг хөгжиж байгаа орнуудын тухай бодлоготой нийцэж байгаа юм. Бид Суданы энх тайван хөгжлийн төлөө, асуудлыг зохицуулахын төлөө хувь нэмэр, хүчин чармайлтаа гаргахад бэлэн байна гэжээ.
Дарфурын асуудлыг зохицуулах үйл явцад Хятадын гүйцэтгэж байгаа үүргийг Африкийн тусгай элч Салим өндрөөр үнэлсэн байна. \ Г.Сайн-Өлзий, Цэцэн орчуулж, Буян хянав\
|