"Уламжлалт эмнэлэг гэж үнэхээр гайхамшигтай байна аа, би үе гишүүний урхаг өвчинтэй, олон зүйлийн эм уусан ч тус дэм болоогүй, сүүлээр нь Хөххот-д ирж мэс засал хийлгээд одоо бүр илрай болсон оо, залгаад хоёр жил эмчилүүлбэл бүр сайн болох юм гэнэ. " гэж Монгол Улсаас ирж Өвөр Монголын Хятад Монгол Эмнэлгийн Хороонд эмчилгаа хйилгэсэн Дарханбат гуй яриж байлаа. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын харилцаа өрнөхийн дагуу Өвөр Монголд ирэх Монгол Улсын иргэд улам олширч, зөвхөн нодинон жилд Монгнол Улсын 10 мянгаад өвчөтөн Хөххотод ирж эмчилүүлсэн байна.
Сүүлийн жилээс манай орны олонхи эмнэлэгийн хороо эмчилгээний чанар чансаагаа чармайн дээшлүүлэхийн дагуу, ялангуяа Монгол Улсаас залгаа ирж байгаа өвчтөнд нэн сайн үйлчилэхийн төлөө хятад, монгол хэлтэй эмч сувилагчийг ихээр уриж хэрглэсэн бөгөөд бас эмнэлэгтээ асууж лавлах тусгай үйлчилгээний газар байгуулж, тэндээ монгол эмч тохируулж харилцан ойлголцон нэвтрэхэд дөхөм үзүүлсэн бөгөөд онгоцны буудал, галт тэргний өртөөгөөс тосч хүргэх зэрэг шуурхай үйлчилгээ хангасан байна. Мөн ч өвчтөнтэй холбоо авах тусгай утас тохируулсан байдгаас эмчилгээ хийлгээд улстаа буцасан хүмүүс шууд утасаар өвчний байдлаа асуун лавлах боломжтой юм.
Дээр зууны ерээд оноос эхлээд, Өвөр Монголын Хятад Монгол Эмнэлгийн Хороо нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлснээс Монгол Улсын эмч нар жил бүр тус эмнэлгийн хороонд ирж, мөнгөн зүү хатгах, соруул тавих зэрэг уламжлалт эмнэлгийн талаар мэрэгжлээ дээшлүүдэг байна. 2005-онд Өвөр Монголын Эмнэлгийн Дээд Сургуулийн Ардын эмнэлгийн хороо болон Монгол улсын 7 эмнэлгийн хороотой хамтран ажиллах гэрээ тогтож, мэгжил, эмчилгээ зэрэг талаар солиллцоо хийсэн ба Монгол Улсын гэрээ тогтсон уг 7 эмнэлгийн хороогоос өвчтөн шилжиж ирвэл эмчилгээний зардал төлбөрийг нь 10%-аар бууруулж, хөнгөлөлт үзүүлэн, тэрчлэн өвчтний байдлыг факсаар харилцан солилцох буюу хамгийн тохиромжтой эмчилгээ хийдэг. Эмнэлгийн хороо нь өвчөтөний орын талаар ихээр сэлбэн засаж, Монгол Улсын өвчөтөнд зориулсан одон дэсийн өвчтөний байрь гаргасан байлаа.
2007-онд монгол эмнэлэгээр голлуулсан Өвөр Монголын Хятад Монгол Эмнэлэгийн хорооны үүдэн эмнэлэгт 2000 шахам Монгол Улсын өвчөтөн эмчилгээ хийлгэж, 400 илүү өвчөтөн эмнэлгэд сууж эмчилүүлсэн байна. Энэ тухай Өвөр Монголын Хятад Монгол Эмнэлгийн хорооны эмчилгээг удирдах тасгийн эрхлэгч эмч Цэцэнгээ ингэж ярилаа: "монголчууд уламжлалт монгол эмнэлгийг үнэн сэтгэлээсээ шүтэн биширч, монгол эмнэлгийг цол байгалилиг, биед хоргүй эмчилгээн гэж үзэдэг. Европ эмд харшилдах зүйл, хортогдох гаж үйлдэл олон тул удаан хэрэглэхэд ашиггүй, монгол хүний амьдралын зан дадгал, цаг уурын хүйтэн чийглэгээс болж удаан чанартай үе гишүүний өвчин, элэг сүсний өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд нэрвэгсэд олон байдаг. Эдгээр архаг гэмийг уламжлалт монгол эмнэлэгээр архаг үлдээхгүй арилгаж чадна" гэж тайлбарлаж хэллээ.
Өнөө цагийн тэрүүний мэргэжилтэй уусан нэгдсэн уламжлалт монгол эм эмнэлэг нь олон монголчуудынхаа таашаалыг олж буй. Өвөр Монголын Эмнэлгийн Дээд Сургуулын Харьяат Эмнэлгийн Хорооны монгол эмнэлгийн тасгийн эрхлэгч эмч Өөдөн: "надад Монгол Улсын өвчтөнд зориулсан хувь хүний сүлжээ буй, тавдэх өдрийн орой болгон би сүлжээнд холбогдож тэдний асуултад зөвлөгөө өгдөг, манай тасгийнханы гар утасны дугаар бүр сүлжээн дээр байж, Монгол Улсын өвчөтөн бидэнтай шууд холбоо бариж чаддаг. Уламжлалт монгол эмнэлэгийн гайхамшиг, мэргэжлийн өндөр хэр төвшин болон шилдэг боловсон үйлчилгээгээс болж, Монгол Улсын өвчөтөн олширсон байна" гэж яриж байлаа.
|