• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-19 18:28:09    
"Наран тойрог" 9 дэх дугаар

Хятадын Олон Улсын Радио

     "Наран тойрог" нэвтрүүлэг өмнөх дугаартаа "Зам хөгжил, дэвшил авч ирдэг" гээд их өргөн цар хүрээтэй, далайцтай сэтгэж, хамгийн сүүлийн үеийн баримтаар жишээлэх нэг үгээр хэлэхэд Дуусашгүй мөнхөд үргэлжилж, цаг тутам баяжиж байх сэдвийг сонгож эхний шангаа татсан юм. Хөгжил авч ирдэг "Зам" гэхээр аливаа улс орны бүх л салбарын дэвшил, цэцэглэлийг хөдөө тосгон, суурин хот, улс хооронд "ХҮРГЭДЭГ" авто, төмөр, агаарын, усан гээд олон төрлийн замыг ярихаас гадна бас тэр замаар нөгөө хөгжил, дэвшил, цэцэглэлийг "ТЭЭВЭРЛЭДЭГ" авто машин, галт тэрэг, нисэх болон усан онгоцын үйлдвэрлэл, зах зээлийн хэрэгцээ, өнөө цагийн шаардлага, гадаад дотоод худалдаа, түүний хөгжил, хэтийн төлвийн талаар ярих хэрэгтэй болох, ийм маньд ахадсан том сэдвийг хөндсөн юм. Гэлээ гээд яахав. Нэгэнт эхэлсэн хойно.

      Дуусашгүй сэдвийн "Дусал" үргэлжлэл.

     Хятадын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс эрхлэн гаргадаг "Солонго" сэтгүүлийн 2007 оны 12 дугаарт нийтлэгдсэн "Хятадын экспортын хэмжээ нэмэгдэж байна" өгүүлэлд "2007 оны эхний 7-н сард Хятадын авто машин болон түүний сэлбэгийн экспорт 12,62 тэрбум ам доллар буюу 4,78 хувиар өсөж энэ нь 2006 оны бүтэн жилийн нийт экспортын дүнд ойртсонг бид өмнөх нэвтрүүлгээрээ дурьдаж байсан. Мөн Монголын МОНЦАМЭ агентлаги 2008 оны 1-р сарын 15 өдөр гадаад үйл явдлын мэдээндээ "БНХАУ автомашины үйлдвэрлэлийн салбарт байр сууриа итгэлтэй олж,дэлхийн тэргүүлэх 3 орны тоонд багтаж, үйлдвэрлэл болон худалдаа бараг 22 хувиар өссөн" гэж тэмдэглэсэнг ч бас өгүүлсэн. Нэгэнт автомашины үйлдвэрлэл, худалдаа нэг жилийн дотор ийм өндөр хувиар нэмэгдсэн болохоор энэ салбарын экспорт, импортийн талаар дараагийн дугаараар ярина гээд шинээр барьж байгуулж байгаа авто болоод төмөр замын байгууламжийн талаар дагнан өгүүлж билээ.

     Ер нь 2007 онд Хятад улс нийт 610 мянган автомашин экспортолсон бөгөөд энэ нь 2006 оныхоос даруй 80 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Үүнээс бие даасан брэндтэй суудлын автомашин олон улсын зах зээл дээрх урьд олж авсан байр сууриа улам нэмэгдүүлж өнгөрсөн онд 190 мянгыг экспортолсон ажээ. Энэ нь 2006 оныхоос 100 хувиар нэмэгдсэн байгаа нь тус улсын Гаалийн хамгийн сүүлийн шинэ мэдээллээс харагдаж байгаа юм. Тус улсын Чери, Геели, Брилианс зэрэг суудлын автомашины үйлдвэрүүд 2007 онд экспортолсон тэрэгнийхээ тоогоор улсдаа толгой цохиж явна. Сонсогч таньд энд сонирхолтой байж болох нэг мэдээллийг одоо хүргэх гэж байна. 2007 онд 190 мянган суудлын авто машин экспортоор гадагш нь гаргасан БНХАУ маань өнгөрсөн онд 140 мянган суудлын авто машин импортоор оруулж иржээ. Энэ нь өмнөх 2006 оныхоосоо 25 гаран хувиар нэмэгдсэнг харуулж байгаа үзүүлэлт ажээ. Хятадын гаалынхны сүүлийн үед нийтэлсэн дүн бүртгэлийн мэдээнээс үзвэл 2007 онд Хятад улсын импортоор оруулж ирсэн нийт суудлын машины 80 орчим хувийг Герман, Япон, Америкийн тэргүүд эзэлсэн байх юм. Дотор нь задлаад харвал дээрх хугацаанд Хятадын хотын хөдөлгөөнд Германд үйлдвэрлэсэн 63800 суудлын тэрэг оролцох болсон нь 2007 онд гаднаас оруулж ирсэн нийт суудлын тэргэний 46 хувийг эзэлж байгаа ажээ. Мөн өнгөрсөн жил Хятадын иргэд Японоос оруулж ирсэн 29700, Америкаас авчирсан 18000 тэргээрээ гангарч их хотуудын замын ачааллыг нэмэлцэж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд зарим хотын замын ачаалал эрс нэмэгдлээ гэж оршин суугчид ярих болж. Тэгээд ч 8 оны 8-р сарын 8-ны өдөр 8-н цагаас гэсэн бэлигтэй сайн 8-ын тоонуудыг давхцуулж сүрлэг нээлтийн ёслолоо сүр жавхлантай хийх зуны олимпийн наадмын үеэр Бээжин хот дэндүү ихэдсэн суудлын авто машиныхаа хөдөлгөөнд оролцох тоог хязгаарлана гэсэн мэдээлэл байдаг. 2007 онд Хятад улсын авто машин болон түүний эд ангийн импорт 26 тэрбум ам долларт хүрчээ. Уг бүртгэлээс үзэхэд өнгөрсөн онд нийт 18-н улс орон бүс нутгаас тус тус 100 сая гаруй ам долларын авто машины бүтээгдэхүүн импортолжээ.Үүний эхний аравт Япон, Герман, АНУ, БНСУ, Их Британи, Словак, Унгар, Шведи, Мексик орсон байна. Үүнийг өмнөх 2006 онтой харьцуулбал БНСУ, Францаас импортоор авах хэмжээ буурч, бусад орноос оруулах тоо нэмэгдсэн байгаагийн дотор Словак, Унгараас оруулж ирсэн машин тэрэгний хэмжээ ихээхэн өсчээ. Ер нь аль ч орны иргэд өнгө үзэмж сайтай, хурд ихтэй, шатахууун түлш бага хэрэглэх нэг үгээр хэлэхэд хамгийн чанартай төмөр хүлгийг эдэлдэг болсон цаг. Ийм цаг үед Хятад улсын үйлдвэрлэсэн төмөр хүлэг гадаадын эрхмүүдийн сонирхлыг татаж байна гэдэг нэр төрийн хэрэг. Бас Хятадын ард иргэд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлсэн орнуудын нүүр царай, нэрийн хуудас - тэргүүдийг унадаг болсон нь бас л амьдралын түвшин ямар хэмжээнд хүрснийг харуулж байгаа нь энэ.

     Суудлын автомашины тухай товчхон өгүүлэхэд ийм. Харин Оросод том оврын ачааны авто машиныг тус улсаас оруулах нь сүүлийн 3-н жил дараалан нэмэгдэж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээнээс харвал 2004 оноос Хятадад үйлдвэрлэсэн машиныг Оросод албан ёсоор оруулж эхэлсэн бөгөөд тухайн жил ердөө 350 гаранг худалдан авч байсан бол 2006 онд импортоор оруулах хэмжээ нь эхний жилийнхтэй харьцуулахад хэд дахин өсөөд 22 мянгаас давсан гэж дуулддаг. Гэтэл өнгөрсөн оны эхний хагас гэхэд л Хятадаас Орост гаргасан автомашин хэд дахин нэмэгдсэн гээд байгаа 2006 оныхыгоо давчихсан байлаа. Мөн 2007 оны эхний хагаст Хятадад үйлдвэрлэсэн Хово маркийн том оврын ачааны машины Орост борлогдсон тоо нь энэ хугацаанд тус орны нийт импортоор оруулсан улсуудын дунд 2-рт бичигдлээ гэнэ.

     Хятад улс хэрэглээний албан татвар, хураамжийг өсгөх зэргийн арга хэмжээ авч бензин их хэрэглэдэг, нүүрс хүчлийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг бартаат замд унахад зориулалттай машин унахыг хориглож байгаа боловч Гаалийн ерөнхий газрын мэдээнэээс үзэхэд, 2ОО7 онд хориглоод байгаа дээрх тэрэгний гадаад орнуудаас худалдан авсан хэмжээ нь урьд өмнө байгаагүйгээр өсч 142 мянга 200 бүртгэгдсэн нь өнгөрсөн онд импортоор оруулсан нийт машины 45 гаруй хувийг эзэлж байсан ажээ. Уг бүртгэлээс харахад эдгээр машиныг голдуу Японоос оруулах байдаг гэнэ. Тус улсаас оруулсан автомашин нийт импортын тэрэгний тал орчим хувийг эзэлж байгааг Синьвхуа агентлаг 2008 оны 2-р сарын 8-ны өдөр мэдээлж байсан юм. БНХАУ-ын 2007 оны автомашины экспорт, импортын хамгийн сүүлийн үед нийтлэгдсэн мэдээ мэдээлээс иш татан товч өгүүллээ. ДХБ-д тус улс элссэнээс хойш, Хятадын автомашины экспорт жилд дунджаар 95,6 хувиар өсөх байдал ажиглагдсан хэдий ч энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага хэтэрхий олон, экспортын дэг журам замбараагүйн улмаас сөрөг өрсөлдөөн, экспортын үр өгөөж хүссэн хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол улам ихсэх хандлагатай болсон үед уг асуудлыг эрүүлжүүлэх зорилгоор Худалдааны зэрэг 5 яам, хороод хамтран "Мэдэгдэл" гаргаж, өнгөрсөн оны 3-р сарын 1-ээс мөрдүүлсэн ажээ. Уг "Мэдэгдэл" хэрэгжиж эхэлснээс хойш, бүх Хятадын 800 гаруй аж ахуйн нэгж автомашин экспортлох зах зээлээс ухарч , ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага 2006 оны 3-ны 1-д хүрэхгүй боллоо гэж Хятадын ӨМӨЗО-ны "Солонго" сэтгүүл өнгөрсөн оны 12 дахь дугаартаа тэмдэглэсэн бий. Үүний үр дүнд автомашины экспортын хэмжээ нь тогтвортой, түргэн хурдацтай өсөж, өнгөрсөн оны эхний 7-н сард автомашины аж ахуйн нэгжийн экспортын дундаж хэмжээ нь 2006 оны эхний 7-н сард 1,6 сая ам доллар байсан бол нэг жилийн дараа 10,5 сая ам доллар болж, цар хүрээ нь ч нэмэгджээ. Экспортын мөнгөний өсөлт нь экспортын тооны өсөлтөөс ихээсэн давсан үзүүлэлт анх удаа гарсан бөгөөд автомашины экспортын дундаж үнэ 25 хувиар өсчээ.
Төгсгөл хөгжим

      "Наран тойрог" нэвтрүүлэг 9 дэх дугаараараа "Дуусашгүй сэдэвт нэмэрлэх дусал" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба, найруулагч