Саяхан Түвдийн Лхас хотод гарсан зодож балбачин булаан дээрэмдэж галдаж шатаасан хүчирхийллийн гэмт хэргийг Түвдийн нэрт зүтгэлтэн, Хятадын ТӨЗР-ын хөгжлийн зөвлөлгөө өгөх комиссын хүндэт эрхлэгч Рэди 19-ны өдөр Бээжинд үг хэлж хатуу зэмлэн буруушаасан банйа.
Рэди тэмдэглэхдээ, туйлын цөөн тооны хууль бус этгээдийн энэ удаа үйлдсэн зодож балбачин булаан дээрэмдэж галдаж шатаасан ажиллагааг бол хилийн чана дахь Далайн хагалан бутаргаах бүлгийнхэн төлөвлөн дэврээсэн нийгмийн дэг журмийг хүнд ноцтой эвдэн бусниулсан хүчирхийллийн гэмт хэрэг мөн, энэ нь ард олны амьдрал болон эд хөрөнгөд маш их гарз учруулж, Түвдийн нийгмийн дэг журам болон нийгмийн амгалан тогтуун байхыг ноцтой нөлөөлсөн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Далайн бүлгийн эвдэн бусниулах ажиллагаа ер зогсоогүй гэснийг энэ хэрэг дахин харууллаа. Түүний зорилго нь эмзэг үед хэрэг өдөөж, Бээжингийн Олимпын наадмыг харшлан, Хятадын амгалан тайван эе зохицонгуй байдлыг эвдэхийн төлөө юм. Сүүлийн үе өрнөдийн зарим улс төрийн завшигч болон хэвлэл мэдээлэлийнхэн ахин дахин дэврээн чалчиж, энэ удаагийн хэргийн үнэн байдлыг ойшоохгүй, хар цагааныг хутгаж, зодож балбачин булаан дээрэмдэж галдаж шатаасан хүчирхийллийн гэмт хэргийг энхийн сүр үзүүлсэн жагсаал гэж дүрслэн хэлж байна гэжээ. Энэ тухай Рэди хэлэхдээ, дэлхий дээр ямар нэг орон ямар ч засгийн газар гэсэнгүй, Лхас хотод гарсан иймэрхүү зодож балбачин булаан дээрэмдэж галдаж шатаасан хэрэгт, ард олны амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хайхрахгүй хаяанд нь хаяхгүй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав\
|