Манай нэвтрүүлгийг байнга сонсдог сонсогчдын дотор хятад хэл сурах сонирхолтой хүмүүс их олон байдаг. Тиймээс эдгээр сонсогчиддоо зориулж "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" гэсэн сүлжээн дээрх хичээлтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.
"Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" гэсэн хичээлийн эхний хичээлийг бид өнгөрсөн хугацаанд вэб хуудсан дээрээ туршилтын журмаар нээж, соносгч болон сүлжээ ашиглагчдаасаа санал авсны дүнд "Их таалагдаж байна" гэсэн хариултыг ихэнх сонсогчид ирүүлсний зэрэгцээ арай жаахан удаан яривал зүгээр байна гэсэн санал ч цөөн бус ирсэн. Тиймээс бид дараагийн хичээлүүддээ сонсогчдынхоо саналын дагуу бага зэрэг өөрчлөлт оруулсан юм. Нийтдээ 68 хэсэгтэй "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" хичээл нь 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн бидний сүлжээн дээр нээгдэж байгаа бөгөөд удахгүй радиогоор нэвтрүүлнэ.
Ер нь Монголчуудын хувьд хятад хэл сурахад тулгарч байгаа гол бэрхшээл нь хичээлийн сурах бичиг, дөрвөн хөгийг зөв дуудах аялга, хятад хэлийг зөв түргэн сурах арга барил эзэмших зэрэгт байдаг. Бид "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" хичээлийг сонсогчдынхоо хүсэлт шаардлагад нийцүүлэн явуулахыг зорьж байгаа билээ. Үүнээс өмнө бидний зааж байсан хятад хэлний хичээлээр ихэвчлэн Бээжинд аялж жуулчлахаар ирсэн хүмүүст зориулан, онгоцны болон галт тэргэний буудал, зочид буудал, дэлгүүр худалгаа, влют солих газар гэх мэтийн орчинд хятад хүнтэй яаж харилцах вэ? гэдгийг зааж, мөн дагуулж унших, шинэ үгсийг тайлбарлаж байсан. Одоо "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" хичээлийн агуулга нь улам өргөн дэлгэрэнгүй болж, хүмүүс хоорондын харилцаанд байнга хэрэглэгддэг үгсийг бүгдийг хамруулж байгаа. Энэ хичээлийг манай Монгол хэлний редакцийн мэргэжилтэн Монгол улсын иргэн Дашдамба хамтран хөтөлдөг болохоор монгол хүн хятад хэлийг сурахад улам дөхөм болох юм. Мөн сонсогч та ч гэсэн манай хичээл дэх үг болон ярианы дасгалыг сонсохын зэрэгцээ дагаж ярих боломжтой болохоор ойлгож эзэмшихэд их хялбар болсон. Хичээлд оролцогч хүн нь ойлгохгүй юмаа асуудаг болохоор бид зарим ярианыхаа дасгалыг олон удаа давтахын зэрэгцээ нэг нэг үг, өгүүлбэрээр нь тайлбарладаг. Ингэж заах нь анх эхэлж сурч байгаа хүнд ойлгомжтой байдаг төдийгүй хятад хэлний анхан шатны боловсролтой хүмүүс ч улам гүнзгий сурахад нь тустай байдаг. Тэгээд бас хичээлийн төгсгөл болгонд хичээлийн агуулгатай холбогдсон Хятадын соёлын тухай танилцуулж, нэг асуулт тавьдаг нь сонсогч таны мэдлэгийг улам өргөжүүлэх зорилготой юм.
"Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл" хичээлийг та сонирхож байвал манай https://mongol.cri.cn гэсэн вэб хуудсаар зочилно уу?
|