• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-20 15:28:27    
Иракийн эгэл жирийн хүн ардын уриалга [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Таван жилийн өмнөх 3-р сарын 20-ны өдөр, Иракийн нийслэл Багдадын агаар огторгуйд агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах сэрэмжийн дохио дуугарч, Америкийн цэрэг Иракийн дайныг дэгдээсэн юм. 5 жилийн дараах өнөөдөр, Америкийн тэргүүлэн удирдсан энэ дайн Иракийн асуудлыг зохицуулж чадаагүй мөртөө Иракийг нэн бэрхшээлт байдалд оруулж, нэн олон хямралд учруулсан байна. 5 жилд, иракчууд ямар бэрхшээл туулж, тэдний ирээдүй ямар болох тухай одоо та бүхэн Иракийн эгэл жирийн хүн ардын уриалга гэсэн олон улсын мэдээлэл сонсно уу.

     2003 оны 3-р сарын 19-ны өдөр, Валид нь дайн гархаас ганц мөчийн өмнө, гэр бүлийн хүмүүсээ дагуулан чадан ядан Иракаас гарч, Арабын Нэгдсэн Эмирт улсад дүрвэж хүрчээ. Тэрээр хэлэхдээ:

     Манайх уул нь том байшинтай байсан, дайн гарсаны дараа америкчууд миний үүдийг балбаж, манай гэрт орсон, одоо манайд юу ч гүй болсон. Уулын Иракт би дургүй, өнөөгийн Иракийг би ч тоохгүй. Өнгөрсөнд Саддам биднийг гомдоосон, гэвч өнөө бид мөн л хохирч байна. Өнөөгийн байдал өнгөрсөнтэй ямар ялгаатай бэ? Байдал нэн хэцүү болсон талаар л ялгаатай болжээ гэв.

     Дайн дэгдсэн 5 жилийн дотор Валид Багдадад 3 удаа буцан ирсэн боловч, тэндэх эвдэрч нурсан хотын байдалд тэрээр ууртай байгаа бөгөөд аргаа барж байна.

      Дайн гарсаны дараахан би анх удаа Иракт буцаж ирсэн. Тэр үед би мөн маш баярлангуй байж, Ирак сайн болох нь гэж бодож байсан. Гэвч нэг жилийн дараа би хоёр дахь удаагаа Иракт буцан ирэхэд, харсан байдал гэвэл муугаас муу болсон байв. Гуравдах удаагаа Иракт буцан ирэхэд, би өөрийн гэр бүлийнхэндээ, больё, дахиж Иракийг бодохоо байяа, бүр дүүрчээ гэж хэлсэн юм гэжээ.

     2007 оны сүүлийн хагасаас хойш хүчирхийллийн ажиллагаа багасаж байгаа хэдий ч Иракйин асуудлын эх үндэс оршж байна. Энэ асуудлаар Ирак хүн Катив гүнзгий ойлголттой байгаа.

     Америкийн цэргийн анги байгаа нь Иракийн хамгийн үндсэн асуудал болж байгаа болохоор Иракийн байдлыг ээдрээн будлиантай болгожээ. Америкийн цэргийн анги цөмрөн орсноор Ирак нь Америк цэрэг болон Америкийн эсрэг зэвсэгт хүчний байлдааны талбай болж, хот суурин үнсэн товрог болов. Иракийн үйл хэрэгт Америрк оролцлого хийснээр Иракийн шашин бүлгүүд мөргөлдөж, хүчирхийллийн хэрэг гарахад хүргэсэн байна. Америкийн цэргийн ангийн байрлаж байгаа нь Иракийг хөрш орнууд болон олон улсын хүчний өрсөлдөх талбай болгосон байна гэжээ.

     Америкийн цэргийн ангийн арга барилд Иракчууд маш дургүйцэж байна. Америкийн цэргийн анги болон бусад орнуудын цэргийн ангийн Иракаас татан гарах асуудалд Иракчууд буулт хийхгүй гэж тэд үзэж байна. Ирак хүн Хатер хилэгнэн хэлэхдээ:

      Америк цэрэг заавал татан гарах хэрэгтэй. Америк цэргийн анги Иракт байгаа нь даруй эзлэгч цэрэг анги болно. Эдгээр эзлэгч цэргийн анги Иракаас татан гарахгүй байгаа нь татан гарвал Иракийн ашиг сонирхлыг хүртэж чадахгүй болно гэж тэт үзэж байгаа тул юм. Тэд Иракаас татан гарахгүй бол Иракт аюулгүй байдал биелэж чадахгүй юм гэжээ. \Пэрлаймаа, Баясгалан орчуулж, Буян хянав\